Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автобензин, дизель түлшний үнэ, чанарын асуудлаар хэлэлцүүлэг боллоо

2018-10-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.10) Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо болон иргэдийн төлөөлөл оролцов.

Төрийн бус байгууллага болон иргэдээс “Шатахуун импортлогч компаниуд Үнийн зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэхгүй, хөндлөнгийн хяналтгүй бензин, шатахууны үнийг удаа дараа нэмсэн”, “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т үндэсний стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай заалтыг зөрчиж, чанаргүй автобензин, түлш үйлдвэрлэсэн” нь хэрэглэгч иргэдийг хохироосон, тэдний худалдан авах чадварыг бууруулсан талаар хэлэлцүүлэг зохион байгуулж өгөхийг хүссэн өргөдөл удаа дараа Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн байна. Иймд холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг хийж байгаагаа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

2018 он гарсаар шатахууны худалдаа эрхлэгчид жижиглэнгийн борлуулалтын үнийг 1,2,7,8,10 дугаар саруудад буюу нийт 5 удаа нэмсэн. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын 94 хувийг ОХУ, 1 хувийг БНХАУ, 2 хувийг БНСУ, 3 хувийг бусад улс тус тус эзэлдэг байна. Харин төрлийн хувьд 63 хувь нь дизелийн түлш, 29 хувийг 90-ээс дээш октантай автобензин, 4 хувийг 90-ээс доош октантай автобензин, 4 хувийг ТС-1 буюу онгоцны түлш эзэлж байна. Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн түвшин зэргээс хамаарч тодорхойлогдож байгааг албаны хүмүүс мэдээлж байлаа.

Мөн Онцгой албан татварын хуулиар хилийн боомт, шатахууны төрөл тус бүрээр 1 тонн тутамд онцгой албан татварыг тогтоосон. Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 210,000 төгрөг, дизелийн түлшинд 280,000 төгрөг, Эрээнцав боомтоор орж ирсэн 95 болон түүнээс дээш октантай автобензинд 80,000 төгрөг, дизелийн түлшинд 150,000 төгрөг төлдөг. Харин өргөн хэрэглээний А-80, Аи-92 автобензин онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 26 дугаар тогтоолоор тэглэсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэв. Мөн тэрбээр, “ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд   энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ  2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой. Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул валютын ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна” хэмээн хэлэлцүүлгийн үеэр тайлбар өглөө.

 

Байнгын хорооны гишүүд дотооддоо арга хэмжээ авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдээ хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлоод импортоор авч буй газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг зөвхөн ам.доллараар биш бусад валютаар хийх бололцоо байгаа эсэхийг УИХ-ын гишүүн М.Билэгт тодруулсан юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат 2014 онд “Роснефть” компанитай байгуулсан гэрээнд төлбөрийг өөр валютаар хийх боломжтой талаар тусгасан гэдгийг хэлсэн. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах үед манай улсад өөрчлөлт гарахгүй байдгийн шалтгааныг асуусан.

Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтын үед манай улс газрын тосны бүтээгдэхүүнээс татвар авч, төсөвт төвлөрүүлж байсан. Татварын зохицуулалтыг хийж байгаа бол төсөвт оруулахгүйгээр сан бүрдүүлж, үнэ өсөх үед зах зээлдээ гаргах нь оновчтой шийдэл болохыг Монголбанкны төлөөлөл хариулав.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн  өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа  45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар /тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгджээ. 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс  А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна.  

Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд нийцүүлэн татварын бодлогоор дотооддоо зохицуулалт хийх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын үүрэг хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулах, стандартын шаардлагад нийцэхгүй шатахууны үйлдвэрлэлд хяналт тавих шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байнгын хорооноос зохион байгуулсан уг хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээ илэрхийлээд хэрэглэгчээ бодсон төрийн бодлогыг хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг сануулав.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    5 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    9 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    21 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    23 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    26 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    57 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 3 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 10 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 22 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 54 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 2 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 32 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 15 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 12 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 36 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 39 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК