Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Хашбаатар: Давхар дээлтэй УИХ-ын гишүүнийг л АТГ шалгах нөхцөл бүрддэг

2018-12-07
0
ЖИРГЭХ

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар болон бусад холбогдох хүмүүс оролцсон юм.

ЖДҮХС-ын асуудлаар тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 онд 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосонтой холбогдуулсан асуудалд хэрэг бүртгэлийн хавтас үүсгээд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Сайдаар ажиллаж байсан Б.Батзориг гишүүнээс өөр гишүүнийг дуудаж байцаагаагүй. Ямар нэгэн улс төрийн болон төрийн албан тушаалтнаас байцаалт аваагүй. Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явагдаж байгаа. Төсөл хөтөлбөр тус бүрийг нэг мөсөн нарийвчлан үзэж байгаа. Их Хурлын гишүүдтэй холбогдолтой асуудлыг Улсын Ерөнхий прокурор гишүүний эрхээс түдгэлзүүлэх эсэхийг нэгдсэн чуулганаар өргөн барих  журамтай. Энэ журмын дагуу явагдаж байгаа” гэв.

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “АТГ төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүд, яам, агентлаг гээд нэлээд өргөн хүрээнд шалгалт хийж ажилласан. Хууль зөрчиж тушаал, шийдвэр гаргадаг, төсөв санхүү, худалдан авах ажиллагаан дээр хууль зөрчдөг, өөрсдийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгодог, илт хууль бусаар тендер, сонгон шалгаруулалт, худалдан авалтуудыг зохион байгуулж, эрх мэдлээ урвуулан ашигладаг, хахууль авсан зэрэг олон гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил бүхий асуудлуудыг илрүүлж, шалгаад явж байгаа” хэмээн ярьлаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Идэрцог “С.Баяр зэрэг Ерөнхий сайд нартай холбоотой асуудлыг шалгаж байгаа. Холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийнх нь цаана Оюунтолгой, Дубайн гэрээ гэх мэтчилэн улс дамжсан гадаад улстай холбогдолтой мөрдөн шалгах ажиллагаа хамтарч явагдаж байгаа. Гадаад улсууд бидний хүсэлтээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж, тэнд хорьчихсон байгаа гэдэг мэдээ мэдээллийг ирүүлж, харилцан мэдээлэл солилцож, манай улсад ирж хүртэл ажиллах гэх мэтчилэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Цар хүрээний хувьд богино хугацаанд шийдвэрлэчих юм биш.

Харин Стандарт банкны хэрэг дээр авсан зээл, зарцуулалт, санхүүгийн мөрдөн шалгалтаар үйлдлүүд нь гарчихсан. Ажиллагааны явцад прокурорын байгууллагаас ажлын хэсэг гарчихсан, өдөр тутмын хяналтад хянагдаж байгаа. Стандарт банктай холбоотой асуудлыг ойрын үед мөрдөн шалгах ажиллагааг нь дуусгаж бид шүүхээр шийдүүлнэ.

ЖДҮХС-аас зээл авсан тухайн аж ахуйн нэгжийн Жижиг, дундын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу үнэхээр шаардлага хангасан нь Жижиг, дунд үйлдвэрлэгч байсан уу, олгож байгаа үйл ажиллагаанд ямар нэгэн албан тушаалтны оролцоо байна уу, авснаасаа хойш энэ зээлийг хуулиар хориотой зарцуулалтыг зарцуулсан байна уу гэдгийг мөрдөн байцаалтын явцад сэжүүр болгон шалгаж байгаа. Шалгалтын хүрээнд ямар нэгэн байдлаа дүрэм журмаа зөрчиж олгогдсон, шаардлага хангахгүй байж болохоор мөн мөнгөний зарцуулалттай холбоотой асуудлаар хууль тогтоомж зөрчсөн байхаар үйлдэгдсэн эсэх нь тогтоогдож байгаа юм.

Түүнчлэн АСЕМ-тай холбоотой 10 орчим хэрэг, хэрэг бүртгэл дээр бүртгэгдсэн. 2018 оны аравдугаар сард Аудитын дүгнэлтийг гаргуулчихсан, шалгалтын ажиллагаа нарийвчлан цагдаа, прокурорын хяналтан дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна”.

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “2017 онд 40032 албан хаагч хөрөнгө оруулгын мэдүүлгийг өгсөн. Үүнээс төрийн өндөр албан тушаалтан 236 байгаа. УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг УИХ-ын Ёс зүйн хороо өргөдөл, гомдол болон тэдгээрт үндэслэж шалгадаг. Харин УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байвал АТГ шалгах нөхцөл бүрддэг юм” хэмээн онцолсон юм.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Брилгынхныг шалга ждүчин барилгын компани (202.9.43.220)
    АТГ ЭХЛЭЭД ДАРГА ШҮҮ ДОЛДОЙГОО ЯВУУЛ ХООЛ ЦАЙГАА ХИИЖ ЦАЙНЫ ГАЗРАА АЖЛУУЛ. ЖДҮГЭЭС ЗЭЭЛ АВСАН БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ШАЛГААЧ МӨНГӨ УГААГЧ НАР ЧИНЬ БАРИЛГЫНХАН МӨН БАНК ББСБ УУД.
    2018 оны 12 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 48 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 28 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    10 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 55 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 42 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    13 цаг 11 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    14 цаг 11 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 26 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 37 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 53 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 27 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 цаг 1 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    16 цаг 5 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК