Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхжаргал: Эмэгтэйчүүд хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шийдвэр гаргадаг

2018-10-10
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эмэгтэй Төлөөлөгчдөд зориулсан манлайллын сургалтын агуулгыг шинээр батлагдан гарсан хууль тогтоомж, өмнө нь хийгдсэн сургалтын туршлага сургамж, оролцогчдын саналд үндэслэн дахин боловсруулах ажлыг “Монфемнет” ТББ шалгаран гүйцэтгэж байгаа юм. Сургалтын талаар Төслийн үндэсний зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа.

-“Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сургалтын онцлог нь юу вэ. Сургалтынхаа талаар танилцуулаач?

-Эмэгтэй төлөөлөгчдийн тоо сумдад нэмэгдэж байгаа ч нийслэл, аймгийн түвшинд буураад байгаа. Тэр нь Сонгуулийн тухай хуулинд женерийн квот байхгүй болсонтой холбоотой. Гэтэл 1.4 сая хүн амтай нийслэлд дүүргүүдэд олон асуудлууд тулгарч байгаа. Тэгэхээр тухайн асуудлуудыг эмэгтэй хүний нүдээр харж, шийдэх ажлуудыг хийх хэрэгтэй байдаг. Тухайлбал, Цэцэрлэг, ясли, өдөр өнжүүлэхээс эхлээд амьдралд ямар хэрэгцээ байгааг бид харж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүд тодорхой хэмжээний шийдвэр гаргах түвшинд гарч ирж байна. Гэхдээ тухайн эмэгтэйчүүдийн давуу талууд нь хувь хүнийхээ түвшинд байгаад байдаг.

Тулгамдаж байгаа шийдэх асуудлууд нь нийгмийн олон талтай, төвөгтэй, их олон салбарын асуудал байгаад байгаа. Тэр асуудлуудыг шийдэхийн тулд хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Учир нь дангаараа манлайлаад үр дүнд хүрэхгүй. Орон нутгийн шийдэл шаардсан асуудлуудыг хамтдаа яаж нэгдсэн шийдэл олох вэ гэдэг нь энэ сургалтын гол агуулга. Мөн хамтын манлайллын тодорхой ур чадваруудыг уг сургалтаар олгохыг зорьж байна. Үүнд Орон нутгийн өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна, түүний илэрч байгаа суурь шалтгааныг олох,  шийдлийг яаж гаргах ур чадварыг олох. Хоёрдугаарт хамтын манлайллын чадамж учраас дангаараа ажиллаад нэмэргүй.

Тэгэхээр тухайн асуудлыг шийдэхийн тулд олон талт оролцогчдыг яаж татаж оролцуулах, тэдэнд хэрхэн нөлөөлөх, мөн бусдыг яаж үйл ажиллагаандаа оруулцах вэ гэдэг асуудлыг ярина. Үүний тулд өөрийн манлайллын түүхийг хэрхэн бий болгох, бусад хүмүүсийг ярих урлагаар үйл ажиллагаанд нэгтгэх зэрэг агуулга бүхий сургалтыг 21 аймагт бид зохион байгуулаад ирсэн. Сургалтын нэг онцлог нь иргэдийн оролцоог баталгаажуулсан маш олон хуулиуд гарсан. Тухайн хуулиудыг Иргэдийн Төлөөлөгчид л барьж авч, амьлуулахгүй юм бол өөр хэн амьлуулах вэ. Төв аймагт гэхэд энэ сарын 25-ны өдөр Уул уурхай, иргэдэд тусч буй нөлөөний асуудлаар нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сургалт хийхээр болоод байна.

-Эмэгтэйчүүдийн манлайллаар бий болсон өөрчлөлт юу байдаг вэ?  

-Манлайлал гэхээр хүмүүс бусдаас тасран цойлох тухай яриад байдаг. Гэтэл манлайлал гэдэг бол бусадтай хамтран хөгжих тухай үйл явц. Маш олон жишээ байдаг. Тухайлбал, Ховд аймгийн Мөст суманд ганцхан эмэгтэй төлөөлөгч байдаг. Аливаа асуудалд дэмжлэг дутуу байхад тухайн аймгийнх нь эмэгтэй төлөөлөгчид ирээд хамтраад шийдэж байгаа зүйл байна. Зөвхөн сумын төлөөлөгч дангаараа биш аймаг хамтын түвшин хооронд бий болж байгаа жишээ байна.

Мөн Булган аймгийн Иргэдийн хурлын эмэгтэй төлөөлөгчийн сургалтын дараа бүгдээрээ хамтраад нам үл харгалзан, эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийгээд орон нутгийн өмнө тулгамдаж буй нэг асуудлыг сонгон авч хамтран ажиллаж байгаа. Орон нутгийнхаа төсөвт хамтдаа төсөв тусгуулсан зэрэг жишээ байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа биш орон нутаг болон иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг эмэгтэйчүүдийн нүдээр олж хараад эмэгтэйчүүд хамтдаа шийдэж байгаа их олон жишээ байгаа.

-Сүүлийн үед эмэгтэйчүүд төр түшилцэх нь харьцангуй ихэссэн. Гэтэл нам даган хэрүүл тэмцэл хийхээс өөр гавихгүй байгаа гэх шүүмжлэл ч байдаг шүү дээ?

-Эмэгтэйчүүд байхгүй байснаас болоод ямар үр дагавар гарсан бэ гэдгийг ярьвал хүмүүс илүү ойлгоно. Нэгдүгээрт, төрөлт ихсээд байхад амаржих газрууд хангалттай нэмэгддэггүй, эдгээр газруудад төсөв байддагүй байсан. Эмэгтэй УИХ-ын гишүүд гарч ирснээр уг асуудлыг хөндөж төсөвт суулгуулсан.

Мөн сүүлийн гурван жилд л цэцэрлэг барихад улсын төсөв сууж байгаа. Өмнө нь гишүүд зөвхөн өөртөө, тойрогтоо оногдсон мөнгөөр л санаачилгаараа хийж байсан. Гэтэл төрөлт нэмэгдээд хүн ам олон болоод байна гэж байгаа ч эмэгтэйчүүд байхгүй газар ямар төсөв гарч байсан гэхээр нэг ч цэцэрлэг, сургууль барих төсөв суудаггүй байсан. Тэгэхээр энэ бол хамгийн наад захын жишээ юм. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шийдвэр гаргадаг.

-“Монфенмет” байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Байгууллагынхаа талаар яривал?

--“Монфенмет” үндэсний сүлжээ бол 24 байгууллагаас бүрдсэн сүлжээ юм. Хүний эрхийн төлөө ажилладаг. Ардчилал, нийгмийн шударга ёс, байгаль орчин, эмэгтэйчүүдйин эрх, хүүхдийн эрх, эрчүүдийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг ийм байгууллагуудын нэгдэл гэж хэлж болно.

-Танай байгууллага өмнө нь ямар сургалтуудыг зохион явуулж байв?

-Ер нь манайх олон бүлгүүдэд сургалт явуулдаг. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн багийн иргэдийн нийтийн хурал сая захиалга өгсөн. Манлайллын болон хуулийн талаар сургалтаа хийгээд өгөөч гэсэн. Мөн залуус, хуульчид, хорооны нийгмийн ажилтад гээд олон нийтийн оролцоотой ажлуудыг явуулсан.

-Сургалтыг ямар багш нар явуулдаг юм бэ?

-Сургалтыг гишүүн байгууллагуудын багш нар дагнаж явуулдаг. Сургагч багшаа гишүүн байгууллагуудаас иргэний нийгэм, хуулийн талаар илүү туршлагатайг нь  сонгож авдаг.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.57.92.201)
    худлаа битгий шоуд. одоо УИХ-д гарчаад байгаа хогнуудыг чинь яая гэж байхад битгий балай юм хуцаад бай
    2018 оны 10 сарын 11 | Хариулах
    • zochin
      uuriiguu tsalinjyylhaas hetrehgui hichneen olon jil tusul tusul geed yavdag wm be odoo bolio hotsrogdson hooson gardaa hunii hiisniig bi bi gedeg hun
      2018 оны 10 сарын 11
  • ХЭХЭ (203.217.139.225)
    хэхэ сайхан шаажийнаа
    2018 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    23 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    26 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    30 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    42 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    44 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    46 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    1 цаг 18 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 24 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 31 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 43 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    2 цаг 15 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 23 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 35 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 52 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 36 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 33 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    20 цаг 17 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 57 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 59 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 47 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК