“Book Cafe Mongolia” бүлгэм, "Номын жор" клубээс зохион байгуулж буй “Номын жор-2018” чуулганы нэг илтгэгчээр Тагтаа Паблишингийн үүсгэн байгуулагч, "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй"-н орчуулагч Ж.Тэгшзаяа оролцож уран зохиолын орчуулга болоод өөрийн түүх, номын тухай яриа өрнүүлсэн юм.
Мөн Боорцог ба Сарнай, Автуус ба Амьдрал, 8км 400м номуудын зохиогч, "Self Publish" тѳслийг Үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, Харвардын бизнесийн сургуулийг төгсөгч, "Unlock" подкастыг хамтран бүтээгч О.Батнайрамдал, Төрийн Соёрхолт, Түүхийн ухааны доктор, "Монголчууд" цахим түүх номын зохиогч Д.Өлзийбаатар, Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг дизайны "Анима" сургуулийн багш, урлаг судлаач М.Амина, хүндэт зочин болох яруу найрагч, зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэг нар цөм өөр өөрсдийн өнцгөөр номын тухай халуун дотно яриа өрнүүллээ.
Л.Сайнаа