Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Цэцэгмаа: Бидэнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих эрх байхгүй

2018-11-19
0
ЖИРГЭХ

Швейцарын Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлснээр Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори байгуулагдсан билээ. Энэ нь бичил уурхайчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар Буянтын хөндий Шарын гол ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаатай ярилцлаа.

 

-Танай байгууллага хэзээнээс эхэлж үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бэ. Ямар учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?

-Буянтын хөндий шарын гол ТББ нь 2008 онд хувиараа ашиг малтмал олборлогчид  буюу  нинжа нар ямар ч зохион байгуулалтгүй хууль эрх зүйн орчингүй, нэн ядуу, хөөгдмөл туугдмал, осол аваар ихтэй   аюулгүй ажиллагаа байхгүй энэ үед тулгамдсан асуудлыг шийдэж, төрд дуу хоолойгоо хүргэх хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, олборлолт эрхэлж буй хүмүүсийн ажлын байрыг бий болгох Монголд хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагааг явуулах, тогтмол ажлын байртай болгохын тулд байгуулагдсан. Байгуулагдаад 10 жил болж байна. Өнгөрсөн намар байгууллагын 10  жилийн ойн баяраа тэмдэглэсэн. Одоо албан ёсны 1100 ажилчинтай. Энд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяалалтай  иргэд 565 иргэн байна. Үүнээс үлдсэн нь бусад аймаг сумдаас ирсэн. Ирээгүй аймгийн хүн гэж байхгүй. Ажилгүй хүмүүс ирж ажлын байраар хангагдсан. Ингэхдээ бүгд манай байгууллагын дотоод дүрэм журамд захирагддаг. Бид Засгийн Газрын 151 дүгээр тоот тогтоолоор батлагдсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Бидэнд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчих эрх байхгүй. Тэр утгаараа баялагын зөв зохистой хуваарилалтыг иргэн бүрт хүргэхийн тулд энэ тэндээс ирсэн гадны харьяалалтай Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангасан. Өнөөдөр энэ олон хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байхад сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэхээр нэг хүний ард доод тал нь гурван хүн байдаг гэж бодохоор манайх 3000 хүний амьжиргааг залгуулж байна.

-Танай байгууллага бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бүртгэгдсэн,бүртгэгдээгүй нөхөрлөлийн ялгаа нь юундаа байдаг вэ?

-Хуучны 308 дугаар журам шинэчлэгдээд Засгийн. Газрын 151 дүгээр тогтоол гарсан боловч энэ дотор хамгийн том ноцтой алдаа гарсан. Энд бүртгэлтэй, бүртгэлгүй нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болно хэмээн заасан заалт бий. Бүртгэлтэй нөхөрлөл гэдэг нь есөн гишүүнтэй. Тус есөн гишүүн дотор тухайн нөхөрлөл байгуулах санаачилга гаргасан хүний нөхөр, бэр, хүргэн, хадам ээж, аав нь нийлээд есөн хүн болно. Энэ хүмүүс 10 дахь хүнийг ажлын байраар хангадаггүй. Дээр нь байгаль орчинд маш их хор хохирол учруулдаг. Учир нь техник оруулаад 70/30 гэдэг зүйл хийдэг.  70/30 гэдэг нь 70 хувийн техниктэй хүмүүс 30 хувийг нөгөө хүмүүс авдаг. Нийгмийн хариуцлагын гэрээ гэдэг зүйл байхгүй. Хэн нэгэнд сэтгэл, оюун зүрхээ зарцуулах тэр зүйлийг умартдаг. Ерөөсөө шуналтай хүмүүс бүртгэлтэй нөхөрлөлийг байгуулдаг гэхэд болно. Би үүгээр далимдуулж Засгийн Газрын 151 дүгээр тогтоолд тусгагдсан бүртгэлтэй нөхөрлөл гэдэг зүйлийг устгаач ээ хэмээн уриалмаар байна. Бүртгэлтэй нөхөрлөлөөр дамжиж хэн ч ажлын байраар хангагдахгүй, хэн ч ядуурлаас гарахгүй мөн дээр нь АС лицензтэй нөхөр бүртгэлтэй нөхөрлөл байгуулаад тамга бариад орж ирж байна. Дээр нь сумдын Засаг Дарга нарын, Байгаль орчны улсын байцаагчийн халаасны хүмүүс орж ирж байна. Бүртгэлгүй нөхөрлөл нь төрийн бус байгууллагаар удирдуулаад явахдаа 11, 12 гээд дээш нь мянган хүнийг ажлын байраар хангаж болдог. Үүнийг л хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллагууд маань ажлын байраар хангаж, ядуурлыг бууруулж гол зорилгоо болгож байна. Яг үнэнийг хэлэхэд Монгол Улсын хэмжээнд манай байгууллага шиг байгууллага байхгүй. Ганцхан манайх байгаа.

-Нөхөн сэргээлтээ хэрхэн хийдэг вэ?

-Нөхөн сэргээлтийн ажил гэж том ажил байдаг. Хаягдлыг бүрэн ашиглаж газраа эзэмшлээр авснаар бид хоршиж ажиллаад газар доорх биш газар дээрх шар алтыг хураадаг болмоор байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо бид жишээ нь манайх 5.6 га газар дээр гэрээ хийсэн. Энэ га газраа хаягдлыг бүрэн дүүрэн ашиглачхаад дараа нь хоршиж аж ахуй эрхлэх гэж байгаа. Жишээ нь манай тал газар дээр бид ирэх хавар бид хүнсний ногоо тарина. Жимс мод, үхэр ферм, гахай, тахиаг маллаж  хүнсний ногоо, өндөг, гахайны махыг Шарын гол сумд нийлүүлэх зорилготой, одоогоор бэлтгэл ажил явж байгаа. Энэ нөхөн сэргээлт хийсэн талбайгаа ашиглах нь зүйн хэрэг нөхөн сэргээлт хийсэн талбайг бид зүгээр техникийн нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийж чадаагүй л байгаа. Манайхан шурип тавьдаг тэрийгээ ухлаа дууслаа. Мэдээж хүн юм чинь хаягдал үлдээнэ. Ирэх хавар техникийг оруулж бүрэн утгаар аж ахуйг ашиглаад байгаа санхүү дээрээ жаахан ч гэсэн санхүүгийн нэмэр өгмөөр байна. Бидэнд ЖҮД, сум хөгжүүлэх сан зэргээс бидэнд мөнгө олдохгүй. Олддог ч үгүй юм. Олон хүнийг сум хөгжүүлэх санд төсөл бичиж орооч гэсэн олон ч хүн өгсөн ганцхан хүн авсан бусад нь авч чадаагүй л байхгүй юу. Тэгэхээр хоршъё, сэтгэлээрээ хоршъё. Заавал манайд  байгаа 1100 хүн бүгдээрээ хоршиж ажиллая гэж уриалж байгаа. Гэхдээ тэд хийхгүй олон хүн дотор олон янзын санаа уралдуулсан хүн байдаг. Тэгэхдээ бид Шарын голын иргэдийг ялангуяа ишээ тийшээ шилжиж явахгүй суурьшилтай хүмүүс энэ зүйлд түлхүү оролцоосой хэмээн маш их хүсэж байгаа. Энэ мэтчилэн иргэд рүү хандсан ганц журам батлахдаа ард нь аюултай үр дагавартай, бидний хийсэн ажлыг үгүйсгэсэн. Бичил уурхайчдын нэр хүндийг унагаасан ийм ажил асуудлыг бүрэн төгс зогсоогоосой гэж бодож байна.

-Байгалийн нөхөн сэргээлт хийсэн юм уу. Техникийн нөхөн сэргээлт хийгээгүй юм байна шүү дээ?

-Биологийн нөхөн сэргээлт ерөөсөө хийгээгүй.

-Энэ жил ямар хэмжээний алт олборлохыг зорив. Монголбанкид хэчнээн килограмм алт тушаасан бэ?

Зөвхөн энэ зун манайх Монголбанкинд 10-аад кл алт тушаасан. Энэ алтыг манайх ченжээр дамжуулж Улаанбаатар хотын Монголбанкинд тушааж байсан. Энэ намар Дарханд сорьцын алба нээгдсэнээс хойш сорьцын албанд тушааж байгаа. Маргааш бичил уурхайчдын олборлосон алтыг нүдэн дээр чинь тушаах процессыг харуулна. Бодит үнэнийг л харуулъя.

-1100 хүний цалингийн асуудлыг хэрхэн шийдэж байна. Сард дунджаар  нэг хүн хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Гурав дугаар сарын 5-наас хойш үйл ажиллагаа явуулаад нэг ажилчин сард нэг сая төгрөгөөс буугаагүй. Ажилчид 10 жилийн ой болох гэж байна гээд 50 мянган төгрөгийн хандив байгууллагадаа өгсөн. Мөн нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд олон зүйл хийсэн.

-Ер нь 10 жилийн хугацаанд бага багаар нэгдээд явж байсан юм байна шүү дээ?

-10 жилийн хугацаанд энэ талбайгаас өөр Буянт гэдэг талбайд олборлолт хийхдээ дөрвөн мянган хүнийг ажлын байраар хангаж байлаа. Манай байгууллага тухайн үед сумын Засаг дарга н.Жаргал байлаа. н.Жаргал дарга бид хоёр 308 дугаар журмын хүрээнд 2009 оны таван сард тавиад 2014 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. Тэгээд 2016, 2017 онуудад ажиллахгүй байж байгаад 2018 онд ажилтай болсон. Энэ үед миний бие Дээвэр Холбооны гүйцэтгэх захирлын албыг хашаад явсан. Дээвэр Холбоог үүсгэн байгуулах гээд 2013 оны нэгдүгээр сарын зургаанаас дөрөвдүгээр сар хүртэл яваад. Бичил уурхайн нэгдсэн Дээвэр Холбоо өөрөө Монголын нийт бичил уурхайн эрх ашгийг хамгаалдаг. Манай сумын зарим Засаг дарга нар ажлын ачааллаасаа болоод судлаагүй байх магадлалтай, ойлгохгүй байх зэрэг ийм зүйл байдаг. Манай бичил уурхайгаар далимдуулж хууль бус олборлолт хийх гарц нээгдэж байдаг. Ийм сонин үйлдэлтэй энэ салбарыг зөв ажиллуулахын тулд бүртгэлгүй нөхөрлөлийн хэлбэрээр төрийн бусад байнгын үйл ажиллагаатай насаараа ажиллах ажлын байр биш. Түр ажлын байраар хангагдаж ийм байгаа үед нь журмын хүрээнд үйл ажиллагаа явуулахдаа бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр явуулаач гэдэг зүйлийг их хэлж байна. Манайхан дотор бүртгэлтэй нөхөрлөл байгуулсан олон хүн байгаа. Гэхдээ тэр хүмүүст миний энэ яриа таалагдахгүй. Учир нь зөвхөн тэр хүмүүс буюу нэг гэр бүлийн орлогыг нийтэд цацах гээд байгаа учир таалагдахгүй. Би хэрвээ энд ганцаараа 70/30-ын олборлолт хийсэн бол ганцаараа гурван килограмм алт авах байлаа. Гурван килограмм алт 240 сая төгрөг. Тэгэхээр бид гадны ямар ч техник юм хэрэглэлгүй зөвхөн өөрсдийн хүчээр, өөрсдийн олборлосон зүйлийг манай энд тэгш хуваарилалтын зарчмаар явдаг. Нийт гарсан зарлагаа хасаад үлдсэнийг тэгш хувааж авдаг. Манай жолооч, дарга, цэрэг гэж ялгалгүй тэгш хуваарилдаг. Би үүнийг төрд хүргэх гэж нэлээд ажил хийсэн даанч жижигдэж байгаа юм.

–Ажилчдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна?

-Манайх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг Шарын гол сумын Гал унтраах 253 дугаар ангитай хамтран ажилладаг. Гал унтраах 253 дугаар анги Шарын гол сумд онолын сургалт явуулдаг. Мөн газар дээр нь ирж үзүүлэх сургалт зохион байгуулдаг.

-Танай нөхөрлөлд орохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

- Танай нөхөрлөлд орохын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Гишүүнээр орж ирэхэд нэгдүгээрт Монгол Улсын иргэн байх ёстой. Хоёрдугаарт 18 нас хүрсэн байх ёстой. Гуравдугаарт нийгэм, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт заавал хамрагдсан байх ёстой. Мөн ажилгүй гэсэн багийн Засаг Даргын тодорхойлолттой хүмүүсийг ажлын байраар хангадаг.

-Тэгэхээр өмнө нь нийгмийн даатгал төлж байгаагүй хүн орох боломжгүй гэсэн үг үү?

-Сайн дурын даатгалд хамрагдах ёстой. Гэхдээ манайх албан журмаар хамруулдаг. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар. Энэ нь уг чанартаа хувь хүн өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ.

-Та түрүүн ирэх хавар олборлолт хийсэн газраа тариалан, фермерийн аж ахуй эрхэлнэ гэсэн. Урьд нь уул уурхайн олборлолт явуулсан газар органик, эко хүнс гэж ярьдаг. Энэ зүйлд хэр асуудал дагуулах бол?

-Манай шороо ордод химийн хорт бодис гэдэг зүйл байдаггүй. Энэ нь Үндсэн ордод байдаг асуудал. Энэ алт чинь үндсэн орд буюу чулууны ордон дээр чулуугаа ялгаж авахын тулд Борнуурт усан тээрэм бий. Мөн Баянхонгорт байдаг. Эд нараас бусад батлагдаагүй ордод мөнгөн ус хэрэглэдэг нь нууц биш. Мөнгөн ус хэрэглэнэ. Харин манай шороо ордод мөнгөн ус хэрэглэдэггүй. Манай ажилчид мөнгөн ус гэж мэдэхгүй, үзээчгүй хэрэглээгүй. Хэрэглэх шаардлага ч байхгүй.

-Тэгвэл алтаа яаж гаргаж авдаг вэ?

-Алтыг усан буугаар буудаж нарийсгаж авдаг.

-Таван га газар авсан гэсэн энэ жил хэдэн га газарт нь олборлолт хийсэн бэ?

-2.8 га газрыг нь хөндсөн байгаа.

-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн килограмм алт гаргаж авсан бэ. Гаргаж авсан бүх алтаа Монголбанкинд тушаасан уу?

-Монголбанкинд 10 килограмм алт тушаасан. Монолбанкинд тушааж Голомт банкаар мөнгө нь орж ирсэн бүх баримт нь байгаа.  Манайх 12 сард ИТХ-д тайлан тавихдаа бүгдийг нь харуулна. Өмнөх тайлангууддаа бүгдийг нь хавсаргаж өгсөн.

-Олборлосон алтаа Монголбанкинд тушаах ченжид өгөх хоёрын ялгаа нь юу байна?

-Энэ жил ганцхан Монголбанкинд тушаалаа. Яагаад гэхээр өмнө Монголбанкид аваачиж тушаа гэ:ж шаардлага тавихаар тэдэн граммыг хайлуулна, тэрнээс дээш авахгүй, алтаа сорьцлох кодоо өгөхгүй гээд маш их асуудал байсан. Энэ жил сорьцын алба шинээр байгуулаад Эрдэнэсийн санд алтаа Алт-2 хөтөлбөрийн хүрээнд журам нь өөрчлөгдсөн. Тиймээс Монголбанкинд тушаах процесс нээлттэй, хялбар болсон.

-Дархан-Уул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдсан. Энэ нь танай байгууллагад ямар давуу талтай байна?

-Өөрсдөө хажууд нь байж байгаад нүдэн дээрээ мөнгөө тоолж авч байна. Өмнө нь Улаанбаатар луу явуулдаг байсан. Энэ төв нээгдсэнээр хамгийн наад тал нь харын сэтгэлгүй болж байна. Хоёрдугаарт хот руу яваад хоёр хоног болдог байсан бол одоо хоёр цаг л зарцуулж байна. Тэгэхээр цаг хугацаа, итгэл үнэмшлийн тухайд шал өөр болж байна.

-Алт-2 хөтөлбөр та нарт хэр өгөөжтэй байсан бэ?

-Алт2 хөтөлбөрийг зөв зохистой явуулах юм бол нэгэнтээ энэ тэндэхийн хужаа, орос ухаад дуусгаж байгаа Монголыг яадаг юм бэ үлдсэн хэд нь идэг л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

 Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • чимэддорж (103.212.117.83)
    Зөв юм санаачилдаг асар олон энгийн иргэд байдаг Гэтэл УИХ-н даргаасаа эхлээд одоо байгаа гишүүдийн олонхи нь баячууд 95 хувь нь гэсэн үг Эдгээр эрхэмууд банкны хадгаламжийн 98 хувийг эзэмшдэг 14 их наяд буюу 14 триллион төгрөг болж байна Улсын төсвөөс бараг хоёр дахин их хөрөнгө цуглуулсан "БИЛЭГ" тангхай бараг бүгд гадаадад амьдардаг орд харштай Энгийн иргэд бид тэнэг учраас сонгоогүй 2 хулгайчийн аль нэгийг заавал сонгох шаардлага бидэнд тулгардаг. Үүнээс гадна сонголтын тоо хэзээч үнэн гарч байгаагүй
    2018 оны 11 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    11 цаг 12 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    11 цаг 55 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    12 цаг 52 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    13 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    14 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 19 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    15 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    16 цаг 35 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    17 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    17 цаг 35 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    17 цаг 44 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    17 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    17 цаг 50 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    18 цаг 1 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    18 цаг 17 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    18 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    19 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    19 цаг 25 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    19 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК