Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоог хангах нь чухал гэдгийг Бээжин хотын жишээ харуулж байна

2018-10-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд тус хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төвд зочилж түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрхэн ажилладаг, хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийдэгтэй танилцаж, санал солилцлоо.

БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь 16.8 мянган км2 газар нутагтай. Тус хотод одоогоор 21 сая гаруй хүн амьдарч байгаа бөгөөд зохицуулах шаардлагатай 4 том асуудал байгаа аж. Нэгдүгээрт, тус хотод оршин суух иргэдийн тоо өссөнтэй холбоотой хүн амын нягтаршил ихэссэн байна. Мөн орон сууц өндөр үнэтэй байдаг гэнэ. Мөн хүн амын нягтрал, хөдөлгөөн их байдгаас үүдэн байгаль орчны бохирдол өндөрт тооцогдох болжээ. Нэн шаардлагатай шийдэх асуудал нь замын түгжрэл. Хүн амын нягтралыг бодлогоор зохицуулж эхэлснээр өнгөрсөн онтой харьцуулахад 22 мянгаар хүн амаа багасгаж барьж чаджээ. Үнийг тогтвортой барих тал дээр бодлого баримталж ажилласнаар өнгөрсөн 15 сарын хугацаанд орон сууцны үнэ өсөөгүй байна. Замын хөдөлгөөнийг багасгах, ачааллыг бууруулах чиглэлээр ажилладаг ч түгжрэл хэвээр байсаар байгаа аж. “Энэ онд ажлын хэсэг байгуулагдан хот, дүүрэг, хувийн хэвшилтэй хамтран түгжрэлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, иргэдийг хэрэгцээг хянах, судлах, шинээр үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх аргыг олох, мөн хуулийг чангатган асуудал яригдаж байгаа. Мөн шинэ метро, нийтийн тээврийн зорчих төхөөрөмжийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа. Түгжрэлийг бууруулахад байнга түгжирдэг цэгийг зөв зохистой зохион байгуулах, авто машиныг зогсоолд цэгцтэй байрлуулах, дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулах, иргэдийг хэвшүүлэх, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах явдал чухал” гэдгийг танилцуулгадаа онцолж байлаа.

Бээжин хотын Замын хөдөлгөөний хяналтын удирдлагын төв нь 2010 оноос замын хөдөлгөөний системийг нэгтгэн, хяналтын төв, мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. Бээжин хотын авто замын сүлжээ, метро болон нийтийн тээвэр, такси үйлчилгээ зэрэг бүхий л төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ төвд хянадаг. Цаг агаарын таагүй нөхцөлд тухайн замын аюулгүйн нөхцөл байдлыг ч мөн ажиглах боломжтой аж. Нийт 44 мянган камераар хурдны замуудыг хянадаг. Метроны 22 чиглэл болон иргэдийн зорчих хөдөлгөөний урсгал, хөдөлгөөний ачааллыг хяналтын камераар харах боломжтой. Нийтийн тээврийн 22 мянган автобусанд байршил тогтоогч суулгаснаар мөн хөдөлгөөнийг хянах бүрэн боломжтой болжээ. Эдгээр автобусны 1000 орчим нь орчин үеийн дэвшилтэт технологийн 4G камертай бөгөөд үүгээр тухайн нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хөдөлгөөний нягтралыг хянадаг байна. Такси үйлчилгээг мөн хяналтын системд нэвтрүүлснээр хяналтын самбар дээр улаанаар тэмдэглэгдсэн бол зорчигчтой, ногоон бол зорчигчгүй явааг харах боломжтой. Онгоцноос буусан зорчигчдоос хэдэн хүн такси үйлчилгээг авах, хэдэн такси үйлчлүүлэгч авахаар дугаарлаж байгаа зэргийг хяналтын камерын тусламжтай хянадаг юм.

Бээжин хотын Зам тээврийн нэгдсэн холбооны Тамгын газрын дарга Лю Жин Жун “Бээжин хот нийт 22 мянган автобустай. Дэлхийд хамгийн том автобусны сүлжээг бий болгосон. Бээжин хотын иргэд өглөө ажилдаа явахдаа 73 хувь нь эко байдлаар ажилдаа ирж очдог. Мөн газар доогуур метрог холбосон системийг ухаалаг болгосноор автобуснаас буусан иргэн шууд дараагийн метронд суугаад явах байдлаар шийдсэн. Энэ нь ухаалаг системийг хэрэглээнд нэвтрүүлж иргэдийг автобус, метро хүлээлгэхгүй байхаар зохицуулсан байдаг. Мөн хуулийг чанга хатуу мөрдүүлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах томоохон түлхэц болж байна. Энэ оны 5 сард батлагдсан хуулийн дагуу ухаалаг системийг нийтийн тээвэрт түлхүү нэвтрүүлснээр бүтээмж улам илүү сайжирна гэж тооцож байна” гэлээ.

Замын түгжрэлийг бууруулах чиглэлээр Бээжин хотод дугаарын хязгаарлалт үйлчилдэг. 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлсэн бөгөөд тус хотод 10 жил мөрдөгдөж хэвшчээ. Хотын 5 дугаар тойргоос дотогш дугаарын хязгаарлалт үйлчилдэг. Байгальд ээлтэй эко машин буюу ногоон дугаартай машинд уг хязгаарлалт үйлчлэхгүй. Амралтын өдрүүдэд бүх машин хөдөлгөөнд оролцох эрхтэй байхаар зохицуулжээ. Энэ талаараа Улаанбаатар хотод мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалттай ижил төстэй зүйл байгааг талууд онцолж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бээжин хотын шийдвэрлэх асуудлын нэг яах аргагүй замын түгжрэлийн асуудал байсаар байгаа. Бээжин хотод 6 сая гаруй машин замын хөдөлгөөнд оролцдог. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ гэдэг туршлагаас бид ярилцлаа. Хэд хэдэн арга хэрэгсэл авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Тухайлбал, замын түгжрэл зөвхөн Бээжин хотын асуудал биш юм. Засгийн газрын хүрээнд асуудлыг тавьж хууль дүрэм журмын зохицуулалтыг маш сайн хийсэн байна. Автомашины зогсоолын асуудлыг хувийн хэвшилтэй хамтран шийдсэн. Мөн хяналтын системийг иргэн, аж ахуй нэгж, дүүрэг, нийслэлтэй хамтран хэрэгжүүлснээр хянах боломжтой болжээ. Автомашины тоог хязгаарлах, худалдан авах, дугаар олголт дээр хязгаарлалт хийснээр замын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чаджээ” гэж ярилаа.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтын нэвтрүүлээд 10 жил болж байгаа ч шинээр автомашин худалдан авах эрэлт үүсч асуудал гарч эхэлсэн байна. Тиймээс 2011 оноос шинээр автомашин худалдан авах хэрэгцээг хязгаарлажээ. Тус хотод одоогийн байдлаар 6 сая 30 мянган автомашин бүртгэлтэй. 2010 онд жилд 790 мянган машин нэмэгдэж байсан бол хязгаарлалт хийснээс хойш жилд 240 мянга болж буурчээ. Энэ тоог 150 мянга болгож бууруулсан бол 2017 оноос дахин 100 мянга болгон бууруулжээ. Эдгээр 100 мянган машины 60 мянга нь байгальд ээлтэй эко автомашин эзэлж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    15 цаг 9 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    15 цаг 52 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    16 цаг 49 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    17 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    18 цаг 14 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 16 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    19 цаг 4 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    20 цаг 32 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    21 цаг 4 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    21 цаг 32 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    21 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    21 цаг 45 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    21 цаг 47 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    21 цаг 58 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    22 цаг 14 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    22 цаг 49 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    23 цаг 6 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    23 цаг 22 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    23 цаг 27 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК