09.00
- "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлэг Туушин Зочид буудалд болно. Холбоо барих утас:80054228
- “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна. Арга хэмжээ нээлттэй нийгэм форумд болно.
- Жендерийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаа дахь үр нөлөөний талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн багш, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлэл хийнэ.
09.30
- Чойжин ламын сүм байгуулагдсаны 110, музейн 80 жилийн түүхэн ойн хүрээнд Монголын уран зургийн галерейд
“Дурсгалт барилгын сэргээн засварлалт: тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99026081, 88983838, 99905352
11.00
- MN-Мэдээллийн төвд залуучуудын оролцоо-хотын хөгжил “ХАКАТОН” уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Стартап Терминал төв” хамтран зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
13.00
- Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно. Холбоо барих утас: 98119897