Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга ирэх сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн харъяа анги байгууллагуудын алба хаагчдын дүрмийг сурталчилж, таниулах чиглэлээр зохион байгуулж буй сургалтад 90 орчим хувь нь хамрагдаад байна.
Мөн бусад төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч, тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтан зэрэг иргэдэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж байгаа тул иргэн таныг мөн Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгыг уншиж судлахыг зөвлөж байна.
Тээврийн цагдаагийн алба