Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүний эрхийн комисс тээвэрчдийн төлөөлөлтэй уулзлаа

2018-11-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр Тээвэрчдийн гэргий нарын холбоо, "Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-г хийлгэсэнтэй холбоотойгоор тус үнэлгээнд тусгагдсан хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, тээвэр, нүүрс ачилт, буулгалтыг хүний эрүүл мэндэд хор хөнөөл багатайгаар зохион байгуулах тухай Засгийн газрын 320 тоот тогтоолын заалтыг хангуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг дээрх иргэний нийгмийн байгууллагуудаас тавьж байгаагаа илэрхийлэв.

Тээвэрчдийн гэргий нар "Өнөөдрийн байдлаар 140 орчим аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэх зөвшөөрөл авсан, 12 мянга гаруй нүүрс тээврийн хэрэгсэл байгаагаас 2000 орчим нь л монгол эзэнтэй, үлдсэн нь гадаадын хөрөнгө оруулалттай тул тэдэнтэй нийгмийн хариуцлага тооцоход хялбар биш болохыг бид ойлгосон. Бидний зүгээс жолооч нарын ажил амралтын цагийг тодорхой болгох, тухайлбал шөнийн тээврийг өдрийнх болгох, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, архи согтууруулах ундаа худалдаалах цэгт хяналт тавих, тэрэгний бүхээгийн халаагуурыг стандарттай болгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийг “Цагаан хад”-ны гаалийн хяналтын бүст томилон нүүрс ачилт буулгалтын талбайн үйл ажиллагаа, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй хор хохирлын талаар хамтарсан дүгнэлт гаргуулах, тэнд үүсээд буй нөхцөл байдлыг талууд хэлэлцэх, замын ачааллыг бууруулах зэрэг саналыг тавьж байна. Нүүрс тээврийн замд буй олон мянган тээвэрчдийн эрүүл мэнд, амь насны асуудлыг нэн тэргүүнд тавьж хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж ярьцгааж байлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар тэднийг анхааралтай сонсч, “Та бүхнийг хамтран ажиллахаар санал, хүсэлт тавьж хандсанд талархаж байна. Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлолт, тээвэрлэлттэй холбоотой үүсч буй хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж, жил бүр Өмнөговь аймагт хэд хэдэн удаа очиж ажилладаг тул нөхцөл байдлыг сайн мэднэ. Цаашид ч энэ чиглэлээр хийх, засч залруулах зүйл их бий. Бид холбогдох байгууллагуудын удирдлагууд, албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг мэдээлж, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг ярилцаж байгаа. Та бүхний санал, хүсэлтийг хүлээн авч байна. Ямар ч үед манай үүд хаалга нээлттэй, хамтран ажиллахад бэлэн байна. Холбоотой байгаарай” гэсэн юм.

ХЭҮК "Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний тайланг 2018 оны зургаа болон 10 дугаар саруудад Өмнөговь аймгийн Цогтцэций, Даланзадгадад зохион байгуулж, орон нутгийн удирдлагууд, иргэд, холбогдох яамд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, уул уурхайн болон нүүрс тээврийн компаниуд зэрэг олон талт төлөөллийг оролцуулан хэлэлцүүлээд байгаа билээ. Уг хэлэлцүүлэгт дурдагдсан асуудлаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж 10 дугаар сарын 19-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, мөн сарын 22-нд Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболдтой уулзсан бол 10 дугаар сарын 23-ны өдөр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, "Гашуун сухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болд нарыг тус тус хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэх гарц эрэлхийлж байгаа аж.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 56 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    13 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    14 цаг 36 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    15 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    16 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    16 цаг 3 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    16 цаг 51 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    18 цаг 19 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 51 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    19 цаг 19 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    19 цаг 28 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    19 цаг 31 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    19 цаг 34 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    19 цаг 45 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    20 цаг 1 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    20 цаг 35 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    20 цаг 53 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    21 цаг 9 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    21 цаг 13 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК