Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ

2018-10-31
0
ЖИРГЭХ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барилаа. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд:

·  Эдийн засгийн өсөлт өрх бүрд бүлгийн 6 зорилтын  хүрээнд 76 арга хэмжээ;

·  Хот байгуулалт, дэд бүтэц бүлгийн 5 зорилтын хүрээнд 116 арга хэмжээ;

·  Байгал орчин, ногоон хөгжил бүлгийн 3 зорилтын хүрээнд 54 арга хэмжээ;

·  Нийгмийн хөгжил бүлгийн 8 зорилтын хүрээнд 135 арга хэмжээ;

·  Засаглал бүлгийн 4 зорилтын хүрээнд 61 арга хэмжээ,

Нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны  үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд бид нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд “Нэг өрх-нэг ажлын байр”, “Улаанбаатарт үйлдвэрлэв”, “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл”, “Нийслэлийн боловсрол-2020”, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөгжил”, ““Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих”,  “Нийслэлийн залуучуудын хөгжлийн хөтөлбөр”, “Соёлын үйлдвэрлэл”, “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”,  “Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Хүн амын ахуйн үйлчилгээ”, “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зэрэг 17 дэд хөтөлбөрийг НИТХ-ын болон Тэргүүлэгчдийн тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна.

Хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авах бодлогын арга хэмжээг тусгах шаардлага байна.

Түүнчлэн авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын автобусыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорилт дэвшүүлсэн.

1.  Эдийн засгийн өсөлт өрх бүрт

Нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажиллуулах зорилтыг дэвшүүлэн улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар паркуудын техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн ажлын зураг төслүүд хийгдэж дууссан тул нэн тэргүүнд шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Паркуудын бүтээн байгуулалтын төслийг Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрт тусгуулсан бөгөөд Засгийн газраас эдгээр төслийг эрчимжүүлэх зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусган хэрэгжүүлэх чиглэлийг гаргаад байна.

2.  Хот байгуулалт, дэд бүтэц

Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэ концепцийн дагуу “Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулна.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, нутаг дэвсгэрийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатар хоттой таталцан хөгжих боломжтой Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ аймгуудтай хамтран эдгээр аймгуудын нийгэм, эдийн засгийн боломж, нөөцийг нэмэгдүүлэн харилцан хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2019 онд аймгуудад төрийн байгууллага, төрийн өмчит их, дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар санал боловсруулан Засгийн газарт хүргүүлнэ.Агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын эхний ээлжийг барьж, ашиглалтад оруулна.

3. Байгаль орчин, ногоон хөгжил

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан агаар орчны бохирдлыг бууруулах,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийн хамгаалалт зохистой ашиглалтын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг үндсэн чиглэлд тусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”, Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 43, “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг чиглүүлэн ажиллана. 

4. Нийгмийн хөгжил

Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бүх сургууль 3 ээлжид, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 85 хувьд хүргэж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал эзэмшсэн иргэн төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

5. Засаглал

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэнэ.Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлэх үйлчилгээний тоог 2019 онд 10-аар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Одоогоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 28 байгууллагын 336 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бөгөөд 2018 онд уг төвөөс  үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг 16-аар нэмэгдүүлсэн гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    14 цаг 5 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    14 цаг 48 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    15 цаг 45 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    16 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    17 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    17 цаг 12 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    18 цаг 0 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    19 цаг 28 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    20 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    20 цаг 28 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    20 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    20 цаг 41 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    20 цаг 43 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    20 цаг 54 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    21 цаг 10 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    21 цаг 45 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    22 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    22 цаг 18 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    22 цаг 23 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК