Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ахмадууд аз жаргалтай байна

2018-10-23
0
ЖИРГЭХ

Өдрийг гэртээ ганцаараа өнгөрүүлдэг ахмадууд өдрийг идэвхтэй, үр бүтээлтэй, хөдөлгөөнтэй, ханьтай өнгөрөөхийг хүсэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага дутмаг байдаг. Тэгвэл өнгөрсөн долдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн Инами Медикал Монгол ХХК-иас ахмадад чиглэсэн өдөр өнжүүлэх төвийг нээжээ. Энэ талаар өнөөдрийн сурвалжилгаараа хүргэе.

Уг компани нь Монголд анх удаа буюу Япон маягийн ахмадын өдөр өнжүүлэх үйлчилгээг нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Компани зүгээс ахмадуудад хоорондоо танилцан дотносож, харилцан бие биенээ дэмжин хөгжүүлэх, эрүүл мэндээ хянаж, хөдөлгөөний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлжээ.

UBH-д байрлах энэ төв одоогоор таваас зургаан ахмад тогтмол ирдэг гэнэ. Мөн Японд улсад энэ чиглэлээр олон жил ажилласан, ахмадуудтай харьцаад сурчихсан туршлагатай сувилагчийг урьж ажиллуулж байгаа юм байна. Энд янз бүрийн автомат тоглоомоос гадна ахмадуудын сайн мэдэх уламжлалт тоглоомууд ч харагдлаа. Төвийг яг л өөрийн гэр нь мэт тохижуулсан бөгөөд энэ нь ахмадуудад илүү тохитой байх шиг.

Ахмадууд өглөөний есөн цагаас оройны таван цаг хүртэл автомат болон хөзөр, даам зэрэг тоглоомуудаас сонгож тоглохоос гадна япон тоглоом, цаасан урлал, цай ундаа ууж, дасгал хөдөлгөөн хийдэг хэмээн төвийнхөн ярьж байлаа.

Уг өнжүүлэх төвийн үйлчлүүлэгч “Би өглөө есөн цагт ирсэн. Өглөө охин маань доод талын гражид хүргэж ирэхээр сувилагч нар маань тэндээс угтаж авдаг. Өглөө бүр даралтаа үзүүлдэг, дараа нь өглөөний цайгаа уугаад дасгал хөдөлгөөнөө хийдэг. Энд хамрагдсанаас хойш өдөр хоног мэдэгдэх юмгүй өнгөрч байна. Үеийн ахмадуудтайгаа хөзөр даам тоглоод ярьж хөөрөөд өдрийг ханьтай өнгөрүүлэх юм. Сувилагч нар хөл гар хучаад их сайхан зантай хүмүүс дээ” хэмээн хуучлав.

Ахмадын өдөр өнжүүлэх төвийнхний зорилго нь “Энд ирээд сэргэлэн цовоо болдог”, “Нэг өдөр хормын дотор өнгөрдөг” гэх зэрэг сэтгэл хангалуун байсан үгийг сонсох гэдгийг дурдлаа.

Инами Медикал Монгол ХХК-ын гүйцэтгэх захирал Н.Батжаргал “Би Монголдоо хууль эрхзүйн мэргэжлийг эзэмшсэн. Манай эгч Япон нөхөртэй Японд амьдардаг. Нөхөр нь Монголд бизнесийн үйл ажиллагаа, соёлыг суртчилах чиглэлээр олон үйл ажиллагаа хийж байсан. Тухайлбал Монгол Японы соёл, эдийн засгийн нийгэмлэглэгийг Монголд байгуулсан түүнийхээ хүрээнд олон ажил хийсэн. Тиймээс энэ талд хамтарч ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл ахмадын өдөр өнжүүлэх асархуй чиглэлээр Японд мэргэжилтэн сургах тэр чиглэл рүү санал тавьсан” хэмээн хуучлав.

Тэрбээр мөн цаашдын зорилгын талаараа “Төлөвлөж байгаа олон ажил бий. Хамгийн түрүүнд ахмадуудыг гэрээс нь аваад буцааж гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээг нэвтрүүлснээр арай олон ахмадууд хамрагдах боломжтой байгаа. Мөн сэргээн засах чиглэлийн мэргэжилтэн авчраад тэр чиглэлийн үйлчилгээ, кабинеттэй болсноор илүү үр дүнтэй болох боломжтой” гэв.

Түүнээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл тулгарч байгааг асуухад тэрбээр “Гадны хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа санхүүгийн тал дээр гайгүй боловч бид бизнесээ бодоод үнэ гаргах гэхлээр ахмадууд хамрагдаж чадахгүй гэдэг үндэслэлээр бага үнэ гаргасан. Ашгийн төлөө биш, урсгал зардлаа нөхөх зорилгоор л ахмадууддаа үйлчилж байна. Энэ тал төрөөс дэмжээд өгөх юм бол үйл ажиллагаагаа өргөтгөж, чанаржуулах болно” гэв.

Тус төвөөс өөрөө биеэ даагаад ариун цэврийн өрөө, хоолоо идчихдэг, дасгал хөдөлгөөнөө хийчихдэг ахмадуудыг хүлээж авч байгаа бөгөөд үнийн хувьд өдрийн хоолтой нь нэг сарын /ажлын өдрүүдэд/ 200 мянган төгрөг, өдрийн хоолгүй, ахмадууд гэрээсээ хоолоо аваад ирвэл сарын 160 мянган төгрөг болох ажээ.

Манай улсад 270 гаруй мянган ахмад настан бий. Төрөөс энэ чиглэлээр тэдэнд хүрсэн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлээ дэмжээд өгөх юм бол илүү олон ахмадууд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, цагийг илүү хөгжөөнтэй өнгөрүүлэх зэрэг олон давуу талтай, ихээхэн олзуурхууштай санагдав.  

Р.Хишигжаргал

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.161.34)
    estoi buyantai ajil bnda sanasan buhen n butej ulam olon ahmad nastanguud hamragdaasai
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
  • azaa (103.212.118.208)
    UBH gj haana bdag bilee..
    2018 оны 10 сарын 23 | Хариулах
    • chimeg
      bagshin deeded bdag mun bzde iimerhuu gazar ahiad ch heregte bgal
      2018 оны 10 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    15 цаг 40 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    16 цаг 24 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    17 цаг 21 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    18 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    18 цаг 45 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 47 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    19 цаг 35 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    21 цаг 4 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    21 цаг 35 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    22 цаг 4 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    22 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    22 цаг 16 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    22 цаг 19 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    22 цаг 30 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    22 цаг 46 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    23 цаг 20 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    23 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    23 цаг 54 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    23 цаг 58 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК