Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шатахууны үнийн талаар мэдээлэл хийлээ.
Шатахууны үнэ он гарсаар гурван удаа өсчээ. Энэ талаар МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцолж байна. Түүнчлэн хамгийн өргөн хэрэглэдэг АИ 92 бензин 1885-1920 төгрөгийн үнэтэй байгаа талаар ярьлаа. Энэ хэвээр үргэлжилбэл илүү их хэмжээний хохирлоор эргэж төлөх нөхцөл байдал үүснэ. Тээврээр дамжуулж орж ирдэг бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Талх, гурил, цахилгаан дулаан бүгд нэмэгдэнэ гэсэн үг гэдгийг хэлж байна.
Уг нь Үнийн зөвлөл нь үнэ тарифийг тогтвортой барих үүрэгтэй байдаг аж. Хамгийн сүүлийн хуралдаанаар бензин шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдлийн сан байгуулах асуудлыг тавьж байжээ. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах санхүүгийн дериватив арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. Энэ нь үнэ хямд байхад бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан тогтоож худалдаж авах, дэлхийн зах зээлд үнэ өснө гэвэл урьдчилж худалдаж авах юм. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензины үнэ өссөн гэж үзэж байгааг албаныхан тодотгов.
Үүнээс гадна өнгөрсөн нэг сард бензины хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ шалтгалт хийхэд шатахуун импортлогч компаниуд хангалттай хэмжээний нөөцтэй байсан ба 7000-8000 тн бензины нөөцтэй байсан мөртлөө түүнийгээ бензин дууссан гэж борлуулаагүй аж. Үүнд хариуцлага тооцох шаардлага МҮЭХ-оос хүргүүлжээ.
Б.Лхам