Нийслэлийн Засаг Даргын 2018 оны А/196 дугаар “Газар эзэмших, ашиглах эрх олгох газрын байршил тогтоох тухай” захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг арванхоёрдугаар сарын 26-ны өдөр зарлаж байна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арванхоёрдугаар сарын 24-ны өдрийн өдрөөс эхлэн 26-ны өдрийн 10:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордонд хүлээн авах аж.
Дуудлага худалдаанд оролцоход иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг, дуудлага худалдааны анхны үнийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримтыг бүрдүүлнэ.
Б.Лхам