АНУ, Японы гадаадын иргэн ба харьяатын эрх зүйгээр мэргэшсэн хуульч, өмгөөлөгч Маркус Козинс “Гадаадын иргэн, харьяатын асуудал ба олон улсын практик чиг хандлага чиг хандлага-Эрх зүй ба визийн зарим асуудал” сэдвээр Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад сургалт явууллаа.
Тэрбээр АНУ болон Японд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг ба гадаадын болон цагаач иргэдийн эрх зүйн асуудлаар 30 гаруй жил дагнан ажилласан туршлагатай хуульч аж.
Уг семинарын үеэр хуульч, өмгөөлөгч Маркус Козинс цагаачлал болон эрх зүй, АНУ болон Японы “Цагаач бус” ангиллын виз, гадаадын иргэн, харьяатын асуудалд шударга ёс, тэгш эрхийн зарчмаар хандах нь зэрэг олон чухал асуудлыг хөндсөн илтгэл танилцуулжээ.
Б.Лхам