Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэллээ

2018-10-11
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын анхны шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлтийг 1954 онд ЗХУ-ын мэргэжилтнүүд хийж гүйцэтгэж байсан. Үүнээс хойш 1961, 1976, 1986, 2002 онуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан нь нийслэл хотын хөгжлийн үндэс, суурь болж өгсөн юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинжин орсноос хойш 5 дахь хөгжлийн ерөнхий төлөвлөгөө буюу Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын архитектор, инженерүүд боловсруулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа албан ёсоор дуусаж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эхлүүлээд байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллана гэдэг бол хотын захирагчийн хуулиар хүлээсэн үүрэг. Хэрэв хуульчлан батлагдсан ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахгүй бол хот эмх замбараагүй, төлөвлөлтгүй болно. Тийм учраас энэ ерөнхий төлөвлөгөөг барьж ажиллахын тулд бид өнгөрсөн жилүүдэд олон арга хэмжээ авч эхэлсэн. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоож, улаан шугам татсан. Өнөөдрийн Улаанбаатар хотод бий болсон асуудал, түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлын гол хүчин зүйл нь хязгааргүй тэлэлт байсан. Улаанбаатар хотын хаяанд хэн ч, хаана ч хамаагүй ирээд буудаг. Тэндээ суурьшлын бүс тогтоодог хязгааргүй тэлэлт үүссэн. 2016 онд Улаанбаатар хотын хязгаарлалтын бүсэд улаан шугам татаж, 2020 он хүртэл үүнээс цааш тэлэхгүй гэсэн хязгаар тогтоосон. 2016-2017 онд хотын даргын захирамжаар шилжилт хөдөлгөөнийг зогсоосон бол одоо 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа. Энэ нь хэдийгээр хүний шилжин суурьших эрхтэй холбоотой асуудал боловч Улаанбаатар хотод шилжин ирж байгаа иргэдийн хувьд дэд бүтэц болон энд амьдрах эрхийг нь хангах боломжгүй байгаа учир хязгаарлалтыг хийсэн. Улаанбаатар хот ямар хэмжээнд хөгжих ёстой вэ, бий болгож байгаа дэд бүтэц, нийгмийн чиглэлийн барилга байгууламж хэдэн сая хүнд хүрэлцэх ёстой вэ гэдэг тооцоо хийж тэр түвшинд нь барих ёстой. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн ихэнх талбайг гэр хороолол эзэлж байна. Гэр хорооллын суурьшлын бүсийг хэрхэн орчин үеийн байшин хороолол болгох вэ, тэнд дэд бүтцийн шугамыг яаж хүргэх вэ гэдэг асуудал Улаанбаатар хотын төлөвлөлтийн бас нэг гол чухал асуудал. Бид Сервис центр байгуулах замаар дундын бүсэд гэр хорооллын суурьшлын бүсийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Хамгийн чухал асуудал бол бид Улаанбаатар хотыг олон төвт хот болгох юм. Одоо зөвхөн Бага тойруу гэсэн нэг төвтэй. Хотын 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөгөөр бол нийслэл Бага тойруу, Яармаг гэсэн 2 төвтэй байх юм. Мөн Сэлбэ Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Сонсголон, Амгалан гэх мэт 8 дэд төвийг бий болох ёстой. Нөгөө талдаа дагуул хотуудын тухай асуудал яригдаж байна. Аэросити, Майдар, Зуун мод, Налайх зэрэг дагуул хотуудад Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуудлыг шийднэ. Энэ төвүүд рүү хотын төр захиргааны байгууллагуудын шилжүүлэх ажлууд эхэлсэн. 2019 оны 1 улирал гэхэд НИТХ, НЗДТГ хотын шинэ төв рүү нүүсэн байхаар төлөвлөлтийн ажлууд хийгдсэн. Энэ бүх ажлууд хийгдэж, төлөвлөгдөн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Өмнө нь ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ажлын хэсэг байгуулагдан ярилцаж хийдэг байсан бол 2040 оны төлөвлөгөөг хийхдээ иргэдийнхээ санаа бодол дээр тулгуурлана. Дэлхийн ихэнх хотуудын удирдлагууд иргэд нь ямар хотыг хүсч байна, хаана суурьшихыг дэмжих үндсэн дээр концепцыг иргэдийнхээ саналыг үндэслэн боловсруулдаг. Тиймээс бид бүхэн “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан”-ыг албан ёсоор зарлаж байна. Энэ уралдаанд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Энд ирсэн шилдэг санаанд үндэслэн мэргэжлийн хүмүүс хотын ерөнхий төлөвлөлтийг боловсруулна” гэлээ.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шагналын сан 45 сая төгрөг байх бөгөөд иргэд, олон нийт оролцох нээлттэй юм. Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих вэ гэдгийг олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох үүднээс энэхүү уралдааныг зарлаж байна.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “Улаанбаатар хот 470 мянган га газар нутагтай. Тухайн бүсээс 32.500 га газарт суурьшлын бүсийн улаан шугам татсан. Нийслэл хотыг хэрхэн төлөвлөх гэдэг асуудал дээр зөвхөн мэргэжлийн хүмүүс суугаад хийх бус иргэдийг түлхүү оролцуулж иргэд тухайн байршил дээрээ ямар үйл ажиллагаа, аж ахуй эрхэлж амьдрах вэ гэдэг санааг тусгасан ерөнхий төлөвлөгөөг бий болгохоор энэхүү уралдааныг зарлаж байна. Уралдаанд иргэд, тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, оюутан залуучууд оролцох боломжтой. Байгууллагаас ирсэн саналд 20 сая төгрөг, иргэдээс ирсэн саналыг үндсэн шалгуураар шалгаруулан шагнал олгоно. Бид 2040 он хүртэлх төлөвлөлтийг хийснээр газар олголтын асуудлыг цэгцэлж, газрын зориулалтыг тодорхой болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар зорьж байна” гэж ярилаа.

Уралдааны “Шилдэг санаа”-нд үндэслэн нийслэл хотын цаашдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах юм. Уг уралдааныг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
    2 мин
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
    5 мин
  • Зайлшгүй үзэх ёстой тоглолт: Англи – Испани
    9 мин
  • “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
    21 мин
  • Нетаньяху НҮБ-д үг хэлэх үеэрээ Ираныг шүүмжилж, Газын зурвас дахь Израилын үйл ажиллагааг өмгөөлөв
    23 мин
  • Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал япон улсад албан ёсны айлчлал хийнэ
    26 мин
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
    57 мин
  • Монгол-Чехийн бизнес уулзалт боллоо
    1 цаг 3 мин
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 цаг 10 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 22 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    1 цаг 54 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    2 цаг 2 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    2 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    17 цаг 32 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    18 цаг 15 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    19 цаг 12 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    19 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    20 цаг 36 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 38 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    21 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК