Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

2018-12-04
0
ЖИРГЭХ

Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал эрхлэх ёстой ч зарим аж ахуй нэгж иргэн, зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхэлдэггүй, тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлдөггүй, тэр бүү хэл зөвшөөрөл авалгүйгээр тусгай хамгаалалттай газарт барилга, хашаа барьсан зөрчлүүд гаргах болсон. Энэ асуудалд салбарын яам хэрхэн ажиллаж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазараас тодрууллаа.

 

-Богдхан ууланд 42 га газар эзэмшиж байсан “Энигма” компанийн 4 га газрыг улсын мэдэлд авах асуудал юу болж байна вэ. Маргаан нэг талдаа гарч чадсан уу?

-Энэ асуудал шүүхийн шатанд явж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд ийм  газрыг таван жилийн хугацаатай л ашиглах эрхтэйгээр олгодог. Өмчлөх болон бусад эрх байхгүй. Таван жилийн хугацаа нь дуусахад газрыг буцаан авах боломжтой. Хуулиар олгогдсон энэ эрх хүрээндээ “Энигма” компанийн эзэмшиж байсан 3 га газрыг Засгийн газрын тогтоол гаргаж, буцаан авсан юм.

Тогтоол гаргасан нь ч учиртай. Улаанбаатар хотын иргэд цэвэр агаарт гарах зорилгоор Богдхан уул руу гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хамт олноороо их аялдаг болсон. Амралтын бямба, ням гаригт Богдхан уул руу 7000-8000 хүн аялахаар гардаг гэсэн судалгаа бий. Тийм учраас тэнд  00, автомашины зогсоолыг шийдэх нь тулгамдсан асуудал болж хувирсан. Нийтийн эрх ашгийг бодоод 42 га газраасаа 3 га-г нь буцаагаад өгчихвөл тухайн аж ахуйн нэгжид ч мөн хэрэгтэй л байгаа юм. Харамсалтай нь, тус компани хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд маргаан очсон.

-Тусгай хамгаалалттай газарт “Энигма” сургууль барих нь гэдэг юм яригдаад байсан. Зөвшөөрлийг анх авахдаа ямар зориулалтаар авсан юм бэ?

-Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар л газар эзэмших эрх олгодог. Тэр хүрээндээ “Энигма” Богдхан ууланд газрын тусгай зөвшөөрөл авсан байдаг юм. Гэвч хэдэн гэр бариад маш олон жил болж байна.

-Богдхан ууланд тусгай зөвшөөрөл авсан хэрнээ үйл ажиллагаа эрхлээгүй газрууд хэр олон байдаг юм бэ?

-Богдхан ууланд 2-3 газар бий. Бүгд шүүхийн маргаантай.

-Богдхан ууланд гарсан хоёр дахь газрын маргаан нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн үеэл дүү О.Одсүрэнтэй холбогддог. Туул голын бургасыг тайрч, Зайсангийн зүүн энгэрт зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн байдаг. Энэ асуудал юу болов?

-Ямар ч тусгай зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн барилга барьсан учраас  зургаан давхар карказыг нь Хан-Уулын Засаг даргын тамгын газар, цагдаагийн байгууллагатай хамтарч байж, мөн хувийн компани оролцуулж байж, буулгасан.

-Танай яамнаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр барилга барьсан газар хэр их байдаг юм бэ, Улаанбаатар хотын хэмжээнд?

-Ер нь байхгүйтэй адил. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нартай холбоотой асуудлыг эс тооцвол. Бурхан багшийн хөшөөний орчимд зөвшөөрөлгүй ТҮЦ бий. Албадан буулгана.

-Тусгай хамгаалалттай газарт газрын тусгай зөвшөөрөл олгох эрх зөвхөн танай яаманд байна уу.  Аль эсвэл дахиад бас энэ чиглэлээр зөвшөөрөл олгох эрх өөр газар байдаг нь давхардуулж тусгай зөвшөөрөл олгоод маргаан үүсгээд байдаг юм уу?.

-Хуулийн хүрээндээ тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрх зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байдаг. Ер нь бол цаашдаа Богд уул тойроод аялал жуулчлалын зориулалтаар олгосон, төлбөрөө төлөөгүй, ологдсон зориулалтаас өөр зориулалтаар газраа ашиглаж байгаа тохиолдолд газрынх нь тусгай зөвшөөрлийг нь  цуцалж байгаа. Энэ онд бид Богдхан уулын тусгай хамгаалалттай газартай хамтраад 65 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Цаашдаа хуульдаа нийцүүлээд нэлээд хэдэн тусгай зөвшөөрөл цуцлахаар ажиллаж байна.

-Зайсанд 20, 30 жил амьдарсан иргэд газраа өмчилж авч чадахгүй байна гээд нэг хэсэг иргэд яамны гадаа жагсаж, цуглаад байсан. Одоогоор хэчнээн иргэний газрын асуудлыг шийдээд байна вэ?

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол гишүүнийг ажиллах үед олонхийнх нь асуудлыг шийдсэн. Нийтдээ 300 гаруй иргэд байсан. Одоо 20-30 хүний асуудал яригдаж байна. Тухайн газраа амьдарч байсан эсэх нь нотлогдоогүй айлууд үлдсэн юм. Ганц нэг айл унаган оршин суугчаар тогтоогдож байгаа нөхцөлд газрын асуудлыг нь шийдээд явж байна.

-Зайсангийн зарим айлын хашааны газар нь сургуулийн газартай давхцах, байгууллага хоорондын газар нь давхцах гээд асуудал байдаг бололтой юм билээ. Энэ тохиолдолд маргааныг яаж шийддэг вэ?

-Аж ахуй нэгжийн газартай айлын хашааны газар давхцах, хоёр аж ахуйн нэгж хооронд газар давхацсан маргаан бол нэлэн бий. Шүүхээр шийдүүлж ир. Тусгай зөвшөөрөл олгогдсон хүрээндээ бол ийм боломж байна гэж сануулдаг.  Гол төлөв энэ төрлийн маргаан нь шүүхийн шийдвэрт үндэслэж, шийдэгдэж байна. Цөөн тохиолдолд  яам өөрт олгогдсон хуулийн хүрээнд шийдсэн.

-Жил ирэх тусам тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж байна. Цаашдаа нэмэгдэх үү, эсвэл түр хугацаагаар зогсоох уу?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэнэ гэж ойлгож болно.  20 орчим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг бэлэн болгосон. Засгийн газар УИХ-ын намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн барьчих болов уу.

-Хаана ямар газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байгаа вэ?

-Жишээ татвал Говь-Алтай аймгийн Сутай хайрханыг улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөлд оруулсан.

-Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад тодорхой шалгуур тавьж байна уу, эсвэл орон нутгаас санал ирэнгүүт шийддэг юм уу. Тусгай хамгаалалтад авахын ач холбогдол нь юу вэ?

-Тухайн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад Иргэдийн төлөөлөгчдийн хурлынх нь шийдвэр, дүгнэлтийг үндэс болгодог ч яамнаас ажлын хэсэг байгуулан, тухайн орон нутагт ажиллуулдаг. Судлаач, эрдэмтдийн багаас бүрдсэн ажлын хэсэг ажилладаг. Түүх дурсгалын ямар газар байна, ургамал, амьтан нь ховордож уу, байгалийн унаган тогтоц нь ямар юм гээд судалгаа хийдэг.

Сутай хайрхан төрийн тахилгатай хэрнээ өнөөг болтол улсын тусгай хамгаалалтад авагдаагүй байгаа. Улсын тусгай хамгаалалттай газарт багтаасан нөхцөлд тухайн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болно. Байнгын ажиллагаатай нэгж байгуулагдаад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоодог, байгалийн унаган төрхийн алдагдуулахгүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг зэрэг тодорхой ажлууд хийгдээд явдаг ач холбогдолтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК