Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэд эхчүүдэд биш, эрэгтэй гишүүнд найдав

2018-11-23
0
ЖИРГЭХ

“Очир” төвийн зочид буудлын өрөөнд амиа алдсан 13 настай охины хэрцгийгээр хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өнгөрсөн лхагва гаригт болохоор товлогдсон ч мөн л хойшилсон билээ. Шалтгаан нь шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг өвчтэй учир шүүх хуралд ирээгүй гэх.

Түүнийг шүүх хурлын шийдвэрлэх явцад санаатайгаар нөлөөлсөн хэмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 15,7,2-т заасны дагуу шүүх хуралд тодорхойгүй шалтгаанаар ирээгүй  гэж үзэн 300 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр “Бидний зүгээс М.Амарболдын өмгөөлөгчийг аваад орчихооч гэдэг саналыг тавьсан ч М.Жавхлан өөрийнхөө сонгож авсан П.Цэрэнпунцаг өмгөөлөгчтэй заавал оролцоно гэсэн. Шүүгч тухайн шүүхэд ирүүлсэн өмгөөлөгчийн өвчтэй гэсэн баримтыг хянан үзээд энэ нь нотлох баримтыг шаардлагыг хангахгүй байна. Учир нь он сар, цаг хугацааны хувьд ойлгомжгүй, зөрөөтэй байна. Энэ нь нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээнд хамрагдана гэсэн үйл явдлыг тайлбарлан бичсэн байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй байна. Худал баримтыг шүүхэд ирүүлсэн байж болзошгүй учраас Зөрчлийн тухай хуулийн холбогдох үндэслэлээр торгох шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлав.

Мөн ингэж хойшлуулах нь шинээр нотлох баримт гаргаж ирж болзошгүй, хэрэгт гэм буруугүйгээ нотлох цаг хугацаа авах гэсэн ийм арга байж магадгүй хэмээн харж байгаа. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хоёр хоног л хойшлуулах боломжтой. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулсан байгаа. Дараагийн удаа ийм асуудал гаргавал өмгөөлөгчийг хянан, шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр торгоно гэдгийг онцолсон юм.

Энэ хэргийн шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа хойшлогдож байв. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр мөрдөн байцаалт дуусч, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болохоор тов гарсан байдаг. Гэвч тодорхой шалтгааны улмаас хойшлогдон үүнээс хойш 2018 оны нэгдүгээр сарын 11, гуравдугаар сарын 6, зургадугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд явагдах байсан ч материал дутуу шалтгаанаар энэ сарын 21-ний өдөр явагдсан. Мөн л хойшлов.

13 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөгөсн хэргээс хойш бүтэн жил орчмын хугацаа өнгөрч байхад шүүх хурлаа аятайхан явуулчихгүй сунжруулж, бяцхан охины ясыг өндөлзүүлсээр байх уу. Эцэг эхчүүд бяцхан охидоо яавал аюулгүй байлгахав, яавал элдэв гэмт хэргийн золиос болгочихгүй байхав гэх айдас хургаад байна.  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хичээлдээ явах гэж гараад ор сураггүй алга болсон найман настай охины хэрэг ч таг чиг хэвээр. Хамгийн гол нь тухайн этгээдүүдийн хийсэн гэх эд мөрийн баримтууд байхад өөр юу хэрэгтэй гэж.

Тухайн үед болсон үйл явдал, шинжээчийн гаргасан дүгнэлтүүдийг эргэн сануулъя.  Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байдаг. Охиныг хөнөөсөн гэх этгээдүүд архаг тэмбүүтэй байсан гэх бөгөөд охиныг зодож тамласан гэдэг.

Хэрэг гардаг өдөр талийгаач ээжтэйгээ уулзахаар гэрээсээ гараад, автобусны буудал руу явж байхад нь хөрш айлын залуу дайралдаж утсыг нь шүүрч зугтаасан байдаг. Зугтааж явсаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан оржээ. Хамгийн гол нь хэний ч санаанд багтамгүй уг хэргийг эхнээс нь нарийн зохион байгуулалттай хийсэн гэж олон хүн харддаг юм.

Хэргийн газарт охины нүүр, хүзүү, хэвлий, гуя зэрэг хэсэг хөхөрч няцарсан байдалтай байсан бөгөөд орны хэсэгт нэг литр орчим цус асгарсан байдаг. Хүчээр талийгаачийн амруу нь 0.75 грамм бүхий “Ерөөл” архи цутгаж ам, хамрыг нь тагласан. Энэ үеэр амьсгал бүтэлт үүссэн. Улмаар уушги нь архиар дүүрсэн. Эсэргүүцэл үзүүлэхэд талийгаачийг удаа дараа зодсон байдаг ба аманд нь дур тавьж, үрийн шингэнээ оруулсан байдгийг ар гэрийнхэн нь хэлж байгаа. Хохирогчийн бие хөшиж, хөрсөн хойно нь дөрвөн цагийн турш цогцостой хурьцал үйлдсэн нь тогтоогдсон.

Бага насны хүүхдийн хүчирхийлэл ил, далдаар үйлдэгдсээр л. Хайран охидоо гаж этгээдүүдэд нэг нэгээр нь алдсаар л байх юм уу. Тухайн этгээдүүдийн толгойг нь илээд байлгүй шударга шүүх гэж байдаг бол үнэн мөнөөр нь тогтоогоод эцэслэх хэрэгтэй. Энэ мэтээр сунжраад ирэхээр нийгэмд болдог юм байна гэх ойлголтыг түгээгээд байна шүү дээ.

Эмэгтэй гишүүд ч уг балмад хэрэг дээр таг дуугүй сууна. Уг нь 2016 оны сонгуулиар урьд өмнө байгаагүйгээр та нөхдүүдийг сонгож гаргасан биш бил үү. Сандал, суудлын хэрүүлээс өөр хийж бүтээсэн зүйлгүй байна.

Хохирогчийн ар гэрийнхэн “эх” нэр зүүсэн гишүүдэд бус эрэгтэй гишүүнд ажиглагчаар оролцох хүсэлт гаргасан байгаа юм. Ичих хэрэгтэй. Та нөхдүүдийн анхаарал илтэд үгүйлэгдээд байгаа шүү. Энэ мэт тулгамдаад байгаа асуудалд нэгдэж, тэмцэж чадахгүй юм бол ирэх сонгуульд та нарын хэрэг гарах юм болов уу даа.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зосин (202.9.42.240)
    Уих-н эмэгтэй гишүүд хэлгүй.дүлий. шуналт. Соггтуу. Тэнэг. Сохор. Дүйнгэ.маанаг.бохь.хэрүүлч.луйварчин.хулгайч .дибиль юмс найдваргүй этгээдүүд эм эгтэй. Эх хүн эд нар дотор байхгүй .Бүтэн 2жил ямар их хүүхэд хохиров .тоохгүй. өөрсдийнх нь хүүхэд хохирохгүй болохоор тэр.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.9.43.61)
    Манай шүүхчид гэж ямар улсууд байгаад байна. их л хөрөнгө мөнгөтэй гээд мэдээ гараад байсан, Нэг л охины асуудлыг бүтэн жил шүүлээ, шүүгээд нэг талд нь гаргаж чадахгүй одоо өнөө Их Хурлын гишүүдээр шүүлгэх болоод явчихав уу. Хичнээн шүүхийн сургууль байдаг вэ. Энэ сургуулийн багш нар, шүүгч нар даанч санаа зовмоор байна шүүдээ. Хүүхдийг тарчлаан алсан нь тогтоосон юм бишүү.
    2018 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    9 цаг 54 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    10 цаг 37 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    11 цаг 34 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    12 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    12 цаг 59 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 1 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    13 цаг 49 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    15 цаг 17 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    15 цаг 49 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    16 цаг 17 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    16 цаг 26 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    16 цаг 30 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    16 цаг 32 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    16 цаг 43 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    16 цаг 59 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    17 цаг 34 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    17 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    18 цаг 7 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    18 цаг 12 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК