“Буянт-Ухаа-2” хороололд баригдаж буй 972 айлын орон сууц ирэх сард ашиглалтад орохоор болжээ. Тус орон сууцыг ТОСК-ийн захиалгаар 2016 оноос барьж эхэлсэн бөгөөд санхүүжилтээс шалтгаалан Хөгжлийн банкинд шилжүүлсэн байдаг.
Уг барилгыг Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орон сууцыг түрээслүүлэх журмаар, худалдан борлуулах зорилтын хүрээнд барьсан юм.
Одоогоор тус орон сууцны хэдэн хувийг түрээсийн санд шилжүүлж, хэдийг нь зах зээлд борлуулахыг шийдээгүйг салбар яамнаас мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (1)