Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг жуух бичгээр шагналаа

2018-12-10
0
ЖИРГЭХ

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил тус өдрийг Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчдын 25 жилийн ойн хүрээнд өргөн цар хүрээтэй кампанит ажлыг өрнүүлж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус өдрийг угтан нэг сарын хугацаатай тусгай аян зохиож, аяны хүрээнд ХЭҮК-ын 21 аймаг дахь ажилтнууд тус бүр хүний эрхийн уулзалт хэлэлцүүлэг, иргэд болон зорилтот бүлгийн болон 21 аймаг тус бүрээс бэлтгэсэн 400 гаруй сургагч багш нартай хамтран сургалт явуулж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цагаан туузтаны аянд нэгдэн хамтран ажиллалаа.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” симпозиум, "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөгөөн, Хүүхдийн эрхийн асуудлаар уулзалт хэлэлцүүлэг, "ХЭҮК ба Иргэний нийгмийн түншлэл” уулзалт, Сонгинохайрхан дүүргийн алслагдмал хороон дахь иргэдэд хүний эрхийн сургалт, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдтэй уулзалт, сургалт явуулж ажиллаж байна. Хүний эрхийн өдрийг зөвхөн 12 дугаар сарын 10-ны өдрөөр хязгаарлан ойлгох өрөөсгөл бөгөөд хүний амьдрал үргэлжилж буй цаг минут тутамд хүний эрхийн асуудал сөхөгдөж, иргэдийн эрхийг хамгаалах, хүндэтгэх үйлс түгэн дэлгэрч байх учиртай. Ингэхийн тулд хүн бүрийн хараа хяналт, хүчин зүтгэл, хүний эрхэд суурилсан хандлага, соёл ихээхэн чухал байна хэмээн Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ярьсан юм.

Энэ өдөр хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих үйлсэд хичээл зүтгэл, идэвх санаачлагатай ажилласан иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэрэмжит "Жуух бичиг”-ээр шагнахаар болсныг мэдэгдэв. Хэвлэл мэдээллийн салбараас "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүн, МҮОНР-ын редактор Д.Даваадулам, тус клубын гишүүн, "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б.Янжмаа, Zaluu.com сайтын сэтгүүлч Т.Болормаа нарт энэхүү шагналыг олгож байна.

Хүний эрхийн Олон Улсын өдрийг тохиолдуулан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийг уриалах утга агуулга бүхий "Хүний эрхийн зөрчлийг арилгахад миний оролцоо” сэдэвт гэрэл зураг, шторкийн уралдааныг зарласан бөгөөд тус уралдааны гэрэл зургийн төрөлд 60 орчим бүтээл ирснээс нэгдүгээр байранд: А.Баттулга "Цагаан сарнай" зургаар, хоёрдугаар байранд: "Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Г.АРГУУЖИН "Монголын сайхан залуу тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй залуусыг оролцуулах болсон тухай" гэрэл зургаар, гуравдугаар байранд: гэрэл зурагчин М.Нямсайхан "Хүүхдийн мөрөөдөл биелдэг буюу нисэхийн гүүрний бүтээн байгуулалт" эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндсөн цуврал бүтээлээр, тусгай байранд: Гэрэл зурагчин Э.Харцага, Д.Давааням, З.Энхбаяр, А.Чимэдцэрэн нарын бүтээл

ТВ шторкийн төрөлд таван бүтээл ирснээс,

Шторкийн төрөлд тэргүүн байр эзлэх хэмжээний бүтээл ирээгүй гэж шүүгчдийн зүгээс үзсэн тул II, III байрыг шалгаруулж, нэгдүгээр байрын шагналыг тусгай байрын хоёр бүтээл шалгаруулж олгохоор шийдвэрлэлээ. Хоёрдугаар байранд: NTV телевизийн сэтгүүлч Ц.Анхзул "Эрхээ хамгаалахад хэн ч балчирдахгүй" бүтээлээр, Гуравдугаар байранд: Дархан-Уул аймгийн "Хүний эрхийн дэмжих бүлэг” НҮТББ "Хөгжлийн бэрхшээл бол орчны бэрхшээл юм" бүтээлээр, Тусгай байранд: "Эсрэг ертөнц” баг "Хууль таныг хамгаална" бүтээлээр, С.Билгүүн "Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой" бүтээлээр тус тус шалгарсныг зарлан шагналыг гардууллаа. Хүний эрхийн өдрийн хүрээнд 12 дугаар сарын 10-ны үдээс хойш ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөл хуралдаж, жилийн ажлаа дүгнэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    7 цаг 49 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    8 цаг 32 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    9 цаг 29 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    10 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 56 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    11 цаг 44 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    13 цаг 12 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    13 цаг 44 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    14 цаг 12 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    14 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    14 цаг 25 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    14 цаг 27 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    14 цаг 38 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    14 цаг 54 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    15 цаг 29 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    15 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    16 цаг 2 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    16 цаг 7 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Уржигдар 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК