НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуудугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Мөн дөрөвдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг зуны хуваарьт шилжүүлж, замын хязгаарлалтыг тэлэхээр болсон байдаг. Тэгвэл аравдугаар сарын 15 буюу өнөөдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна.
Ингэснээр хязгаарлалтын бүсчлэлийг хумьж, хязгаарт орсон зарим замыг хасч байгаа юм. Тиймээс өглөө 08.00 цагаас 20.00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон дээрх замуудад хөдөлгөөнд оролцохгүйг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
С.Нацаг