Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мандуулах төлөвлөгөө: “Мах, сүүний аян”

2018-12-10
0
ЖИРГЭХ

МАН-ын өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдээс ХАА салбарын нэлээд олон ажил байгаа. Тодруулбал, Мал аж ахуй хөнгөн үйлдвэрээ хөгжүүлэх давхар ач холбогдолтой “21:100” хөтөлбөр, Мах, сүүний анхдугаар аян зэрэг билээ.

Иймд, Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зарлан, эхлүүлсэн. Тус аяныг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 45 дугаар тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө баталжээ.

Аяны зорилго нь “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, бүтээгдэхүүний экспортыг дэмжих, мах, сүүний анхдугаар аян”-ыг таван зорилтын хүрээнд зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Үүнд, аян хэрэгжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, мах, сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж түүхий эдийн улирлын хамаарлыг бууруулах, мал, сүү бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүний дотоодын хэрэглээ, экспортыг дэмжих зэрэг зорилтыг тус тус батлан хэрэгжүүлэх юм.

Улмаар өнөө жил Засгийн газраас “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр баталж, салбар яамнаас хэрэгжилтийг нь хангах ажлыг зохион байгуулаад байна.

“Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээн дэх мах боловсруулах үйлдвэрлэлийн талаар дурдвал, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээг үнийн огцом хэлбэлзэлгүй, нийлүүлэлтийн хомстолгүйгээр хангах асуудал чухлаар тавигдаж ирсэн. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан-Уул аймгийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 2017 онд 12 аж ахуйн нэгжтэй хамтран орон нутгаас 16 мянган тонн махыг арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэсэн. Мах бэлтгэлийн ажлыг аж ахуйн нэгжүүдийн авсан арилжааны хүүд хөнгөлөлт үзүүлж төсвөөс дэмжих замаар хэрэгжүүлсэн аж. Энэ арга хэмжээг үргэлжлүүлж 2018 онд 11 аж ахуйн нэгжтэй хамтран нийт 12.8 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар, Дархан-Уул аймгийн хүн амын хэрэгцээнд зориулан 2018 оны 4-6 сард худалдан борлуулсан. Орон нутгаас бэлтгэсэн махыг 2017-2018 онд зах зээл дэх үнээс 10-30 хувиар хямд нийлүүлсэн нь хаврын улиралд махны хомсдол үүсэх, үнийн хэлбэлзлээс сэргийлэх ач холбогдолтой байлаа.

Хүн амын махны хэрэгцээ болон бэлчээрийн даац, сүргийн эргэлтийг харгалзан үзвэл жилд 180 орчим мянган тонн мах экспортлох боломжит нөөц манай улсад бий. Үүнийг малын тоо толгойд шилжүүлбэл, 3.4 сая толгой хонь, 3.1 сая толгой ямаа, 200 мянга гаруй толгой үхэр, 300 мянга орчим адуу болно. 2018 оны 10 сарын байдлаар экспортолсон мах, махан бүтээгдэхүүнийг хонин толгойд шилжүүлбэл 4.2 сая толгой болж байна. Франц улсаас мах, нарийн ноосны чиглэлийн нийт 657 толгой хонийг  импортолж, үржлийн аж ахуй байгуулсан. Тус аж ахуйгаас хээлтэгч, хээлтүүлэгчийг малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноор малын үүлдэр угсааг сайжруулах, сайн чанарын мах бэлтгэх нөхцөл боломж бүрдэх юм байна.

Харин үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан сүү, сүүний бүтээгдэхүүний хэмжээ 2016 оны дүнгээр 63.3 сая. литр болов.  Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний хэмжээ 2017 оны дүнгээр нийт 86.6 сая л хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 29,8 хувиар нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онд шингэн сүүний  үйлдвэрлэл 33.37 сая литр буюу өмнөх оноосоо 13.1 хувиар, тарагны үйлдвэрлэл 10.27 сая литр буюу 30.6 хувиар, зайрмагны үйлдвэрлэл 39.6 сая ширхэг буюу 21.5 хувиар, цөцгий 3.4 тонн буюу 9.7 хувиар, шар тос 3.5 буюу 20.7 хувиар, баяслаг, аарц 139.9 тонн буюу 30.9 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. Харин өрөм зөөхий 195.1 тонн буюу 10.5 хувиар, цөцгийн тос 143.7 тонн буюу 8.7 хувиар тус тус буурав.

Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон. Уг шийдвэрийн дагуу газар тариалангийн бүс нутагт 2000 гаруй малчид, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 60 гаруй хувь нь эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэх хамтран хөгжих боломж бүрдсэн юм.

Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжиж ОХУ-аас “герефорд” үүлдрийн 150 толгой, ХБНГУ-аас “лимүзэн” үүлдрийн 60 толгой үхрийг тус тус импортолж үржлийн аж ахуй байгуулсан. Энэ аж ахуй нь үхэр импортлоход санхүүжүүлсэн хүүгүй зээлийг 7 жилийн хугацаанд буцаан төлнө. Эргэн төлөлтийн хөрөнгийг Мал хамгаалах санд төвлөрүүлж, тус сангаар дамжуулан дараагийн аж ахуйг дэмжихэд зарцуулах ажээ.

Мөн малын чанарыг сайжруулах, фермийн байр засах, тэжээлийн нөөц бүрдүүлэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд нь зориулж сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхлэгч 54 аж ахуйн нэгжид нийт 800 сая төгрөгийн зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 3.6 хувийн хүүтэй олгоод байна. Мөн Мал хамгаалах сангаар дамжуулан сүүний чиглэлийн хар тарлан болон симментал үүлдрийн 94 толгой гунжин үхрийг эргэн төлөгдөх нөхцөлтэй, 5 жилийн хугацаатайгаар 18 иргэн, аж ахуй нэгжид олгосон. Эдгээр арга хэмжээний дүнд сүү боловсруулах үйлдвэрүүдэд эрчимжсэн аж ахуйгаас сүүг улирлын хамааралгүйгээр нийлүүлэх нөхцөл, боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Сүүний чиглэлийн үхрийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 509.0 сая төгрөгийн төсөвтэй төсөл зарлахаар ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэв. Төслийн хүрээнд 25 аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлсэн бөгөөд сүүний боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг дэмжих зорилгоор “Сүүний хөргөлтийн 10 танк, цахилгаан хөдөлгөөнт 140 саалтуур”-ыг сүүний үхрийн фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгожээ. Эдгээр арга хэмжээнүүдийн үрээр эрчимжсэн аж ахуйгаас сүү боловсруулах үйлдвэрүүдэд улиралд баригдахгүйгээр сүү нийлүүлэх боломж нээгдээд байна.

Монголын эдийн засаг өнгөрсөн оноос хурдацтай сэргэж байгаа. Гэвч гаднаас хэт хамааралтай байгааг донор байгууллагууд сануулж байна.

Олон улсын байгууллагуудын зөвлөж буйгаар дан ганц уул уурхайн экспортоо голчлолгүйгээр хөдөө аж ахуйн салбарын экспортоо нэмэгдүүлэх нь чухал. Улмаар шавхагдашгүй баялгаа хэдий чиний гадагш гаргана төдий чинээ байгалийн орчноо хамгаалан үлдэж байгаа хэрэг. Гэвч ХХААХҮЯ-ны сайд гурав дах удаагаа солигдохоор болов. Харин Засгийн газраас “Мах, сүүний аян”, “Монгол мал”, “21:100” зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж ам гарсан. Тэр хүрээнд Мах, сүүний анхдугаар аян амжилттай хэрэгжээд явж байна. Үлдсэн жаахан хугацаанд үргэлжлүүлээд анхаарах нь чухал. Тиймээс ганцхан жил үлдээд буйг сануулах хэрэгтэй байх. Эрүүл мах, эрүүл сүү хэрэглэж байж л “Эрүүл Монгол хүн” бойжино гэдгийг эрх биш мэдэх байлгүй дээ. МАН-ын мандуулах төлөвлөгөөнөөс “Мах, сүүний анхдугаар аян” шиг “Эрүүл Монгол хүн”-ий төлөө ийм аянуудыг тултал нь дэмжиж, тужид үргэлжлүүлмээр байгаа юм.

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 49 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 29 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 56 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 44 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    13 цаг 12 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 44 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    14 цаг 12 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 25 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 27 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 38 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 54 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 29 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 цаг 2 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    16 цаг 7 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК