Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана” гэж заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр /2018.11.23/ Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд нэр бүхий 16 төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөлөө. Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ч.Энхбат болон төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцсон юм.