Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бид эх орондоо өртэй юү?

2018-10-09
0
ЖИРГЭХ

 “....Гурав хоногийн өмнө л надтай таарахад тэтгэвэрт гарах бичиг баримтаа бүрдүүлж байна гээд зүгээр явж байсан юмсан.  Хөөрхий........ маань улсад олон жил хүчин зүтгэж, олон эрдэм мэдлэгтэй залуусыг төрүүлснийхээ гавъяаг эдэлж чадсангүй дээ” .. гэх яриа нэг нь 50, нөгөөх нь 60 хүрч байгаа болов уу гэмээр хоёр настны хооронд автобусанд өрнөсөн юм. Энэ бол улсад олон жил ажилласан ч түүнийхээ үр шимийг хүртэж чадаагүй явсан харамсалтай олон жишээний нэг.

Өнөөдөр Монгол улсын хөдөлмөр эрхэлдэг иргэн бүр нийгмийн даатгал төлөх журамтай байдаг. Нийгмийн даатгал нь “1. тэтгэврийн, 2.тэтгэмжийн, 3. эрүүл мэндийн, 4. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, 5. ажилгүйдлийн гэсэн төрөл байдаг бөгөөд хуулинд заасан нөхцөлд төлсөн шимтгэлийнхээ хугацаа, хэмжээгээр эргүүлэн тэтгэмж хэлбэрээр авах зохицуулалттай.   

 Гэвч манайд тэтгэвэрийн даатгалын тогтолцоо бодит байдалтай нийцэхээргүй, луйврын шинжтэй гэхэд хилсдэхгүй. Манай улсад  тэтгэвэрийн насыг  эрэгтэй 60-65, эмэгтэй 55-60 нас байхаар хуульчилсан байдаг. Гэтэл 2016 оны байдлаар Монголын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75, эрэгтэйчүүдийнх нь 65 байна” гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Энэ тоо бодит байдал дээр илүү бага байх тохиодол ч бий. Аливаа улсад тэтгэвэрийн тухай хууль нь тухайн улсын хүн амын насжилтаас хамаарч тогтоогддог байна. Харин манайд эсэргээрээ буюу бараг тэтгэмж өгөхгүй гэсэн “заалттай” .

Хамгийн гол нь насаараа ажилласны тэтгэмжийг тухайн хүн өөрөө л авах эрхтэй буюу даатгуулагч нас барсан тохиолдолд үр хүүхэд гэр бүлийнхэнд нь өвлүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй. Тиймээс энэ мөлжлөгийн гэмээр тогтолцоонд өөрчлөлт оруулж тэтгэвэрийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байгаа талаар ард иргэд олон ч жил ярьсан.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр нэг хууль гаргаж байсан нь 2014 оноос 2016 он хүртэл үргэлжилсэн Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хууль нь нийгмийн даатгалын сангаас олгох өндөр настны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр эсвэл нөхөрт үргэлжүүлэн олгогдох тухай хууль байсан юм. Гэхдээ мөн л олон талаар учир дутагдалтай хууль байсан. Хэдийгээр бүх хүнд хүрч чадахгүй хуулийн заалттай байсан хэдий ч одоогийн хууль, нөхцөл байдлыг харахад маш хэрэгтэй хууль байсныг олон жишээ нотолж байгаа юм. Тухайлбал, уг хууль хэрэгжсэнээр гэр бүл салалт эрс буурна гэж судлаачид үзжээ. Дэлхийн хөгжсөн, хөгжиж буй ихэнх орнууд даатгуулагчийг нас барсан тохиолдолд тэтгэврийг нь өв залгамжлуулдаг байхаар хуульчилсан байдаг. Нөгөө талаар тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдардаг манай ахмадуудын хувьд энэ хууль амжиргаанд нь багагүй дэмтэй юм.

Эндээс залуудаа цалингаас цалингийн хооронд амьдарч өтөл насандаа жаргана хэмээн төрд “хадгалуулсан” хөрөнгөө эдэлж ч чадалгүй, хань, үр хүүхэддээ өвлүүлж ч чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа нь манай төрийн бодлого арай “харгис” бодлого баримталж байна уу гэлтэй. 

Өнөөгийн ардчилсан нийгэмд өөрийн “бүтээсэн хөрөнгийг” бусдад өвлүүлэх эрхгүй юм бол тэтгэвэрт гарах насыг бууруулах хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр  нэгдүгээрт, хөдөлмөрөө төрд “шулуулж” байна гэх асуудал шийдэгдэнэ. Хоёрдугаарт, залуу үеийнхний толгойны өвчин болсон ажлын байрны асуулдал тодорхой хувиар шийдэгдэх эерэг нөлөөтэй юм.

Үүнээс гадна насаараа төлсөн нийгмийн даатгалын мөнгөн дүнг тэтгэвэрт гарсны дараа өөрөө хүсвэл үнийн дүнгээс хамаарч гурав хувааж авах боломжтой хуулийн заалт оруулж болох юм. АНУ-д л гэхэд иргэд хүсэлт гаргаад нийгмийн даатгалаа хоёр хуваан авдаг тогтолцоо байдаг байна. Ингэснээр насаараа хөдөлмөрлөж бүтээсэн хөрөнгөө өөрийн дураар зарцуулах эрхтэй болно.

 

Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.21.125.35)
    Социализмын үед тэтгэвэрт гарах насыг ШУ-ны үндэстэй хүний биеийн биологи, физиологиийг судалж судалгаатай тогтоож байсныг МАНгар бацаанууд ямар нэг амралтын газрын тунхаг нэрээр архи ууж сууж байгаад татвар нэмэх, НДШ нэмэх насыг нэмэх зэргээр дан ард түмний эсрэг шийдвэрүүдийг гаргаж байгаа нь харамсалтай. 50 нас гарсан ажилтнууд ажлын туршлагатай боловч насны эрхээр мартаж санаж ажлын шаардлага хангах тал дээр тааруу байгаа нь ажиглагдаж байгаа. Ийм учраас болдог бол төр засгаас нэг удаагийн арга хэмжээ авч эмэгтэй 53 нас хүрч улсад 28 жил ажилласан, эрэгтэй 55 нас хүрч улсад 30 жил ажилласан бол энгийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгож болно гэсэн шийдвэр гаргавал мөн олон хүн тэтгэвэрээ тогтоолгож тэр хэмжээгээр ажилгүй залуучууд ажилтай болох нөхцөл бүрдэх болно. Одоогийн манай нийгмийн байдал залуучууд нь ажил олдохгүй гадаад оронд боолын хөдөлмөр эрхэлж гэр бүл салалт Үндэсний аюулгүй байдлын харанга цохиж байгаагийн сөрөг үр дагавар 20-30 жилийн дараа гарч Монгол улс мөхөх аюул тулгарах болно. Иймд УИХ, ЗГ нэг удаагийн тэтгэвэрийн хуулинд өөрчлөлт хийвэл залуучуудад мөн ч их буян болно доо
    2018 оны 10 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.181.57)
    Ялангуяа 1960-аад оны дунд үеэс эхлэн бүтээн байгуулалтын ид үед залуу наснаасаа эхлэн хөдөлмөрлөсөн бидний үед стандарт байдлаар тэгшитгэсэн цалин л голлож байсан. Харин 60 нас хүрээд тэтгэвэрт гарахад нэрлэсэн тэтгэвэр маань амьдралд хүрэлцэхгүй болж эрүүл мэнд, ахуй амьдрал өдрөөс өдөрт дордож бна. Энэ нь өнөөгийн 70-80 настнууд. Гэтэл биднээс залуу нь хэд дахин илүү тэтгэвэр авч байгаа нь сонирхол татаж бна. Ийм их зөрүү байгаа нь гайхшралтай.
    2018 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК