зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Молор-Эрдэнэ: Чингис хаан бол Монголчуудын өөрсдөдөө зориулж зохиосон үлгэр

2018-12-04
0
ЖИРГЭХ

"ТОЛЬ" сонинд нийтлэгдсэн философич С.Молор-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.

Үзэл бодол, үг яриа нь олон хүний дургүйцэл, бүр зэвүүцлийг төрүүлдэг нэгэн эрхмийг энэ дугаарын зочноор урьлаа. Философич С.Молор-Эрдэнэтэй улс төр, түүх, бичиг соёлын талаар ийн ярилцав.  

 

-УИХ-ыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах гээд улс төрийн эгзэгтэй үед хоёулаа уулзаж ярилцаж байна. Та ер нь яасан нь дээр гэж бодож байна вэ?

-Дуучид, бөхчүүд нийлээд төр барина гэж юу байсан юм бэ. Тарах нь угаасаа зөв шдээ. Одоогийн энэ УИХ чинь хошин шогийн заал болчихлоо. Тэнд чинь одоо юу вээ. Ойн амьтдын цугладаг юм уу. Хачин хачин эрээвэр хураавар амьтад цугларчихсан хошин шогийн театр аятай л юм байна. 

-Тараад тэгээд дээрдэх үү? Дахиад л олон хүний санал авсан гэдгээр нөгөө дуучид, бөхчүүд маань л ороод ирнэ шүү дээ?

-Тэгээд дахиад л тараах хэрэгтэй. 2020 оны сонгууль хүртэл УИХ гэдэг байгууллагыг хоёр удаа тараагаад, хоёр удаа сонгууль явуулж амжих хэрэгтэй. Ингэж чадвал 2020 оноос нэг аятайхан болж магадгүй. Төр цэвэршихийн тулд УИХ маш олон удаа тарах ёстой байхгүй юу. Улс төр чинь хөдөлгөөнтэй байх ёстой юм. Тэгэхгүй бол 2020 оны сонгуулиар дараагийн ээлжийн бөхчүүд, дараагийн ээлжийн боксчид, морь уяачид орж ирнэ. 2020 оны УИХ-д ямар хүмүүс багтахыг би тааж ядах юмгүй. Морь уяач, нум сум харваач, Японоос хөөгдсөн сүмоч, хэдэн зохиолын дуучид орж ирнэ.

-Жүдочид бас нэмэгдэх байх даа?

-Яг тийм. Гэхдээ жүдочид тэртэй тэргүй ороод ирчихсэн биз дээ. Бас хип хопчид орж ирэх байх, тийм үү? Тэгээд энэ Мөнхбатыг дуурайгаад түүний дараа Болор цом авсан 10 гаруй яруу найрагчид цуваад орж ирэх байх.

-Үүнийг тэгээд яах аргагүй шүү дээ. Ард түмний саналыг аваад орж ирж байгаа улсыг яалтай ч билээ...?

-Харин тиймээс л олон тарааж, олон сонгох ард түмэн чинь өөрөө хашрах хэрэгтэй байна л даа. Ийм заваан юмнуудаас хурдхан салах ёстой байхгүй юу. Төрөө цэвэрлэх гэж тэрийг хэлж байгаа юм. Түүнээс нэг удаа шүүрдлээ гээд дараагийн ээлжний хог шаарууд нь гараад л ирнэ. Ийм ухаантай сонгогч байтугай улстөрч манайд даанч алга.

-Энэ бүхэн эсвэл сонгуулийн тогтолцооноосоо болоод байна уу?

-Орос бакал, 40-ийн бетон өгөөд л сонгогдчихож байгаа байхгүй юу. Энэ улс орон чинь яасан ч ядарсан юм бэ дээ. Ард иргэд нь хүнээс бакал, данх авчихаад л баярлаад байгааг юу гэж ойлгох вэ. 1990 оноосоо дор орсон байна шүү дээ, энэ чинь. Нөгөө ардчилал, хөгжил цэцэглэлт яриад 28 жил боллоо гэсэн чинь худлаа байна. Ардчилсан сонгууль явуулаад ийм олон жил болж байхад төмөр данх горьдоод сууж байдаг ийм арчаагүй, иргэн болж чадаагүй, насанд хүрээгүй сонгогчидтой байна гэж одоо юу гэсэн үг вэ. Хүмүүсийг яаж ийм мохоо, боловсролгүй, хоосон болгож чадаж байна вэ? 28 жилийн дотор энэ бол гайхамшигтай амжилт шүү. Ард түмнээ 28 жилийн дотор зүгээр л яаж тэнэг болгож чадсан аргыг нь асуух хэрэгтэй. Ерөнхийдөө л бид 1990 оноос хойш ном уншдаггүй, боловсролгүй, хөөрүү онгироо, сагсуу, худлаа баярхсан, бүдүүлэг тийм л хүмүүсийн нийгэм болчихлоо шүү дээ. Юм уншаагүй, мэдлэггүй, хээгүйгээрээ бүр гайхуулдаг. Худлаа пар пар инээсэн, гүндүүгүй гэж хуцсан эрчүүдийн нийгэм болчихлоо. Энэ чинь өнөө Очирбатаас эхлэлтэй. Хээгүй гэдгийг бүр магтаал гээд бодчихсон. Уг нь түүнтэй Ерөнхийлөгчид өрсөлдсөн нөгөө өвгөн чинь хэн билээ... нүдний шилтэй...?

-Л.Түдэв гуай юу?

-Тэр уг нь “Монгол эр хүн хээтэй байвал дээр” гэж хэлж байсан юм билээ шүү дээ. Гэтэл тэр хээгүй эрчүүд чинь бүр үржээд, төрд гарчихаж.

- Ямар ард түмэн байна, тийм л удирдагчид байна гэж хэлэх гэж байна уу?

-Нэгтэй тэнцүү нэг гэдэг шиг яг тэнцүү хоёр зүйл. Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ чинь ямархуу ард түмэн байгаагийн яг хуулбар нь. Ухамсартай ард түмэн бол ухамсартай л төртэй байна. Ард түмэн нь ёс суртахуунтай бол төр нь тийм л байна. Япон, Германы төр засаг нь яагаад тийм үлгэр жишээ байна вэ гэхээр ард түмэн нь өөрсдөө үлгэр жишээч ард түмэн байгаа учраас тэр. Гэтэл манай улс төр аягүй инээдэмтэй. Мөнгө л байвал ард түмнийг худалдаад авчих юм чинь ёс суртахуун, ухамсраар яах юм. Ямар ч хамаагүй аргаар мөнгө л хийх ёстой болж байгаа биз дээ. Ингээд дараа дахин сонгогдохын тулд дөрвөн жилийн турш мөнгөний төлөө л зодолдож байна шүү дээ. Бүр ой гутам.

-Ард түмнээ зориуд ядуу, харанхуй бүдүүлэг байлгаж байна ч гэсэн үзэл бий?

-Тийм ээ. Энэ чинь одоо улс төрийн заль, ухаан байхгүй юу. Уг нь улс төр бол ард түмнээ яаж сайхан байлгах вэ гэдэг ухаан. Гэтэл манайд яаж ядуу байлгах вэ гэдгээр хөгжүүлчихсэн. Төр гэдэг чинь Грек, Ромоос гаралтай ойлголт. Бид бол төр мэдэхгүй. Бид хэзээ ч төртэй байж үзээгүй.

-Монголчууд бол анхны төрт ёсыг бий болгосон ард түмэн гэдэг шүү дээ?

- Юун анхны төрт ёс. Тэр бол шал худлаа. Яагаад төр байдгийг чи мэдэх үү. Ард түмнээ хооллох, эрүүл байлгах, боловсролтой байлгахын тулд төрт ёс байгуулагддаг. Тэр утгаараа монголчууд бүр дэлхийн II дайны дараа л төртэй болсон. Тэрнээс өмнө Монголд төр байгаагүй. Яам  гэж байгаагүй. 

-1206 онд Чингис хааны байгуулсан төр бий шүү дээ. Монголд төр байгаагүй гэж арай ч хэлж болохгүй байх аа?

-Тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Чи тэгвэл хэлээдэх дээ. Тэр үед Боловсрол соёлын яам гэж байсан юм уу? Эрүүл мэнд, зам тээврийн яам байсан юм уу. Төр гэдэг чинь ард түмнийхээ аж амьдрал бүрийг төлөвлөж, салбар чиглэл бүрээр бодлого хэрэгжүүлэхийг хэлдэг юм. Монгол хүн хэзээ ч ийм төртэй байж үзээгүй. Зүгээр, морио унаж давхиад нум сум харваад явсныгаа төр байгуулсан гэж ярьж болохгүй. Худлаа түүх зохиож, өөрсдийгөө магтаж пан гөрж болохгүй ээ. Тэр Чингисийн зураг гээд л яваад байна. Яг хэн царайг нь харсан юм. Мөн юм уу, тэр хүн чинь. Тулгуур төрийн 800 жил гээд л яриад байна. Шал худлаа түүх шдээ. 800 жилийн өмнө ямар Үндсэн хууль байсан юм, яамны сайдууд нь хэн хэн байсан юм хаана байсан юм, боловсролын сургуулиуд нь хаана байсан юм. Тэгж ярих юм бол яг одоогийн Монголын газар нутаг дээр монгол хүн байсан ч юм уу, үгүй ч юм уу. Бүгдээрээ л урд чигт байсан хүмүүс байна лээ шүү дээ. Чингис нь ч тэр, Хубилай нь ч тэр. Энд тэр үеэрээ байвал хөлдөж үхнэ биз дээ. Монгол гэр гэдгийг чинь хүртэл хятадууд хийж өгсөн. Дээр үед ийм гэрт монголчууд биш, хятадууд амьдарч байсан юм байна лээ.

-Тэгэхээр та монголчуудын түүх гэж байхгүй гэх гээд байна уу?

-Монгол гэж төр байгаагүй. Азийн нэг морь унадаг, хонь хариулдаг ард түмэн л байсан байхгүй юу даа. Үндэстэн ч биш. Үндэстэн болоход маш олон чанарууд хэрэгтэй. Ядаж л Үндсэн хууль гарч байж үндэстэн болно. Яахав, монголчууд гэх нэг тийм ард түмэн байсан л байна. Түүхчид гээд юу ч мэдэхгүй хэдэн нөхөр зүгээр л Монголын түүх гээд дээшээ харж байгаад л зохиогоод бичээд байгаа байхгүй юу. Ямар ч баримт байхгүй. Дан төсөөлөл. Бараг шөнө зүүдэндээ орсныг бичээд байгаа байхгүй юу. Улаанбаатар хотын 375 жилийн ой гээд л тэмдэглэж байна. Бас худлаа. Хот байгуулагдсан тогтоол шийдвэр гарч байж, дэд бүтэцтэй болж байж хот үүсдэг. Өмнө нь ердөө л хүрээлээд буучихсан хэдэн айл л байсан хэрэг.

-Та түүхээ ингэж үгүйсгэж болохгүй байх аа? Түүхийн баримт, тэмдэглэгдэж үлдсэн бичээсүүд бишгүй л байдаг шүү?

-Үгүй одоо, юуг нь үгүйсгэх юм. Байгаа юмыг би байхгүй гэх үү. Тийм баримт байхгүй. Би хайгаад лав олохгүй байна. Монголчууд хэзээ 10 жилийн сургууль, хэзээ их сургуультай болсон бэ. Хэзээ хууль засагтай болсон юм бэ. Минийхээр бол социализмын үед МУИС байгуулагдаж байж л монголчууд сая нэг хуулийн мэргэжилтэнтэй болоо биз дээ. Түүнээс өмнө нэг нэгнийгээ барьж аваад, айлган сүрдүүлээд, нүхэнд булж, эсвэл модон авдранд хийдэг байсныгаа хууль гэж нэрлээд байгаа юм.

-Таныхаар бол Монголын түүх бол саяхны л түүх юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яадаг юм. Би Ар Монголын тухай ярьж байна шүү. Би буриадыг  яриагүй, Өвөр Монголыг яриагүй. Бидний энэ зам талбай, сургууль соёл,  театр, эмнэлэг, САА, сум, аймгийн төвүүд бий болж байж л Монгол Улс үүссэн. Өнөөдрийн Монгол Улсад тэр Чингис огт хамаагүй гэх гээд байна.

-Чингис хааны байлдан дагууллын түүхийг бол арай үгүйсгэхгүй юм байгаа биз дээ?

-Тэр цэрэг гээд байгаа чинь дан бичиг үсэггүй хэдэн малчин ард л байсан. Цэрэг гэж нэрлэж болохгүй ш дээ, тэднийг. Тийм байхад юун байлдан дагуулал, төрт ёс. Мал маллаж байгаад л, авгай хүүхдээ орхиод, гэрийнхээ хананд өлгөөстэй нум сумаа мөрөндөө углаад л гайгүй морио шилж унаад л гараад ирсэн нөхдүүд шдээ.

-Чингис хааныг цэрэг дайны их боловсролтой удирдагч байсан гэж үздэг болсон шүү? Олон орны эрдэмтэд ингэж бичиж байна?

-Ямар боловсрол хаанаас олж авсан юм бэ. Бичиг үсэг ч байхгүй. Бүр юу ч байхгүй. Тэр Чингис чинь ямар сургууль төгссөн юм бэ? Наадахыг чинь лавшруулаад л асуухаар тэгээд унадаг байхгүй юу. Чингис дэлхийн талыг морьтойгоо эзэлсэн л гээд байна. Чи эндээс морьтой давхиад үз л дээ, нэг өдөр.  Чи хаа хүрэх юм.  Хэр хол давхиж чадах нь вэ. Замд таарах элсэн цөл, гол ус, уул нурууг яаж давах юм. Замдаа юу идэх юм. Эндээс зун гарч давхиад өвөл болоход хаанаас ямар хувцасаа олж өмсөх юм. Тэгэхээр эд чинь цөм худал. Үнэхээр боломжгүй.

-13-р зууны түүх тэр чигээрээ худлаа гэсэн үг үү, таныхаар?

-Боломжгүй. Яаж ч бодсон  боломгүй. Бодоод үз л дээ чи.

-Тэгэхээр энэ түүх яаж үүссэн байх уу?

-Бид нарт зориулсан  үлгэр л байхгүй юу. Зүгээр л үлгэр.  Ямар ч ард түмэн өөрсдөдөө зориулж зохиосон баатарлаг үлгэртэй байдаг биз дээ. Ийм баатарлаг үлгэртэй байх нь мэдээж чухал. Ямар ч ард түмэнд тийм домог байх ёстой. Монголын нууц товчоо чинь тийм л  домог ш дээ.  Тэр домгийг хэн бичсэн юм, бүү мэд. Аягүй бол хятад хүн бичээ биз.  Бид чинь тийм их бичгийн соёлтой ард түмэн биш шүү дээ.

 

Эх сурвалж: "ТОЛЬ" сонин (С.Молор-Эрдэнийн зөвшөөрлөөр нийтлэв)

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (81)

  • Зочин (66.181.189.243)
    Орос, хятадууд хөдөлмөрч хүмүүс
    2025 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.243)
    Орос, хятадууд хөдөлмөрч хүмүүс
    2025 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.189.243)
    Хүүхдээрээ монголчууд
    2025 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.190.119)
    Социализмын үед нутгархах үзэл байгаагүй
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.190.119)
    Манжууд монголчуудыг халх гэж нэрлэснээс монголчууд дотроо хагаралддаг болсон
    2025 оны 12 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.188.48)
    Сэцэн хан аймаг одоогын хэнтий аймагт төрсөн
    2025 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.88.181)
    Овоолсон баас шиг комментууд
    2025 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.181)
    Хөөргийг манжууд монголчуудыг цөөлөх гэж зохиосон
    2025 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.181)
    Үндэсний бөх увсаас эхтэй. Манжаас гаралгүй
    2025 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.181)
    Тэнэг хүн ч дайн энхтайвныг авчирч болдогийг ойлгоно. Ванга тэнэг хүнээс мэдлэггүй хүн аюултай
    2025 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.181)
    Улаан орос, манж хятадууд монголын түүхийг устгаж гуйвуулж тархи угаасан. Чингис хаан энхтайвныг тогтоосон
    2025 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.190.101)
    Шалихгүй эр үүрэндээ хангарьдын дүртэй
    2025 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.184.161)
    Хүн төрөлхтний товч түүх номонд хов живийг сайн гэж бичсэн байна. Хов жив муу мэдээ агуулдаг
    2025 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.186.213)
    Халуун цуст мөнхгалчуудын тулга үнэн юм ярьдаг
    2025 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.186.213)
    Мал маллаж үзээгүй хүн монголчууд дэлхийн талыг эзэлж энхтайвныг тогтоосонд итгэдэггүй.
    2025 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.186.213)
    Дэлхийн 2-р дайнд монгол морь хол давхидаг байсан. Орос цэргийн дарга нар хоорондоо булаацалдаж буудалцдаг байсан.
    2025 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.94.176)
    Лоохууж гэх сэхээтэн урвагч биш. Молор эрдэнийн аав нь хэлмэгдсэн сэхээтэн хүн. Философич хүн айлаар бол ууган хүүхэд нь
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.176)
    Улаан оросууд 30-аад оны хядлагаар монголын философийн түүхийг устгасан.
    2025 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Жинхэнэ шашин монголд орж ирээгүйгээс монголд ёс зүй алга. 20-р зууны эхэнд монголчуудад хайрын кино үзүүлэхэд уйлж байсан.
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Гэмт хүн жаргадаггүй.
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Боловсролтой хүн сайн мууг ялгаж чаддаг. Өндөр хөгжилтэй оронд өчүүхэн замын хонхорхойг тоодоггүй. Өчүүхэн зүйлийг онож харах нь бүдүүлэг
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Өчүүхэн жижиг маргаанаас нөхөрлөлөө бүү сүйтгэ. Далай лам. Молор эрдэнэ далай лам бол ажил хийж анхны цалин авч үзээгүй. Юм үзэж нүд тайлаагүй хүн. Хүний нутагт газар үз гэх зүйр үг бий
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Хуучинсаг үзэл монголыг чөдөрлөж байна
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Өвчин бол үйлийн үр байдаг гэж уламжлалт анагаахад үздэг
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Анхны олон туйлт олон шашин шүтэх эрх монголын хархорум хотод бий болсон. Хархорум хот тухайн үедээ орчин үеийн олон улсын архитектуртай хот байсан. Хүннү монголчууд одон орны өндөр мэдлэгтэй байсан. Нүүдлийн соёл байгальд ээлтэй. Хүннүчүүд заваан ч дотроосоо гэрэлтсэн өндөр боловсролтой гэгээрсэн хүмүүс байсан. Өндөр гэгээрсэн хүмүүс нисдэг байсан. Дээр үед хүмүүс 5000 насалдаг байсан. Мах идсэнээс нас нь богиноссон. Уламжлалт анагаах монголоос гаралтай. 5000 жилийн түүхтэй. Күнз бичих юм олдохгүй юм гэж бичсэн байдаг нь хятадууд алтайн нурууны монголчуудаас гаралтай. Хегель хүннүчүүдээс дэлхийн ихэнх хүмүүс үүсэлтэй гэж бичсэн байдаг. Монгол хүн, хятад хүн хоёр сарлаг хайнаг шиг харш
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Улаан орост октябрын хувьсгал гарч чингис хааныг харгис гэж итгүүлж, социализм монголыг тойроогүй. Улаан оросууд монголын түүхийг устгаж, сэхээтнүүдийг нь урвагч гэж хэлмэгдүүлж улам тэнэг болгож социализмаар 70 жил толгойг нь эргүүлснээс 90 онд стресстэж бүхнийг нурааж феодаль руугаа ухарсан. Халх голын дайнд японд монгол улс хэрвээ урвасан бол чингисийн дайнаас зугтаасан шумер гаралтай манж буюу японы самурайн өвөг болох шумерүүд монголоос өс хонзонгоо авах байсан юм билүү. Японы квантуны арми хойд хятад, солонгос манжуурыг эзлэж хятад, манжуудыг тамласан байдаг. Бүр хүн дээр тахал тарьж туршилт хийсэн байдаг. Япон, солонгос цэргүүд дэлхийн 2-р дайнд япон солонгосыг колончилсон үед оролцсон байдаг
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Дэлхийд энхтайванч дайн хийсэн хүн бол чингис хаан
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Персийн алтан ураг монголд ирж монголыг тусгаар тогтнуулсанд оросууд үнэн түүхээ мэдчихэнэ гэж айгаад монголд 30-аад онд хядлага явуулсан. Швед эмнэлэгийг оросууд хөөсөн. Петр хааны үеийн оросын дотоод бутрал монголын тусгаар тогтнолыг зөгнөсөн аз болсон. Орос, хятад хоёр хоорондоо тохиролцож монголын газар нутгийг дээрэмдэж тасдаж авсан. Байгаль нуурыг оросууд манжуудыг ятгаж дээрэмдсэн. Үндэстэн устдаггүй гэх зүйр үг байдаг. Монгол казакстантай хиллэх шахам оршдог казакстан, монголын түүхийг уншихаар учир нь олдоно. 1990 онд монгол улс жинхэнэ тусгаар тогтносон. Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн. Нүүдэлчид хүчирхэг байж чадахгүй. Гэж ярьдаг хүн мал дээр өсөөгүй хүний үг. Улаан оросууд урвагч сэхээтнүүдийг бэлдсэн. Цэдэнбал, чойбалсан гэх урвагчидыг улаан оросууд бэлдсэн. 1921 оны коминтерний хувьсгал улаан орост урвагчидын түүх. Ардын нам урвагчидын нам. Сүх жанжин улсыг удирдаагүй. Төлөөлөгчийг сүх жанжин хамгаалдаг байсан. Сүх жанжин мөрийтэй тоглогч байсан. Философич буюу мэргэд байх ёстой. Философи бол үргэлж классик буюу орчин үеээрээ орчин үетэйгээ хөл нийлүүлэх, юмийг шүүмжлэх ухаан
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.89.46)
    Улаан оросын түүхийг унш
    2025 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.104)
    13-р зууны үед монголчууд зөн совинтой зүүдээ манаж хонодог байсан. Зэтгэр биеийг эзлэхээр зүүд эвгүйцдэг
    2025 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.104)
    Аалз эхээ иддэг нефт нүүрс гэдэг дэлхийн эрхтэн
    2025 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.88.104)
    Дэлхийг эзлэсэн шалтгаан нь буддийн буюу шумерийн тахилгаас болоод дэлхий цөлжөөд байхаар нь шумерүүдийг алах гэж чингис хаан дайн хийсэн
    2025 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Хятад манжууд монголчуудыг оньсон технологи хийхийг хориглож монголчуудыг боолоор авч байсан
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Хүн өөр өөрийгөө эрүүдэн шүүхгүй
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Наадмаар гэрийн тооныг дугуй болгосноос манжууд монголын түүх соёлыг гуйвуулж доромжилсон нь үнэн болж байлаа. Гадны орон урвагч биш л бол монголчууд монгол соёлоо доромжилно гэж байхгүй
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Ромын папын элчийг гэрийн босгон дээр гишгэж болохгүй шүү гэж анхааруулсаар байхад санаатайгаар гишгээд толгойг нь авч ром руу явуулсан байдаг
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Монголчууд зундаа цагаан идээ иддэг байсан. Хар халуунд мах их идвэл дотроосоо өтдөөд үхнэ.
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Нүүдэлчид холын ухаантай. Хубилай хаан хятадуудын нэг хэмнэлийн ажилдаа сайныг анзаарч хятадуудыг колончилсон
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Торгоны замыг хятадууд санаачлахыг бодвол торгыг монголд хийдэггүй гэхээр хубилай хаан хятадад урвав уу.
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Хубилай хаан чингис хааны гэрээслэлээс урваж хятадыг колончилсон. Хубилай хаан цаасан мөнгийг зохиож хятадыг нэгтгэсэн. Хятадууд чингис хааны өс хонзонг авах зорилгоор монголчуудыг залхуу болгож мөхөөхийн тулд монголд торго оруулж ирж монголчуудын даавуу хийдэг технологийг мартуулж залхуу болгосон. Монгол улс дэлхийн төвд оршдог гэж зүгээр ч нэг хэлээгүй. Алт бол дэлхийн эрхтэн
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Чингис хаан энхтайвны дайн хийсэн. Америк, барууныхан буурай орнуудыг дээрэмдэх гэж дайн хийж боолчилсон
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Уламжлал монгол улсыг хөгжихөд саад болж байна. Залуусыг хайрцаглаж байна
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.191.98)
    Мэдэх биш мэдэр. Зөнгөө дагаж амьдар. Зөнгөөрөө өссөн хүүхэд бие дааж сурдаг
    2025 оны 09 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.94.48)
    Молор эрдэнээ 21 аймгийг өмнө нь түшээт хан, сэцэн хан аймаг гэдэг байсныг мэдэх үү
    2025 оны 09 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.92.213)
    Америк, барууныхан монгол, оросыг хулхидсан. Цаашид хулхидана
    2025 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.57.92.226)
    Түшээт хан аймагт чингис хаан
    2025 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.92.226)
    Ам дамсан түүх бичгэн түүхээс илүү үнэн учир нь гадаад оронтой харилцсанаас эхэлдэг. Зам харилцааг нүүдэлчид санаачилсан
    2025 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.186.248)
    Үлгэр, домог бол бодитой түүх байдаг гэж аким хэлсэн
    2025 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.187.92)
    Чингис хааны сургаалиудыг мэргэд бичээд худлаа түүх зохиов уу. Монголд мэргэд байв уу. Молор эрдэнэ түүхээ дутуу уншив уу. Эргэлзээ төрвөл илүү ихийг мэдэхийг хүснэ
    2025 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.184.13)
    Үлгэр домогт түүх агуулдаг
    2025 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.189.120)
    Заавал гэдэг үгийг байнга хэрэглэдэг хүн муу хүн
    2025 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.189.120)
    Аясаар болдоггүй хорвоо
    2025 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.189.120)
    Чи чадна гэж хэлж байгаа хүн муу хүн. Амжилт хүсье гэдэг хүнээс холхон яв
    2025 оны 06 сарын 04 | Хариулах
  • unen heljee (202.9.40.253)
    yag heljee 2025 ond iim bolchloo
    2025 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.182.215)
    Чингис хааны улаан царайтай зураг Чингис хааны жинхэнэ зураг. Бусад зураг нь худлаа. Зураачид түүхэнд нэрээ үлдээхээс татгалздаг шалтгаан нь хүмүүс ойлгохгүй гэдэг
    2025 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.182.215)
    Уран зохиолыг түүх гээд андуурав уу
    2025 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.187.19)
    Чингис хаан шумэрүүд устгах дайн хийсэн. Устгаагүй бол дэлхий цөлжөөд мөхнө
    2024 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.155)
    Анхны ардчилсан хувьсгал францаас эхтэй
    2023 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.155)
    Молор эрдэнэ мал маллаж үзээгүй учир чингис хаан дэлхийг эзэлсэнд яаж итгэх юм бэ.
    2023 оны 08 сарын 14 | Хариулах
  • Сооп (182.160.1.51)
    П.Очирбат ерөнхийлөгчийн гавъяаг хожим ойлгох биз ээ. Хамгийн сайн боловсролтой ерөнхийлөгч байлаа. Сайхан эр. За, зарим нь бараг үнэн дээ. Хэтрүүлдэг өвчтэй л болохоос....
    2020 оны 05 сарын 04 | Хариулах
  • zochin (202.21.124.18)
    hutsaad bailgui zailj uz erguu malaa
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • уншигч (202.21.124.18)
    тэнэг мал энэ мэтшиг муусайн юмнууд түүх гуйвуулж байгаа юм. монголоос зайлах нь байтугай дэлхийгээс зайлвал таарна иймэрхүү юмнууд ингэж яриад байхаар үр хойч маань түүхээ энэ малын хэлснээр л ойлгоод эргэлзээ төрүүлнэ ш дээ ямарч бахархалгүй болно үхсэн ацных нь филисофич байхав галзуу юм байна энэ чинь
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Монгол (59.153.113.164)
    Мундаг хариулжээ. Үнэндээ гаднаас хөөгдөж ирсэн 1 ном уншаагүй сумочид монголд од болчихсон сууж байгаа нь худлаа юу, 1120 он гэхэд Англи зэрэг олон улсад Их Дээд сургууль байсан, монгол үндэстэн байгаагүй. Европт байсныхаа хувьд Атилла сургууль соёл төгссөн хэд хэдэн хэл эзэмшсэн байлаа.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Сэтгэгдэлч (182.160.38.80)
    Хэтэрхий цочмог омголон дүгнэлт хийдэг хүн шиг байна. Зарим санаа бодлыг нь хүлээн зөвшөөрч байна. Бид ч бас улстөрчдийн талаар тун таагүй дүгнэлт хийж байдаг. Сонгуулийн тогтолцоо гэдэг юмаа өөрчлөхгүй бол яах ч аргагүй юм байна лээ.Сонгууль болгоноор энэ л арай дөнгүүр хүн шиг байна гээд саналаа өгсөн миний санал хэзээ ч ялж байгаагүй.Харин эсрэгээр хамгийн чадваргүй өөдгүйчүүд нь ялчихсан байдаг.Яагаад?Би, бид сонгоогүй байхад цойлоод гараад ирдэг ямар ид шид байна?Хэрэлдэж, уралцаж,олзоо булаалдан хэмлэлдэж,бие биеэ барьж идэж байгаа эдгээр амьтдыг сонгоогүй би, бид яахаараа буруутан болдог юм бэ? Чингис тэргүүтэй монголчууд дэлхийн талыг эзлээгүй юм бол тэдгээр эзлэгдсэн гэгдэх улс гүрнүүдийн эрдэмтэн судлаачид яагаад төргүй,яамгүй,дээд сургуульгүй хэдэн муу малчин монголчуудын зохиосон үлгэрийг тоож иш татаад Чингисийг мянганы хүнээр тодруулаад байгаа юм бэ? Нэрийг нь санахгүй байгаа Л.Түдэв гуай өөрөөс чинь илүү зөв философи сэтгэлгээтэй,түүх,соёлын өргөн мэдлэгтэй хүн гэдэгтэй маргах хүн өөрөөс чинь өөр байхгүй байх.Салхинд дэрвэлзэх майхан биш дээ, тогтож хайрла.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
    • Ккк ёстой доо тогтож хайрлавал болно доо муу хятад чинь яах нь вэ.
      2018 оны 12 сарын 05
  • Зочин (66.181.176.112)
    Монголын төр, нийгмийн бузар булайг шүүмжилж байгаа нь зүйтэй боловч түүхээ бүхэлд нь үгүйсгэж байгаа нь арай л хэрээс хэтэрчээ!!! Харин "Монголын төр засаг ард түмнээ 28 жилийн дотор усан тэнэг болгож чадсан" гэдэг дээр бол нэг үе Молор-Эрдэнэтэй шадарлаж байсанН.Энхбаярын "гавьяа, зохиол бүтээл" шүү дээ!!!! Хуучин найзаасаа асуу л даа!!!
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.89.30)
    eneng ooriigii bolovsroltoi geed zuudendee itgechihsen tsagaan soliotoi galzuu yumiig yah ve taminee.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Бухимдал (202.21.118.90)
    Өөрт нь ямарч чадал ухамсан байхгүй болохоор бусдад атаархаж явсаар мэдрэоийн өвчтэй болсоэ байна. Энэ сэтгүүлчийг албан газар нь бас эмчлүүлээчээ. Эсвэл ажлаас нь үтэр түргэн халаачээ. Энэ хүний нүдийг хараачээ, бүр даамжичсан байна.
    2018 оны 12 сарын 05 | Хариулах
  • Ийм балай юмны яриаг ингэж мэдээ, ярилцлага болгохоо болиоч дээ. Ийм мэдрэл муутай баасыг дэлхийгээс зайлуулаачээ (122.201.31.184)
    Ба
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.180.58)
    Хүмүүсээ энэ хүнийг муулах, дормжлох яах вэ, тавиад байгаа асуултанд нь хариулах гээд үз дээ. Та нар үнэхээр чадахгүй ээ, хариулт байхгүй. Та нар зөвхөн үгүйсгэж л чадна.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • Түүхт монгол
      Их сургууль яам энэ тэр нь хаа байсин ч гэх шиг тэрүүхэн үедээ тохирсон бодлого хууль цаазтай,бичиг үсэгтэй,төрт ёстой байсима тэнэг 2 ооо.Монголоос зайлаарай наад нэг юмтайгаа хамт хөтлөлцөөд.
      2018 оны 12 сарын 04
    • Чинийх хүрэхгүй л дээ. Тархи нь ажилдаг Монголчууд энэ нөхөр та 2 шиг худлаа үнэн асуулт өөрсдөөсөө асуугаад хариулж сууя гэж болдохоо болиод шийдлээ олоод амьдралаа цасаад явж байгаа. Наад Молор эрдэнэ чинь харин өөрөө жинхэнэ үлгэр, Чингис хаан үлгэр байж болно гэхдээ дэлхий мэднэ харин энэ нөхрийг Монголчууд ч сайн мэдэхгүй.
      2018 оны 12 сарын 04
  • Зочин (66.181.164.222)
    ХАРЦ ЭНЭТЭР НЬ НЭГ Л БИШ ЭЭ.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • МОНГОЛЧУУД (64.119.27.201)
    ЭНЭ АЛУУЛАХ СОЛИОТОЙ ГАЖИГ ВЭ энэтхэгт ҮХЭР НУХЛАА ГЭЖ нэг тосгон түйвээж цагдаа пад хийсэн байхад ЧИНГИС ГЭДЭГ НЬ монголын ТӨР ШҮҮ тэмүүжин бол хүний нэр
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Irgen (202.70.33.242)
    Энэ нөхөр зүүн германд сурч төгсөөгүй буцсан гэдэг, мэдрэл нь асуудалтай юм шиг байгаа юм, анхаарлыг татах санаатай, бас түүхийг игуйвуулдаг нь инээд хүрмээр хэоэх үг алга....
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.87.204)
    Юунынх нь философч мэдрэлийн согогтой амьтан байна ш дээ. Тэр хятад руу нь хөөж явуул.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Насанбуян (203.91.118.180)
    Би дуучин Сарантуяагийн шавь Насанбуян байна аа. Яагаав нөгөө дууны тэмцээнд ороод хасагдаад шаралхаад уйлж зодог тайлна гэдэг. Энэ хүн ийм юм ярьж байгаа бол би УИХ-ын гишүүн болоход илүү дээр юм байна ш дээ ха ха ха.
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • ner (49.0.165.5)
    ene hen be ooroo uu medeed ihgej yaraid bgaa
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Буурай (202.72.245.122)
    Хүүеэ Молорэрдэнэээ чи Шархаданд яаралтай үзүүлэхгүй бол өвчин чинь бүр эцсийн шатандаа орчихож. Уг нь орж гараад явдаг байсан одоо бүүр дан гаран болчихож. Ээ зайлуулаа арьяабал ум ма ни бад ми хум
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
    • уншигч
      харин тийн энэ нөхөр чинь сэтгэцийн өвчинтэй нөгөө юутэй юм байна ш дээ. ёстой л ээ зайлуул
      2018 оны 12 сарын 04
  • иргэн (202.70.33.242)
    Энэ шизотой нөхрөөс тоож ярилцлаг авсан сэтгүүлч мөн тоогуй яа ыас шизотой дог оо
    2018 оны 12 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 9 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК