Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны тайлан танилцууллаа

2018-10-16
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны төгсгөлийн тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг 2018 оны 10 дүгаар сарын 16-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 60 орчим төлөөлөл оролцлоо. 

Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт хийж гүйцэтгэсэн.

2017 оны 5 сард эхлүүлсэн судалгаа нь ирэх 20-30 хугацаанд нүүрснээс аль болох татгалзаж сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан, хүлэмжийн хийн ялгарлыг дорвитой бууруулахад тустай, өртөг зардлын хувьд хамгийн оновчтой УБ хотын эрчим хүчний системийг бүрдүүлэх, улмаар богино хугацаандаа агаарын бохирдлыг бууруулах боломжит замын зураглал гаргах, үндэсний зорилтод түвшинг ханган биелүүлэх (2030), мөн 2050 он гэхэд эрчим хүчний тогтвортой системийг бодитоор буй болгоход тустай өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлэх боломж бололцоо, тулгарах сорилт зэрэгт үнэлгээ өгч тэдгээрт үндэслэн эрчим хүчний системд үе шаттайгаар шилжилт хийх зөвлөмж гаргасан.

Тухайлбал, эрчим хүчний өнөөгийн тогтолцооны дүн шинжилгээнд тулгуурлан 2050 он гэхэд эрчим хүчний хэрэгцээний урьдчилсан прогнозыг боловсруулсан ба энэ хүрээнд хүн ам ба эдийн засгийн өсөлт, мөн эрчим хүчний үр ашиг, өгөөжийг сайжруулах, үүнд барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн. Мөн УБ хотын сэргээгдэх эрчим хүчний нөөц боломж, тус хотын эргэн тойрны бүс нутгийн салхины эрчим хүчний нөөц, боломжид үнэлгээ хийсэн.

Энэ судалгаа нь нэг талаас эрчим хүчний хангамжтай холбоотой боловч өргөн агуулгаараа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой сорилтуудад хариулт өгч гарц гаргалгааг харуулахыг зорьсон.

Тухайлбал, арваад хоногийн өмнө НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн дэргэдэх Засгийн газар хороондын эрдэмтдийн зөвлөлөөс дэлхийн дулаарлын талаар боловсруулан гаргасан тусгай тайлан өргөн барьж танилцуулсан байна. Энэ тайланг 2015 оны уур амьсгалын хэлэлцээрийг баталсан дэлхийн улс орнуудын Засгийн газрын даалгавраар боловсруулсан эхний жинтэй тайлан бөгөөд тайланд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах сөрөг үр дагаврын талаар өмнө нь таамаглаж байснаас хавьгүй их санаа зовохуйц дүр зургийг харуулж, болзошгүй гамшгийг урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн эдийн засагт өмнө байгаагүй хурдтайгаар түүхэн шилжилт буюу транформаци хийх шаардлагатай байгааг анхааруулсан байна. Энэ тайланд одоо байгаа дэлхийн хүн амын дийлэнхийн амьдралын хугацаанд буюу 2040 оноос хавьгүй наана дэлхийн хэмжээнд хүнсний хомсдол, ойн түймэр нэмэгдэж тэнгис далайн шүрэн арлууд устаж алга болох таагүй дүр зургийг харуулжээ. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хэмжээнд буй хүлэмжийн хийн ялгаруулалт үргэлжилбээс 2040 он гэхэд дэлхий Цельсийн 1.5° -аас илүүтэйгээр дулаарч далайн эрэг хавийн газар усанд автаж хуурайшилт, ядуурал улам нэмэгдэх юм байна. 

Хэдийн ийм таагүй дүр зураг байгаа боловч тайланд сөрөг үр дагаврыг урьдчилан сэргийлэх, өөрчлөлтийг түргэсгэх техникийн боломж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5°-ээс илүүгүй хэмжээнд барихын тулд хүлэмжийн хийг 2010 онтой харьцуулахад 2030 онд 45%, 2050 онд 100% бууруулах шаардлагатайг тайланд дурдсан байна. Мөн тайланд тогтоосноор 2050 онд гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор нүүрс ашиглахыг өнөөдрийн 40%-аас 1-7% хооронд байхаар буулгах шаардлагатай гэжээ. Түүнчлэн нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг өнөөдрийн 20% орчим хувиас 67%-оос дээш хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байна.

Эдгээр сорилтуудад “УБ хотын эрчим хүчний Мастер төлөвлөгөө” судалгаа тодорхой хэмжээнд хариулт өгч эрчим хүчний салбарт нэн төвөгтэй боловч зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг санал болгосон. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж хязгаарлагдмал байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн. Мөн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ нь гэр хорооллын байшин болон хотын төвийн хэсэг дэх хуучин орон сууцны барилгуудын дулаалга юм. Түүнчлэн шинээр барих барилгуудыг дулааны эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих, энэ хүрээнд одоо байгаа эрчим хүчний хэмнэлтийн стандартыг шинэчлэх шаардлагатай байгааг дурдсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    12 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    44 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    52 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 4 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 22 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 5 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 2 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    18 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    19 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 29 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 16 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    21 цаг 45 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    22 цаг 45 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    22 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    22 цаг 57 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 0 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    23 цаг 11 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    23 цаг 27 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК