Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Автобус нэг тонн хорт хий ялгаруулдаг бол “МОН-30” хорт хий ялгаруулдаггүй

2018-10-18
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдын дэмжлэгтэй, Засгийн газраас санхүүжүүлж, Монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явахад бэлэн болсон тухай мэдээлэл гарсан. Уг автобусыг бүтээхэд урсгал зардалд 195 мянган доллар зарцуулсан тухай албаныхан ярьж байгаа юм. Мөн “гаднаас оруулж ирээд лого наачихаад үнэтэй шахаж байна” гэх хардлага олон нийтийн дунд бий. Энэ талаар тодруулахаар “Монгол машин” байгууламжийг зорилоо.

Биднийг очиход “Монгол машин” байгууламжийн Үйлдвэрлэл хариуцсан дарга М.Гэрэлчулуун хүлээж авсан юм. “МОН-30” автобус хэрхэн бий болж буй болон бусад асуудлын талаар тодрууллаа.

 

-БНХАУ-д хямдхан худалдаалж байгаа автобусыг оруулж ирчихээд үнэтэй зарлаа гэх олны дургуйцэл байна?

-195 мянган доллар бүгдээрээ манай компанид орж ирэхгүй. Үүнд гаалийн татвар, НӨАТ, ажилчдын цалингийн зардал, эрүүл мэнд, нийгмийн даатгал гээд бүх юм шингэсэн байгаа. Мөн эрчим хүч, дулаан бүх зардлаа шингээсэн.

Түүнчлэн гаднаас бүтэн автобус оруулаад ирэх юм бол татвараас нь чөлөөлдөг. Харин сэлбэгэнд гаалийн татвартай болчихсон. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл цааш нь хөгжих хаалт нь энэ болоод байна. Харин гааль, татварын бодлогоор дэмжиж өгвөл үнэ нь буурах боломжтой.

-Өмнө нь машин үйлдвэрлэж байсан туршлага бий юу?

-Бид 12 жилийн туршлагатай. “Монгол машин” байгууламж байгуулагдаад дөрөв орчим сар болж байна. Урьд нь машин үйлдвэрлэлийн салбарт 12 жил ажилласан. Цахилгаан тээвэр гэж байхад анхны тралейбусаа угсраад явж байсан. Энэ хугацаанд 250 орчим тээврийн хэрэгсэл хийсэн байна. Үүнд, цахилгаан тээврийн хэрэгсэл, автобус, эко ногоон автобус угсарсан. Мөн Өмнөговийн нийтийн тээвэрт цахилгаан автобуснууд гаргасан. Одоо үйлчилгээнд явж байгаа. Хотын бас нэгэн өнгө үзэмж нь болж байна шүү дээ. Троллейбусаар жишээ авахад Оросын Улаан-Үд гэхэд л ийм автобус байдаггүй. Одоо “Том оврын хоёр автобус, дунд оврын 10 автобус хийж байна.

-Цахилгааны асуудлыг нь яаж шийдсэн бэ?

-Уг автобуснууд бүгд цахилгаанаар ажиллана. Автомашинд түлшний банк байдаг бол манай автобусанд хүчдэл холбох порт бий. 380 вольтоор 2-3 цаг цэнэглээд 160-200 км явна. Дизель автобусны ард талд мотор байдаг бол энд цахилгаан тоноглолууд бий. Нийтийн тээвэрт явж буй автобуснууд өдөрт дунджаар 170 км явдаг.

-МОН-30 автобус бусад нийтийн тээвэрт явж буй автобуснаасаа юугаараа онцлог юм бэ?

-Бусад оронд жишээлбэл, Солонгос улсад нийтийн тээврийн автобус зургаан жил болоод норм нь дуусдаг. Манай улс хуучин автобусаа дахин зургаан жил нэмээд 12 жил явуулдаг. Нэг дизель автобус жилд 43 сая төгрөгийн импортын түлш хэрэглэдэг. “МОН-30” бол эх орноос үйлдвэрлэн гаргаж буй цахилгаан хэрэглэдэг. Энэ жилдээ зургаан сая төгрөгийн эрчим хүч хэрэглэнэ. Дизель автобус агаар орчинд жилд нэг тонн гаруй хорт хий, хөө, тортог ялгаруулдаг бол цахилгаан автобус “0” ялгаруулдаг.

-Цахилгааны ямар нэгэн гэмтэл гарвал яах вэ?

-Гэмтлийг бид хариуцна. 

-Тэгвэл хэдэн жилийн баталгаа өгч байна вэ?

-Доод тал нь 16 жилийн баталгаа өгч байгаа. Яагаад гэвэл цахилгаан тоноглолууд бусад машины мотор шиг үргэлж элэгдэл, доголдолд ороод байхгүй. Давуу тал нь дизель автобуснууд моторын тос солих зэргээс эхлэн зардал ихтэй. Тэр зардал мөн хэмнэгдэнэ. Бид эх орныхоо эрс тэс уур амьсгалд зориулж дулаацуулгын системийг нэмж тавьсан. Мөн өвөл нийтийн тээврийн автобусны цонх цантдаг. Тэгвэл энэ автобус вакуум цонхтой учраас цантахгүй.

-Цахилгаан автобус үйлдвэрлэх гэрээг яаж байгуулсан юм бэ?

-Засгийн газар бидэнд захиалга өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Засгийн газрын 122 дугаар тогтоол гарсан. Тогтоолоор танай компани цахилгаан автобус хийж нийтийн тээвэрт туршаач гэсэн.

-Дунд оврын автобуснаас хоёр нь бэлэн болсон гэсэн. Үлдсэн нь хэзээ бэлэн болох вэ?

-Ирэх нэг дэх өдөр БСШУСЯ-нд дөрвөн автобус хүлээлгэж өгнө. Эрдэнэт үйлдвэр ажилчдын автобус захиалсан. Тэр хоёр нь бэлэн болоод хүлээлгэж өгсөн байгаа. Үлдсэнийг нь гэрээнийхээ хугацаанд бэлэн болгоно.

-Нийтийн тээврийн хэрэгслийн чанарын асуудал их яригддаг шүү дээ. Тэгэхээр уг хоёр цахилгаан автобусаар хязгаарлагдахгүй байх болов уу?

-Нийслэлийн агаарын бохирдлыг бүрдүүлж байгаа нэг хэсэг нь нийтийн тээвэрт явж буй дизель автобус. Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийтийн тээвэрт цахилгаан автобус ашиглах бүрэн боломжтой.

-Энэ ажлын хүрээнд хэчнээн ажлын байр бий болгоод байна вэ? 

-Манайх үйлдвэрийнхээ арван хувийн хүчин чадалтай ажиллаж байна. Үйлдвэр 100 хувь ажиллавал бид 400 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Бид нийтийн тээврийн хэрэгслээ хийхдээ метроны загвараар хийсэн. Бидэнд заавал гаднаас гээд байхгүй хуванцар зүйлийг өөрсдөө хийж болмоор санагддаг. Гэвч хийх үйлдвэр нь байхгүй байна. Суудал, бариул зэргийг хуванцраар хийдэг. Манай улсад тийм үйлдвэр байдаг бол дотоодоосоо хангах боломжтой байна. Машин үйлдвэрлэлд Монголынхоо зах зээлээс аваад ашиглая гэхээр тийм юм үнэхээр байхгүй. Харин сандлынхаа бүрээсийг монгол үйлдвэрээр бүрүүлж байгаа.

-Үйлдвэрлэлийн явцаас танилцуулаач?

“Манай улсад төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжөөгүй байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн арматурын төмөр гаргаж байгаа юм. Квадрат төмөр үйлдвэрлэдэг болчихвол ядаж л дотоодоосоо авна. Хятад улсаас квадрат төмрийг авдаг. Бид өөрсдөө зураг, дизайныг нь гаргаад угсардаг. Тус квадрат төмрийг өөрсдийн зургийн дагуу хэмжээгээр нь тайраад олон дамжлагаар явна. Мөн нимгэн төмрөөр урд талын хэсгийн хэвийг хийж, прекрийн машинаар шахаж гаргадаг. Бэлдсэн төмрүүдээ суурилуулаад суурь болон бүх талаа хийнэ. Дараа нь будгийн цехэд оруулан буддаг. Будаж дууссаных нь дараа шал, бусад эд анги, дулаалгыг хийдэг юм. Солонгос, Хятад, Япон зэрэг орнууд нь дулаан уур амьсгалтай учраас дулаалгаа хөөсөнцрөөр хийдэг. Харин бид өөрсдийнхөө уур амьсгалд зориулж, “Монбазаалт” ХХК-ийн чулуун хөвөнгөөр доторлосон. Илүү дулаахан болно гэсэн үг.

Эд ангийг Хятад, Япон, Солонгос зэрэг улсаас оруулж ирж байгаа. Дэлхийн машин үйлдвэрлэдэг компаниуд энд тэндээс захиалгаа аваад угсардаг. Яг л тэр зарчмаар явагдаж байна. Бид анх энэ үйлдвэрийг байгуулснаасаа хойш ажлын бүх явцыг танилцуулаад л байгаа. Зураг байхаас нь эхлээд ийм автобус босох гэж байна гээд. Ирээд үйл явцтай танилцана гэсэн хүмүүст нээлттэй байгаа. Яг үнэнийг хэлэхэд бид хадаасаа ч үйлдвэрлэж чадахгүй байна.

 

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ЦОГНАРАН (202.179.25.149)
    Ашиглах орчин нөхцөлдөө тохирсон машин зохион бүтээх техник технологи, дизайн, ЭЗ-ийн нарийн тооцоонуудыг хийх, цахилгаан хөдөлгүүр түүндээ тохирсон детал хэсггүдийг сонгох гээд техникийн ШУ-ны өндөр мэрэгжил шаардсан бүхэл бүтэн тооцоо тохируулга хийж байж зураг бэлэн болно, Энэ бол энэ бүтээгдэхүүний гол үнэ цэнэ нь байдаг бөгөөд зөөлөн буюу оюуны хөрөнгө оруулалт гэнэ.Манайхан үүнийг л үнэлж сурах хэрэгтэй байгаа юм. Энэ бол 4-р ангид байхдаа 4 мөр бичичхээд насаараа миний бүтээл гэж явахтай огт адилгүй зүйл.
    2018 оны 10 сарын 21 | Хариулах
  • ЦОГНАРАН (202.179.25.149)
    Монгол инженрүүддээ баярлалаа. Манайхан гаднаас хэдэн сэлбэг оруулж ирээд өөр хооронд нь угсраад л болох мэт ойлгоод байгаа. Ашиглах орчин нөхцөлдөө тохирсон машины зохион бүтээх техникийн нарийн тооцоонуудыг хийх, цахилгаан хөдөлгүүр түүндээ тохирсон детал хэсггүдийг сонгох гээд техникийн ШУ-ны өндөр мэрэгжил шаардсан бүхэл бүтэн тооцоо тохируулга хийж байж зураг бэлэн болно, зүгээр нэг труба нугалах хүртэл тооцоо байдаг гэдгийг гадарлахгүй хүнд ойлгоход хэцүү байдаг байх. Зүйрлэвэл: Тэмээнээс хүзүү, адуунаас хөл,буганаас эвэр аваад нэг амьтан бүтээчиж болохгүйтай адил юмуудаа. Мөн олноор үйлдвэрлэж байж үнэ нь хямдарна.
    2018 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.43.34)
    Амжилт хүсье. Гаднаас автобус авахгүй дотооддоо ийм автобус үйлдвэрлэвэл үнэ нь буурах боломжтой. Жилд 43 сая гэвэл 15 жилд 650 сая төгрөгийн түлш хэмнэнэ. Агаар бохирдуулахгүй. Ингэхээр бүх зардлаа шигээгээд 195 мянган $ гэдэг хүн эмзэглэмээр өндөр үнэ биш байна.
    2018 оны 10 сарын 21 | Хариулах
  • Байпы (45.117.35.8)
    Баяр хүргэе амжилт хүсъе
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ши Жиньпин Трамптай Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцов
    1 мин
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
    14 мин
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
    46 мин
  • Шөнөдөө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ
    54 мин
  • УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдана
    1 цаг 6 мин
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    16 цаг 23 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    17 цаг 7 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    18 цаг 4 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    18 цаг 48 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    19 цаг 28 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    19 цаг 30 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    20 цаг 18 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    21 цаг 47 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    22 цаг 18 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    22 цаг 47 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    22 цаг 56 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    22 цаг 59 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    23 цаг 2 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    23 цаг 13 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    23 цаг 29 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • “Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК