Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мини” бизнес эрхлэгч хосууд

2018-10-31
0
ЖИРГЭХ

“Нар ээсэн намрын налгар өдөр гэж ийм дулаахан, агаар нь хацар илбэсэн өдрийг хэлдэг байх даа” гэж  тэнүүн бодол тээсээр алхаагаа жирийн үеийнхээс хэд дахин хурдасгав. Учир нь өнөөдөр би онцгой, ажилсаг хүмүүстэй уулзахаар цаг товлосон юм. Тэд бол залуухан хосууд. Аж амьдралаа авч явахын тулд элдэв шалтаг тоочихгүйгээр бор зүрхээрээ зүтгэж яваа Монголын мянга мянган залуу гэр бүлийн төлөөлөл.  Хамгийн түрүүнд надтай мэндлэн, “Би ярихдаа жаахан тааруухан хүн дээ” гэж сандрангуй учирлах  залууг Б.Гүндсамбуу гэдэг. ШУТИС-ийн III дамжааны оюутан. Харин хажууд нь нөхрөө наласхийн суугаа бүсгүй Н.Минж-Од. Анагаахын их сургуулийн II дамжааны оюутан. Тэд  хичээлээ тарангуут хамтдаа айлын гэр цэвэрлэж, хоолны махыг нь жижиглэх, гар аргаар хэрчсэн гурил бэлтгэх, захиалгаар бууз хийдэг “мини” бизнес эрхлэгчид. “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг үгний утга учрыг ойлгож яваа хосууд өөрсдийн ажил, амьдралын тухай амттай яриа өгүүлснийг сийрүүлж байна.

 

Хамтдаа байхад бүхнийг давна

Б.Гүндсамбуу, Н.Минж-Од нар хөөрхөн охинтой. Хоёулаа оюутан учраас өвөө, эмээ нь гуч охиноо харж байгаа. “Эцэг, эх болонгуут үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бусдын гар харж, залхуурч суухгүй, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодол цаанаасаа л төрдөг юм билээ”  гэж хосууд надтай хуучлав.  Олон хүүхэдтэй цаг наргүй ажилтай хамаатны эгчийндээ хааяа тусалдаг байсан нь “мини” бизнесээ эхлүүлэх суурийг тавьжээ. Хамаатны эгч нь “Та хоёр ажлыг чин сэтгэлээсээ хийж байна. Өөр үйлчлүүлэгч олдоно шүү. Иймэрхүү ажил хийж үзвэл яасан юм” гэж ятгажээ.  Ингээд тэд 3 өрөө байрыг 50.000, 2 өрөөг 35.000,  5 кг гурил зуурч, хэрчихэд 15.000, өөрсдөө гурилаа авчраад зуураад хэрчвэл 21.500, З кг махыг гуляш, нарийн мах, цуйван гэхмэтчилэн төрөл, төрлөөр нь бэлтгэхэд 10.000 төгрөгийн үнэ ханш тогтоож, анхны ажлаа хийснээс хойш багагүй туршлагажжээ.  Хичээлээ тарангуутаа захиалга өгсөн айл руугаа яарч явдаг учраас бид хоёр сул чөлөөтэй цаг  бага болчихоод байна гэж тэд ярив. Учир нь гурван өрөө байрыг цэвэрлэхэд 4 цаг, хоёр өрөө байрыг цэвэрлэхэд  3 цаг зарцуулдаг байна. Хааяа бага зэрэг ядардаг ч  хамтдаа ажиллаж байгаа болохоор нэгнээсээ урам аваад улам их хичээдэг гээд тэд инээмсэглэв.

    

       

        

 “Амьдралын лекц сонссон нь”

Оюутан хосууд маань өглөө эрдэмтэн багш нарынхаа хичээлийг сонсдог бол орой  ажил хийлгэсэн зарим айлуудын ах эгч нараас амьдралын лекц сонсдог. Энэ тухай Б.Гүндсамбуу  “Саяхан 21 дүгээр хороололд нэг айлд гэрийг нь цэвэрлэж өгсөн юм. Бид хоёрыг хараад “Бүхнийг тэгээс эхэлж хамтдаа бүтээсэн амьдрал хамгийн үнэ цэнэтэй байдаг. Ах эгч хоёр нь яг та хоёр шиг ингэж л амьдралаа эхэлсэн гээд зөндөө удаан ярьсан” гэлээ.  Бас нэг айлын эзэгтэй гэр цэвэрлэж байх зуур тэдэнд хоол хийж өгөөд  дараа дахиж цэвэрлэгээ хийлгэнэ. Тэгэхдээ “Бүр амттай хоол хийж өгнө өө” гэж хэлсэн чинь сэтгэлд их дотно сайхан санагдсан гэв. Хажуугаас эхнэр нь “Хайраа нөгөө Натур төвийн ойролцоо гэрээ цэвэрлүүлдэг ах бас гоё хүн тийм ээ” гэхэд Б.Гүндсамбуу “Бид хоёрыг мундаг байна. Ажил хийвэл сайхан амьдарна. Болж байна, бүтэж байна гээд урмын үгээр мялаадаг ах манай байнгын үйлчлүүлэг болсон” хэмээв.

 

       Ажлын амт мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэв

“Хөлсөө урсгаж ажиллахаар мөнгөний үнэ цэнийг илүү их ойлгодог юм билээ. Одоохондоо ар гэр, эцэг эхээсээ мөнгө авахгүйгээр өөрсдөө аж амьдралаа болгож байна. Орлого зарлагаа нарийвчилж бичээд,  дараагийн орлогоороо гэртээ юу авах вэ гээд боддог” гэж Б.Гүндсамбуу  хэлэв. Түүний мөрөөдөл бол өөрийн гэсэн ресторантай болох. Энэ хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд тогоочийн сургалтанд хамрагдаж байгаа гэнэ. Цаашдаа хувийн бизнестэй болж, гэр бүлээ сайн сайхан авч явахад одоогийн хийж буй “мини” бизнес туршлага болох нь дамжиггүй. Хосууд хийж байгаа ажлаа хэзээ ч хар бор гэж гомдоллож байгаагүй. Эхэндээ найз нөхдөөсөө ийм ажил хийж байгаагаа нуудаг байсан ч одоо өөрсдийн ажил хөдөлмөрөөсөө ичих шаардлагагүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрчээ.

 -Тэд намуухан дуу, жигд хоолойгоор ярьж байснаа гэнэт чимээгүй болчихлоо. Энэ зуур би  “Та хоёроос тэс хөндлөн юм асуучих уу. Нэг нэгнийхээ ямар зан чанарт дуртай вэ?

-Б.Гүндсамбуу: Манай эхнэр их сайхан сэтгэлтэй. Өчигдөр л гэхэд “Шөлөндөө” хоолны газар хоол идэж байхдаа тэнд юм идэхгүй суугаад л байсан нэг ахыг анзаараад чадах чинээгээрээ хоол унд авч өгсөн.

-Н.Минж-Од: Нөхрийн маань шийдэмгий зан нь таалагддаг. Ямар нэг зүйлийг хийнэ гэсэн бол хийдэг.

Ийм өөдрөг, гэгээн яриагаар бидний уулзалт өндөрлөв. Гэхдээ би яаран боссонгүй. Ярицлага хийхдээ ашиглахаар бэлтгэсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тухай албан тоо баримтаа сөхөн харсаар үлдлээ.

 

Сэтгүүлчийн өнцөг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Ажиллах хүчний судалгаа”-нд  дурьдсанаар Монголын ажилгүй иргэдийн хамгийн түгээмэл хэлдэг хоёр шалтгаан байдаг аж. Энэ бол нийт ажилгүй 49.5 мянга нь буюу 49.3 хувь нь өнөөдрийг хүртэл ажилгүй байгаа шалтгаанаа “Ажил хайгаад олдохгүй байна” ,  11.2 мянга  буюу 11 хувь нь “Миний эзэмшсэн мэргэжилд тохирох ажил олдохгүй байна” гэж хариулжээ.  Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаагийнхаа бурууг  үргэлж бусдаас хайдаг, ямар нэг шалтаг, шалтгаан тоочдог бидний гэм биш зан судалгаанаас ч цухалзаж байна. Монгол Улс бол залуучуудын орон гэж бахархан ярих нь бий. Гэтэл улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15-24 насны нийтдээ 92 мянган залуучууд ажилгүй, хатуухан хэлбэл “лааз өшиглөж” явна. УИХ-аас залуучуудын эрх зүйн байдлыг сайжруулахаар 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих хууль, холбогдох агентлагаас Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг 2016 онд баталсан. Гарааны бизнесийг дэмжих, залуучуудыг ажилтай орлоготой болгох олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Ямар ч сайн сайхан хөтөлбөр хэрэгжүүлээд гол бай, хүрэх эзэд нь хандлагаа өөрчлөхгүй бол үр дүн тааруухан байх нь ойлгомжтой. Тиймээс ид ажиллах насандаа элдэв шалтаг тоочиж, гараа хумхин суухгүйгээр манай сурвалжлагын баатрууд шиг дор бүрнээ чадах чинээгээрээ хөдөлмөрлөж “мини” бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид болцгооё.

 

Ц.Оюунтунгалаг

 

 

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (203.220.226.118)
    Cүрхий залуус бна, амжилт хүсье
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.111.19)
    Хос гэдэг хоёр гэсэн утгыг илтгэнэ. Зөв бичнэ үү. Хосууд гэвэл 4 ба түүнээс дээш тоотой бна.
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Od (101.235.104.60)
    Mundag xosuud,ta 2 chadna,setgel zutgel bxad bux zuil ok,ta 2 terbumtan bno,sxan amidranaa, bie bienee xairlaj yabaarai,baxarxaj bna shu,
    2018 оны 11 сарын 01 | Хариулах
  • Мягмаржав Нэргүй (66.181.160.114)
    Мундаг залуу хосууддаа амжилт хүсэе ажил хүнийг голдоггүй хүн ажлыг голдог гэдэг ягл үнэн үг шүү дүү нартаа амжилт баяр хүргэж бахархаж байна онц сурцгаарай
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.126.89.115)
    Баяр хүргэе гоё санагдлаа
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Ихбаяр (103.9.90.51)
    Залуучуудад боломж байгааг харуулсан сайн ярилцлага болжээ.
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.106.133)
    Ингэж их цаг зарцуулж хийдэг юм байна. Үнээ жаахан нэмсэн дээр шүү
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.51)
    Манайхаан энэ хосуудын утас нь 94182423
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Утси н нь авья (202.179.16.6)
    Зочин
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • zochin (66.181.167.54)
    saihan hosuud bnaa demendee gej
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.9.90.51)
    Ямар хөөрхөн хосууд вэ. Ажил хийвэл ам тосддог юмаа. ажил хийсэн хүн алзахгүй ээ амжилт
    2018 оны 10 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 5 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    14 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    15 цаг 45 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 29 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 12 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    17 цаг 59 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 28 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    19 цаг 59 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 28 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    20 цаг 40 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    20 цаг 43 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    20 цаг 54 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 10 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    21 цаг 44 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 18 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 22 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК