Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэндчилгээ

2018-12-10
0
ЖИРГЭХ

"Бид бүгд дэлхийн хаана ч байсан хүн бүрийн хүний эрхийн төлөө бат зогсож, өөрчлөлтийг авчирч чадна"

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.2018 оны Хүний эрхийн олон улсын өдөрт зориулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, хатагтай  Мишэлл Бачэлэт нарын илгээсэн мэндчилгээг хүлээн авна уу.

 МЭНДЧИЛГЭЭ

 Хүн төрөлхтний түүхэнд шинэ эргэлт болж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны олон улсын баримт бичиг, хүний эрхийн дэлхийн үндсэн хууль болох Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн болон хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг хүн бүрт өргөн дэвшүүлье.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан бөгөөд энэ нь дэлхийд анх удаа хүний эрхийг хамгаалах бүх нийтээр дагаж мөрдөх олон улсын стандарт болжээ. Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг заавал дагаж биелүүлэх хүний эрхийн хэм хэмжээг агуулсан конвенциудыг батлан гаргасан билээ. Өнөөдөр дэлхий дахинд Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын олон арван гэрээ, конвенцийг улс орнууд соёрхон баталж, нэгдэн орж хэрэгжүүлэх үйл ажиллгагаа өрнөж байна.

Хүний эрхийн талаарх гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангах Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл, Гэрээний хороод, Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо, бүс нутгийн байгууллагуудын институт зэрэг олон улсын механизм бүрдэн үр нөлөөтэй үйл ажиллагаа явуулснаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар дэлхий дахинд болон улс орон бүрт дэвшил гарч байна.  Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс болгон Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөний асуудлыг хэрэгжих баталгааны хамт тусган, хэрэгжилтийг хянах ямар нэгэн механизмтай болжээ.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын гэрээ, конвенцуудыг соёрхон батлах, нэгдэн орсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байранд явж байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 гаруй гэрээ, конвенц, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 20 конвенцид нэгдсэнээс гадна олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн 4 конвенцийн оролцогч тал болсон байна.  Мөн  Нэгдсэн Үндэстний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон эхний 10 улсын нэг юм. Манай оронд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүний эрхийн зөрчил, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг ноцтой зөрчил буурахгүй, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа, хүчин чармайлт тэр бүр үр дүнд хүрэхгүй байна.

Ард иргэд ээ! Бидэнд “оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүсийн ёсоор харилцах ёстой” гэсэн Хүний эрхийн Түгээмэл тунхаглалын заалтыг ямагт мөрдлөг болгоцгооё. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг удирдлага болгон олон улсын хамтын нийгэмлэг 2030 он хүртэл хэнийг ч үл орхих, хүн бүрийг хөгжлийн үйл явцад оролцуулж, үр шимийг нь хүртээх, аль болох гачигдах зовлон, айх аюулгүй дэлхий ертөнцийг бий болгох зорилгоор “Эх дэлхийгээ шинэчлэе: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр – 2030” баримт бичгийг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Монголчууд бидэнд үлдэж байгаа 12 жилийн хугацаанд урд өмнөхөөсөө хэд дахин илүүг бодож, илүүг сэтгэж, илүүг хийж байж энэ зорилгод хүрэх сорилт тулгараад байна.

Үргэлж санацгаая, эрчимтэй, үр нөлөөтэй ажиллацгаая,  үр дүнг нь үзэцгээе, тэгээд үр шимийг нь хамтдаа хүртэцгээе.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 48 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 31 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 28 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    10 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 55 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 43 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    13 цаг 11 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 43 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    14 цаг 11 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 20 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 23 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 26 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 37 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 53 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 28 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 цаг 1 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    16 цаг 5 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК