Монголын хувцас загварын O.Couture, Chig, MS leather, "SONN UP" нар хамтран дэлгүүрийг нээлээ.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оёдлын үйлдвэрүүдийг кластераар хоршин ажиллах замаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, франчайз үйлдвэрлэлийг нутагшуулан экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг дэвшүүлж, энэ чиглэлээр "Үйлдвэржилт 21:100" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Оёмол хувцасны үйлдвэрлэл нь нэмүү өртөг их шингээдэг, ажлын байр нэмэгдүүлэх болон ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүний өдөр тутмын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг салбар юм.
2017 оны жилийн эцсийн байдлаар хувцас үйлдвэрлэлийн салбарт 1823 хүн ажиллаж, 48,1 тэрбум төгрөгийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)