2018 оны 10 дугаар сарын 18 өдөр Чингэлтэй дүүргийн аварга “Уран үйлчин-2018” оёдолчдын ажил мэргэжлийн ур чадвар шалгаруулах уралдааныг “Бид Монголд үйлдвэрлэв” ТТБ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дээрх уралдаанд оролцохоор бүртгүүлсэн иргэдтэй уулзалт зохион байгуулж уралдааны удирдамжийг танилцуулсан. Уралдаанд оролцогч оёдол эрхлэгчдэд материал тарааж зааварчилгаа өглөө.
Нэгдүгээр байр: Дүүргийн аварга Уран үйлчин 500,000 төгрөг, үйлдвэрийн зориулалттай оёдлын машин
Хоёрдугаар байр дүүргийн тэргүүн Уран үйлчин 300,000 төгрөг үйлдвэрийн зориулалттай оёдлын машин
Гуравдугаар байр дүүргийн дэд тэргүүн Уран үйлчин 100,000 төгрөг үйлдвэрийн зориулалттай оёдлын машин
Тусгай байрын шагналтай