зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Эрдэнэсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид жил нэг удаа татварын тайлан өгнө

2018-12-10
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа. 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн бодлогыг шинэчлэхээр ажиллаж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхтэй холбоотой хамгийн гол шийдэж байгаа зүйл нь хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тэргүүтэй гишүүд “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийг санаачлаад, хэлэлцээд явж байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар үзэл баримтлалыг нь хэлэлцээд, дэмжсэн. Намрын чуулганаар эхний хэлэлцүүлэг дээрээ явж байтал АН-ын бүлэг завсарлага авчихсан. Үүнээс болоод хэлэлцүүлэг нь зогсчихоод байгаа юм.  Энэ хуульд гол гол орж байгаа өөрчлөлтүүд бий. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчийн ангил­лыг тодорхой болгоно. Бичил, жижиг, дунд гэж ангилна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар жижиг, дунд гээд тодорхойлчихсон. Тэгсэн мөртлөө жижигт нь ямар,  дунд үйлдвэрлэгчдэд ямар бодлого барих вэ гэдгээ сайн ялгаж өгөөгүй. Олон улсын жишигт бичил, жижиг, дунд гэж гурав ангилсан байдаг юм. Энэ ангиллынхаа дагуу бичилдээ ийм, жижигдээ тийм бодлого барина гээд тодорхой болгочихсон.  Энэ жишгийн дагуу ангиллаа тодорхой болгоно. 

-Жижиг, дунд үйлдвэр­лэгчдэд тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаа. Тэр талаас нь хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?

-Хуульд орж байгаа хоёр дахь гол өөрчлөлт бол дэмжлэгээ оновчтой болгох явдал. Татварын таатай орчин бүрдүүлж өгч байгаа гэсэн үг. Янз бүрийн л дэмжлэг байна. Санхүүгийн, татварын, санхүүгийн бус гэх мэт.  Энэ дотроо татварын таатай орчин бүрдүүлж дэмжих дэмжлэг хамгийн чухал. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бүх аж ахуйн нэгж жилд дөрвөн удаа тайлан өгч байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэж 10 хувийн татвар өгч байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн ангилалд багтаж байгаа аж ахуйн нэгж жилд нэг удаа татварын тайлан өгнө. Үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд бүртгэлтэй байгаа 155 мянган аж ахуйн нэгжийн 78 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 60330 нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн анги­лалд хамаарч байгаа.  Өөрөөр хэлбэл, 78 мянган аж ахуйн нэгжийн 60 мянга нь жилд нэг удаа л тайлан өгнө гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаад ярихаар татварын тайлан гаргаж өгөх гэж маш их цаг зарцуулдаг. Учрыг нь олохгүй байх тохиолдол их. Багагүй хөрөнгө мөнгийг ч зардаг гэдэг. Үйлдвэрлэлээ явуулахаас илүү бичиг цаастайгаа ноцолдоод байна гэсэн үг. Үүн дотроо татварын тайлан гол асуудал нь болдог. Буруу тайлан өгчихвөл торгуулна.  Тийм болохоор 4, 5-хан ажилтантай байсан ч нэг нягтлан хэрэгтэй болдог. Нягтландаа цалин өгөх хэрэгтэй болно. Ингээд л үр ашиггүй зардал их гаргадаг. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаар тайлан, тооцоогоор гаргуулдаг. Хэдэн нягтлан, нярав нийлээд компани байгуулдаг. Улмаар аж ахуйн нэгжүүдийн тайланг гаргаж өгдөг. Компаниуд бичиг баримтаа аваачаад өгчихдөг. Тайлан гаргадаг компани мэргэжлийн дагуу хийгээд өгдөг. Түүнийх нь хөлсөнд жилдээ бага хэмжээний төлбөр төлдөг юм билээ. Ингэхээр тайлан тооцоогоо гаргах гэж цаг алдахгүй, үйлдвэрлэлээ хөгжүүлэх чиглэлд л анхаарна гэсэн үг. Нэг хувь гэдэг бараг татваргүйтэй адил. Төр бодлого барьж, аж ахуйн нэгжүүдээ бүртгэж байх ёстой. Нэг хувийн татвар гэдэг үндсэн бүртгэлжүүлэх гэж байгаа зүйл гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүд одоогийн хуулиар 100 саяын орлогынхоо 10 хувийг буюу 10 саяыг татварт өгдөг. Шинэ хууль батлагдвал нэг саяыг нь л өгнө гэсэн үг.  Ийм зохицуулалт хийж өгөх гэж байна даа.  

-Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл борлуулах дээрээ тулахаар асуудал үүсдэг. Шинэ хуульд борлуулалтыг дэмжих бодлогыг оруулж өгч байгаа юу?

-Татвараас гадна өөр нэг том дэмжлэг бол борлуулалтыг дэмжих. Төр хамгийн том худалдан авагч байдаг. Төр Монголд үйлдвэрлэж байгаа, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдаж авъя гэж байгаа юм. Япон зэрэг орнууд яг ийм бодлого барьдаг. Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нэг талд нь байна гэж бодъё. Нөгөө талд нь АНУ-д үйлдвэрлэсэн бараа. Гэтэл Японд үйлдвэрлэсэн нь үнэтэй, Америкийнх нь хямдхан байхад эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ авдаг. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжээд, валют гадагшаа гарах урсгалыг хааж өгч байгаа бодлого. Америкт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 1000 төгрөгөөр авах байтал Японы үйлдвэрийнхийг 1100 төгрөгөөр авч байгаа юм шиг мөртлөө тэр мөнгө нь эх орондоо үлддэг. Энэ нь л давуу тал. Яг үүнтэй холбоотой зохицуулалтыг хуульд оруулж өгч байгаа. Бид тендерийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангилалд хамаарагдсан аж ахуйн нэгж стандартын шаардлага хангасан бүтээг­дэхүүн үйлдвэрлэж байвал төр шууд худалдаж ав гэсэн заалт оруулж өгч байгаа. Одоо болохоор импортын бүтээгдэхүүнтэй харьцуулдаг. Гэтэл Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн илүү хямд байдаг. Монголд 1000 ширхгийг хийж байхад тэнд сая саяар нь үйлдвэрлэж байгаа юм чинь хямдхан л байж таарна шүү дээ. Тийм байхад Монголын үйлдвэрлэгчид тэдэнтэй өрсөлдөөд ямар ч боломжгүй. Яг үнэндээ бид хэдэн төгрөгийн зөрүүнээс болж  гадаадын үйлдвэрүүдийг дэмжээд байдаг. Тиймээс дотоодын үйлдвэрээ, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зохицуулалт хийж өгч байгаа. 

-Үйлдвэрлэл эрхлэгчдийг бүс нутгийн онцлогоор нь төрөлжүүлмээр санагддаг. Энэ зохицуулалтыг хуульд оруулж өгч байгаа гэсэн үү?

-Энэ хуульд шинээр орж байгаа нэг зүйл нь кластер. Энэ үгийг Монголчилбол бүсчилж хөгжүүлэх гэж ойлгож болно. Сүхбаатар аймаг цагаан идээ, Увс чацарганы аж ахуйгаа хөгжүүл. Орон нутгийнх нь иргэдийн хурал хэлэлцээд, “Манай ойрын таван жилд энэ чиглэлийг илүү хөгжүүлнэ” гээд зорилтоо гаргаад өгчих хэрэгтэй. Түүнийг нь Засгийн газраар хэлэлцээд, дэмжинэ. Улмаар манай яамнаас хэрэгжүүлж байгаа бодлогод “Сүхбаатар аймагт тэр чиглэлийг, Увсад энийг нь илүү дэмжинэ” гээд оруулаад өгчих юм. Гадны хөгжингүй орнууд яг энэ чиглэлээр л хөгжсөн байдаг юм билээ. Тухайн бүс нутагт ямар ч бизнес хийж болно. Тэр бол зах зээлийн зарчим. Сүхбаатар аймагт гутлын үйлдвэр эрхэлж болно. Харин төрөөс кластерт багтаж байгаа үйлдвэрлэлийг илүү дэмжинэ л гэсэн үг. Түүнээс гадна, шинэ хуульд хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээдийг илүү тодруулж өгсөн.  Жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбумаас  бага, 200-гаас доош ажилтантай мөртлөө архи, тамхи үйлдвэрлэдэг байгууллага бол. Мөн уул уурхай, ББСБ, хонжворт тоглоомын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид багтахгүй. 

-Жижиг, дунд үйлдвэрлэл­ийг дэмжиж, энэ салбарыг авч явж байгаа бүтэц нь тогтвортой биш. Аль яамны харьяанд байх нь мэдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.  Энэ сангаа тогтвортой ажиллуулах зохицуулалтыг хийж байгаа юу?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, авч явж байгаа бүтэц нь олон яамны харьяанд явсан. Үйлдвэр, худалдааны яамны мэдэлд нэг хэсэг байсан. Аж үйлдвэрийн яамных ч байлаа. Одоо ХХААХҮЯ-ны харьяанд байна. Гэх мэтээр 4, 5 солигдсон. Засгийн газар солигдох болгонд л нэг өөр яамны харьяанд очдог гэсэн үг. Энэ маш буруу.  Тиймээс тогтсон агентлаг байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ агентлагийг ЖДҮХС-гийн суурин дээр байгуулъя гэж байгаа юм. ЖДҮХС 24 ажилтантай. Энэ тоог нэмж, төсөвт дарамт учруулахгүйгээр л агентлаг болгох хэрэгтэй. Засгийн газрын юм уу, яамны харьяа байна уу хамаагүй, хэрэгжүүлэгч агентлаг болгоод, тусдаа бодлоготой явах нь зөв гэж үзсэн. Шинэ хуульд орж байгаа гол өөрчлөлтийн нэг энэ. Түүнээс гадна, олон давхардлыг арилгасан.  Энэ хуулийг яаралтай батлах ёстой. Шинэ хууль батлагдаж байж нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг цэгцэлнэ. 

-Аж ахуйн нэгжүүд тоног, төхөөрөмж оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлж, дэмжиж байсан. Шинэ хуульд энэ хөнгөлөлтийг оруулж өгсөн үү?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөө­рөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлж байсан туршлага бий. Өнөөдрийн байдлаар гаалийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Нийтдээ 29 салбарын 618 төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөхөөр 2017 онд УИХ-аас баталсан. Энэ хүрээнд 2017, 2018 онд 1600 орчим тоног, төхөөрөмжийг 606 үйлдвэр эрхлэгч оруулж ирж, 3.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байдаг юм. Татварт орох ёстой 3.8 тэрбум төгрөг байхгүй болчихож байгаа юм шиг боловч эсрэгээрээ илүү ашигтай үр дүнг үзүүлсэн. Энэ хугацаанд 3500 ажлын байр шинээр бий боллоо. 606 үйлдвэрт тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд нь гаалийн хөнгөлөлт эдлүүлснээр ийм хэмжээний ажлын байр нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд нийгмийн даатгалд 20 гаруй тэрбум төгрөг нэмж орсон байх жишээтэй.  Цаашлаад аж ахуйн нэгжийн албан татвар гэж өгнө. Ажилтай болсон хүмүүс хувь хүний орлогын албан татвар өгдөг. Ингэж улсын төсөвт үр өгөөжөө өгнө.  Тиймээс бид энэ хуулийг дагаж гарч байгаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн улсын төсвөөс хуваарилагдаж байгаа хөрөнгийн хэмжээ тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна” гэсэн заалт оруулж өгч байгаа.  Их хурал үзэмжээрээ ЖДҮХС-д мөнгө өгдөг байсан. Энэ жил 70, дараа жил нь 40 тэрбумыг өгчихье гэж шийддэг байсан. Харин шинэ хуулиар төсөвт уяад өгчихөж байгаа юм. Улсын төсөв 10 их наяд байна гэвэл нэгийг нь ЖДҮХС-д өгнө гэсэн үг.  Ингэвэл жижиг, дунд үйлдвэрлэл илүүтэй хөгжинө. 

-Жижиг, дунд үйлдвэр­лэгчдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудал нь санхүүжилт. Үйлдвэрлэл эрхлэгчид зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр банкны шалгуурыг давдаггүй. Хөнгөлөлттэй зээл нь зорилтод бүтэгтээ хүрдэггүй гэх мэт олон асуудал байгаа. Энэ бүхнийг яаж зохицуулахаар тусгаж байгаа вэ, шинэ хуульд?

-Одоогийн мөрдөж байгаа хуульд үйл ажиллагаа явуулж байж жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах боломжтой. Харин Ж.Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан хуул­ийн төсөлд эхлэлтийн блансаар нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж бүртгэнэ. Улмаар хөнгөлөлттэй зээл авах боломжийг нь нээж өгч байгаа юм. Хоёрдугаарт, банкны шаардлага, барьцаа гэдэг асуудал байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчидтэй уулзах болгонд энэ асуудлыг ярьдаг. Том аж ахуйн нэгжүүд нь шаардлагаа хангаад, зээлээ авчихдаг. Гэтэл 5, 10 ажилтантай жижиг үйлдвэрлэл эрхлэгчид зээл авах гэхээр банкны шаардлага хангадаггүй. Судалгаа хийгээд үзэхээр өнгөрсөн жилүүдэд сангаас шийдвэр гараад, ийм ийм аж ахуй нэгжүүдэд зээл өгөх боломжтой юм байна гээд банк руу явуулахаар 80 хувь нь шаардлага хангадаггүй гэдэг тоо баримт бий. Гэхдээ энэ хоёр талтай. Банкаар дамжуулахад давуу тал бий. Банк өөрөө эрсдэлээ үүрдэг. Зээл эргэн төлөгдөхгүй байвал банк төлдөг. Зээл олгосон хүнтэйгээ шүүхдэж, заргалдаж байгаад мөнгөө аваад өгдөг.  Сул тал нь үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүст бага хүүтэй зээл хэрэгтэй байтал банкны гурав, дөрвөн хувь нэмэгдчихдэг.  Энэ нь сөрөг тал болоод байна. Хэлэлцүүлэг хийхээр хүмүүсийн зарим нь банкаар дамжуулах ёстой гэдэг. Зарим нь шууд сангаасаа өгөөч гэдэг санал тавьдаг. Үйлдвэрлэгчдийн ихэнх нь шууд сангаасаа зээлээ өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа. “Банкаар дамжихаар хүү нь өндөр, барьцаа хөрөнгийн шаардлага нь дийлдэхгүй юм. 100 төгрөгийн зээл авах гэж 150 төгрөгийн эд хөрөнгөтэй байх шаардлагатай болдог. Гэтэл бид тоног төхөөрөмж худалдаж авах мөнгөгүй. Түүнийгээ авахын тулд зээлд хамрагдах гэж байна шүү дээ” гэдэг. Тиймээс шинэ хуульд бичил, жижиг ангилалд хамаарч байгаа аж ахуйн нэгжид сангаасаа зээл өгье.  Дунд аж ахуйн нэгжүүдэд буюу 50-200 ажилтантай, 500 саяас 2.5 тэрбумын жилийн борлуулалтын орлоготой компанид банкаар зээл өгье гэж тусгаж өгсөн.  Одоогийн хуулийн зохицуулалт нь дутуу.  2.5 тэрбумын жилийн борлуулалтын орлоготой компани байсан ч тухайн үед журмаараа зохицуулаад банкаар ч юм уу, сангаасаа ч юм уу зээлээ өгчихдөг. Бичил, жижиг бизнес эрхлэгч байсан ч банкаар өгнө гэвэл өгч болно, сангаас ч өгсөн болохоор байсан. Төрийн бодлого жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөв ялгамжтай үйлчлээгүй гэсэн үг. Үүнийг л шинэ хуулиар засах гээд байна. 

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал үүсээд, нэлээд газар авчихаад байна. Энэ асуудалтай холбоотойгоор ЖДҮХС-г татан буулгая, хөрөнгө мөнгө өгөхгүй байя гэсэн санал хүртэл гарсан. Бүр Сангийн яамнаас ч ийм санаачилга гарсан шүү дээ. Ингэж байгаад улсад хамгийн хэрэгтэй сан татан буугдчих вий дээ?

-Сангийн яам төсөв санхүүтэй холбоотой асуудал л хэлэлцэнэ. Түүнээс биш бодлого боловс­руулж, хэрэгжилтийг нь хангахгүй. Хэрвээ тийм зүйл ярьж байгаа бол буруу ойлгоод байна гэсэн үг. ЖДҮХС байх ёстой. Бүх улсад байгаа. Харин ч энэ чиглэлдээ төрөөс онцгой анхаарч байгаа учраас хөгжиж буй. Манайд тодорхой түвшинд дэмжлэг байсан. Янз бүрийн шалтгаанаар үйл ажиллагаа нь бага зэрэг доголдсон байх. Мөн төрөөс бага дэмжиж байна гэх яриа ч гарсан. Нэг их наяд төгрөгийн хүсэлтийг  1500 үйлдвэрлэл эрхлэгч өгч байхад 100 гаруйд нь л зээл өгдөг. 70, 80-хан тэрбум төгрөг хуваарилдаг гэж ч ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, хүсэлт их байхад шийдэж чадахгүй байна гэсэн хэл ам гарсан. Нэг талаараа энэ үнэн. Гэхдээ эдийн засгийн чадавхийн хувьд одоохондоо Монгол Улс дийлэхгүй. Тийм түвшинд удахгүй очих байх. Ерөнхий сууриар нь хараад үзвэл, хөгжсөн орнууд жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмждэг юм байна. Тэгснээр иргэд нь ажлын байртай болдог. Хоёрдугаарт, татварын бааз суурь нэмэгддэг. Олон компани, иргэд татвар төлдөг болно. Одоо хөнгөлөлт үзүүлж байгаа юм шиг мөртлөө хэдхэн жилийн дараа тэр мөнгөө хэд нугалж авдаг. Эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөлөл нь хэд дахин нэмэгддэг юм.  Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Зөв, шударга ажиллахын тулд ЖДҮХС-гийн үйл ажиллагааг шилэн болгох хэрэгтэй. Уг нь асуудал үүсэхээс өмнө шилэн болгохоор ярьж байсан юм. Хараахан хэрэгжээгүй байтал асуудал үүсчихлээ. Шинэ сайд ирээд хэрэгжүүлэх байх гэж бодож байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
    5 цаг 42 мин
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    5 цаг 47 мин
  • Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
    6 цаг 34 мин
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
    6 цаг 40 мин
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    7 цаг 22 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    7 цаг 38 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    8 цаг 20 мин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
    8 цаг 49 мин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
    9 цаг 15 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 59 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    10 цаг 0 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    10 цаг 44 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    11 цаг 0 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    11 цаг 41 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    11 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    12 цаг 27 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    12 цаг 34 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    13 цаг 19 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    13 цаг 46 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    14 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК