Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран “Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн кластерийн өнөөгийн нөхцөл байдал” онол, практикийн хурал зохион байгуулж байна.
Уг хурлаар Монгол Улсын хөнгөн болон аж үйлдвэр, тээвэр, логистик, ноос ноолуурын кластер, кластерийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага сэдвээр Үндэсний хөгжлийн газар, Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн паркийн төсөл хэрэгжүүлэх хэлтэс, Монгол Улсын Их сургууль, Могол ноос, Блю Скай, Жинс мөрөн компанийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж байгаа юм.