Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхтүвшин: “70 сая төгрөгийн төсөл гарч ирлээ. Төсөл өгөх гэж байгаа хүн байвал хэлээд өгөөч” гэсэн

2018-11-12
0
ЖИРГЭХ

Архангай аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэл”-ийн ТББ, Өвөрхангай аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнес эрхлэгчдийн холбоо”, “Монголд бид үйлдвэрлэв” ТББ нар хамтран мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх шаардлага хангасан компаниуд тус сангаас зээл авах боломжтой боловч УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан давуу байдалд бий болгож, эрх эдлэх ёсгүй бөгөөд УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Их Хурлын 2009 оны 34 тогтоолоор баталсан Монгол Улсын Их Хурлын тухай гишүүний ёс зүйн дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.1.6. “хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 2.1.7. “ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх зарчмын баримтлан ажиллах ёстой”, гуравдугаар зүйлийн 3.1.3. “албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх” ёс зүйн үүргийг зөрчсөн гэж үзэн Ерөнхий сайд болон ЖДҮ-ийг хөгжүүлэх санд шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ.

Тэдний зүгээс ЖДҮ-ийг хөгжүүлэх сан нь эзэндээ хүрч чадахгүй байгаагаас ЖДҮ эрхлэх гэж байгаа хувь хүн, байгууллагууд хохирч байгаа бөгөөд арванхоёрдугаар сард зарлагдах төслийг шударга байлгахыг шаардаж буй юм.

Уг хэвлэлийн хуралд Өвөрхангай, Архангай аймаг болон Нийслэлийн төлөөллүүд оролцсон бөгөөд Архангай аймгийн ЖДҮ-ийн холбооноос ЖДҮ-д 45 төсөл өгсөн тухай ярьлаа. Энэ талаар Архангай аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэл”-ийн ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батбаасан “Журам, шаардлагынх нь дагуу бид хоёр сарын турш хянаж өгсөн. Үүнээс ганц ч төсөл дэмжигдээгүй. Мөн Архангай аймгийн хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн газар болон сумаасаа дамжиж төслүүд ирдэг. 200 орчим төсөл очсон байгаа. Нийт төслөөс дэмжигдсэн нь тодорхой бус байгаа юм. УИХ-ын гишүүд тойргийнхоо хүмүүсийн төслүүдийг дэмжүүлэх тал дээр тусалсан байж магадгүй гэж сураг сонссон. Үүнээс 2 тэрбум төгрөгийн 10 төсөл дэмжигдсэн гэж байгаа. Гэтэл манай холбооноос хянаж өргөсөн 45 төсөл нь 850 сая төгрөг болж байгаа. Түүнчлэн энэ нь 250 орчим ажлын байр бий болгох өгөөжтэй юм” хэмээн хэлсэн юм.

Мөн Өвөрхангай аймгийн “Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны нарийн бичгийн туслах Э.Баяржаргал “Нийт найман төсөл өргөн барьснаас нэг нь ч дэмжигдээгүй” гэв.

ЖДҮ-ийн санд төсөл нь дэмжигдсэн хэмээн урьдчилгаа мөнгө төлүүлсэн ч зээлдээ хамрагдаж чадалгүй хохирсон гэх Багануур дүүргийн иргэн Н.Энхтүвшнээс дараах зүйлийг тодрууллаа.

 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх санд өгсөн төсөл тань уг нь дэмжигдсэн гэсэн?

-Би 2008, 2009, 2010 онуудад төсөл өгсөн. 2010 онд миний төсөл дэмжигдлээ гэсэн хариу авсан. Дэмжигдлээ гэхдээ О.Нямбаяр гэх хүн орон нутагт бизнес эрхлэхээр төсөл өгсөн хүмүүсийн ажлын байртай танилцсан юм. Төлөх чадвартай эсэхийг нь шалгадаг гэсэн үг. Манай ажлын байран дээр очиж таны бизнесийн үйл ажиллагаа тогтвортой болсон, зээлд хамрагдах ёстой хүн юм байна, манай зүгээс дэмжээд батлан даалтын санд хамруулж өгье. Хамгийн гол нь дэмжлэг авсан хүмүүс буцаад төлөхгүй байх эрсдэл гардаг учраас та дундын дансанд хүссэн зээлийнхээ 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дансанд байршуулна гээд данс өгсөн. Үүнд эхний ээлжинд 80 саяын төсөл өгөөд найман сая төгрөгийг байршуулсан. Мөн дараа нь 70 сая төгрөгийн төсөл гарч ирлээ. Та төсөл өгөхөөр орох гэж байгаа хүн байвал хэлээд өгөөч гэсний дагуу хүнд хэлж нэмж өгсөн дансанд нь мөнгө байршуулсан. Нийт 15.5 сая төгрөг шилжүүлсэн юм. 14 хоногийн дотор бүтнэ гэж хэлсэн.  Эхлээд төсөл нь  батлагдсан гэсэн. Дараа нь санхүүжилт хүлээж байна гэсэн. Сүүлдээ санхүүжилт орж ирээгүй байна гэсээр байгаад энэ хугацаанд эргэлтийн хөрөнгө, бизнесийнхээ нэр хүнд цаашлаад тоног төхөөрөмж бүх юмаа өрөндөө өгөөд дууссан. Хамгийн сүүлд 2011 оны долдугаар сар өөрийнхөө байрыг өгсөн. Уг нь үндсэн зээл 18 саяас эхэлсэн. 45 сая төгрөгийг хүүнд, 29 сая төгрөгийг үндсэн төлөлтөд өгчихөөд байхад дахин 13 сая төгрөг үндсэн зээлээс чинь дутуу байна гэж хэлээд мөнгө хүүлэгч бизнес явуулдаг байсан байрыг минь авсан юм.  2013 оны арваннэгдүгээр сараас эхлээд шүүх, цагдаагийн байгууллагаар явсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн талд гарсаар байгаад мухардаад байж байна.

-Шүүгч шийдвэр гаргахдаа ямар тайлбар хэлж байна вэ?     

-Хэргийг хаачихаад байгаа байхгүй юу. Эрэн сурвалжилж байгаа гээд. 2010 оны наймдугаар сарын 3-ны орой 18 цагийн нислэгээр Бээжин ниссэн гэсэн мөртлөө одоо гарсан орсон ямар ч баримт нь байхгүй болсон.

-О.Нямбаяр гэх хүний талаар тодруулж өгөөч?

-Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг хариуцсан мэргэжилтэн юм билээ. Өмнө нь тагнуулын газар ажиллаж байсан гэсэн сураг дуулсан. Ээж нь насаараа хуульч хийсэн гэдэг. Баруунхараа, Зүүнхараа, Дархан, Сэлэнгэ, Налайх зэрэг газруудад зөндөө хохирогч байдаг. Уг нь АТГ-аас аваад явсан юм. Наймдугаар сарын 3-ны орой гадагшаа гарах гэж байхад нь Налайхын цагдаа хүн хөлслөөд мөрдүүлж байсан юм билээ. Энэ хүн чинь гадагшаа нисэх гэж байна гэхэд нь өөрөө очоод зорчих зааланд орох гэж байхад нь дуудахад нь 1000 евро өгөөд явчихсан гэдэг. Тэгэхээр нь АТГ-руу хэлсэн байдаг. Танайд бүртгэлтэй байгаа О.Нямбаяр нисэх гэж байна. Та нар ямар нэгэн арга хэмжээ аваач гэхэд манайд тийм хүн байхгүй гэж хэлж байгаа байхгүй юу. Хохирсон хүмүүс цагдаад өгсөн л дөө. Цагдаад өгөхөөр хариуцаж байсан хүмүүс нь дээшээ дэвшээд яваад өгдөг. Сураг байхгүй байгаа. Орсон, гарсан нь мэдэгдэхгүй, эзэн холбогдогч байхгүй байгаа гээд хаачихсан. Ингээд хохироод байж байгаа. Дарханы хохирогчид өөрийнх нь унаж явсан машиныг шууд аваад нотариатаар эзэмшигчийн нэрийг нь солиулаад авчихсан, тодорхой хэмжээгээр хохирлоо барагдуулчихсан хүмүүс байгаа. Гэхдээ ихэнх нь хохироод үлдсэн дээ.

-Ямар чиглэлээр төсөл өгсөн юм бэ?

-Торт, нарийн боовны үйлдвэрлэл эрхэлдэг. Нэг давхрын хоёр өрөө байранд үйл ажиллагаа явуулж байсан юм. 300 м2 талбайтай том байр түрээслээд тэнд үйлдвэрээ оруулан борлуулалтаа оруулаад, мөн нэг өрөөнд нь зоогийн газар рестораны зөвшөөрөл аваад ажиллаж байсан үе. Өөрийн ажлын том байртай болох гэж л энэ төсөлд хамрагдах гэсэн л дээ. Тухайн үед 13-14 хүн ажиллуулж байсан. Харин өөрийн гэсэн ажлын байртай болчих юм бол түрээсийн зардал хасагдаад ажилчдынхаа цалин болон орон тоог нэмэгдүүлэх боломж байсан юм.

Б.Лхам

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    12 цаг 20 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    13 цаг 3 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    14 цаг 0 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    14 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    15 цаг 24 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 27 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    16 цаг 14 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    17 цаг 43 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    18 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    18 цаг 43 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    18 цаг 52 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    18 цаг 55 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    18 цаг 58 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    19 цаг 9 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    19 цаг 25 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    19 цаг 59 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    20 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    20 цаг 33 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    20 цаг 37 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК