Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэдэд нээлттэй боллоо

2018-12-06
0
ЖИРГЭХ

Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2071,5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан. Энд нийслэл хотын “Хоймор” буюу хамгийн хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. 

Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны 9-р сараас эхлүүлсэн бөгөөд нийслэлийн анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газар гэдгээрээ онцлог юм.

“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж буйгаараа аймаг, нийслэлийн хэмжээнд орон нутгийн хамгаалалтад авсан 1360 газраас ялгарч байгаа юм. 2018 онд нээлтээ хийж буй Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг МСМ групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан бол Улаанбаатар аялал жуулчлалын холбооны зүгээс олон улсын мэргэжилтнүүдийг урин ажиллуулж, тайлбар, танилцуулга, дэглэмийг боловсруулсан.

Нийслэлийн анхны хамтарсан менежменттэй парк иргэдэд нээлттэй боллоо

Энд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, гэрэл зураг авах, видео бичлэг хийх, явган болон ердийн хөсөгтэй аялал хийхийг зөвшөөрөх бол амьтан агнах, барих, галт зэвсэг, загасны уурга, хавх, урхи авч орох, эрхийн бичиггүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, самар, жимс түүж бэлтгэх, 40децибеллээс чанга дуу чимээ гаргах, нэгдсэн хогийн цэгээс өөр газарт хог хаях, нэгдсэн ариун цэврийн байгууламжаас өөр газарт бие засах, тогтоосон зам, чиглэлээс өөр газраар явах, шинэ зам гаргах, моторт тээврийн хэрэгсэл ашиглах, түймрийн аюултай, байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөлд болон шөнө нэвтрэх, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх, худаг гаргах, газар эзэмшүүлэх, ашиглуулах явдлыг бүрэн хориглох юм. Зэрлэг амьтад ихтэй учир аюулгүй байдлын зөвлөмжтэй нэг бүрчлэн танилцаж байж нэвтрэх гэх мэтчилэн аялагчдын үүрэг хариуцлагыг тодорхойлсон гэж уг төслийн санаачлагч, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нээлтийн үгэндээ онцлов. 

Тус газрын онцлогуудаас дурдвал:

-  Тухайн нутгийн байгалийн дагалт баялаг түймэрт өртсөн, хортонд идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан байгалийн өөрийн дүр төрхийг алдагдуулахгүй, зэрлэг амьтад дайжихгүй байх шаардлагыг харгалзан тохижилтыг хийсэн.

-  Тухайн нутагт амьдардаг, гүйдлээр үзэгддэг ховор амьтан, ургамлын талаарх мэдээллийг энгийн тайлбартайгаар байрлуулсан.

-  Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламжтай.

-  Түймрийн аюул тохиолдсон үед усны машин нэвтрэх боломжийг хангаж, бусад үед бүх төрлийн моторт тээврийн хөдөлгөөнийг хориглосон.

-  Автомашины зогсоолтой.

-  Зуны улиралд танин мэдэхүйн зорилгоор 4 бүл зөгийг үржүүлж, энэ талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх боломжийг бүрдүүлсэн.

-  Зөвхөн дахин боловсруулах боломжтой хог цуглуулах савыг байрлуулж, цугларсан хогноос гарган авсан материалыг хамгаалалтад ашиглах гэрээг байгуулсан.

-  Халтиргаатай, замын бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай явган замуудыг гаргасан.

-  Биотехникийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн зэрлэг амьтад ажиглах, амьтан хамгааллын ажилд биечлэн оролцох боломжийг бүрдүүлсэн. 

-  Орчны бохирдол, долгионы нөлөөгүй.

Манай улсын хэмжээнд нийт газар нутгийн 17.85 хувийг эзлэх 27.9 сая га талбай бүхий 102 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд эдгээрийн хамгаалалт, менежментийг улсын төсвөөс санхүүжүүлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Хамгаалалтын захиргаад эрхлэн явуулдаг. Харин 16.3 сая га талбайг хамарсан 1361 орон нутгийн хамгаалалттай газрын менежментийг тухайн орон нутгийн байгаль орчны газар хариуцан хамгаалах чиг үүрэгтэй байдаг гэж нийслэлийн Байгаль орчныг газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (182.160.33.167)
    haana bairlaltai im be? hotoos heden km? utasnii suljee baigaa uy?
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    8 цаг 38 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    9 цаг 22 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    10 цаг 19 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    11 цаг 3 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    11 цаг 43 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 45 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    12 цаг 33 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    14 цаг 2 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    14 цаг 33 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    15 цаг 2 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    15 цаг 14 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    15 цаг 17 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    15 цаг 28 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    15 цаг 44 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    16 цаг 18 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    16 цаг 35 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 цаг 52 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    16 цаг 56 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК