зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: Шударга бусын хонгилоо нураахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ч ийм зүйл тохиохыг үгүйсгэхгүй

2019-2-13
0
ЖИРГЭХ

Хуульч Тэмүүжинтэй ярилцлаа.   

                                                            Түрүүч нь https://www.24tsag.mn/a/169746  

-Шударга бусын хонгил гэж их яригдах боллоо. ЖДҮ-тэй холбогдсон гишүүд “Намайг шударга бусын хонгил руу оруулах гэж байна” гэж мэдэгдсэн. Тэгвэл шударга бусын хонгилын эзэн хэн юм бэ, таны бодлоор?

-“Шударга бусын хонгил” гэдэг үгийг улс төрд хэллэг, ойлголт болгож гаргаж ирсэн хүн нь Н.Алтанхуяг. Хуулийн тогтолцоонд хонгил шиг үзэгдэл, эрх мэдлийн нэг урсгал үүссэн тухай ярьсан хүн нь би л дээ. Яагаад ингэж ярьж, хэлсэн бэ гэхээр. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үед ийм үзэгдэл, эрх мэдлийн төвлөрлийн таагүй үр дүн судлаачдын нүдэнд анзаарагдаж, харагдаж эхэлсэн юм. Тэр нь юу вэ гэхээр “мөрддөг”, “ялалдаг”, “шүүдэг” гурван чиг үүрэг, тэдгээртэй холбоотой албан тушаалтнуудын томилгооны асуудал нэг хүний гарт зангилагдаж, томилогдсон хүмүүсийнхээ туслалцаатай хуулийн байгууллагаар дамжуулан хувийн улс төрийн зөрчилдөөнөө шийдвэрлэх гэж оролдох ямар аюултай болох нь харагдаж эхэлсэн. Н.Энхбаярын хувьд өмнөх Ерөнхийлөгчөөс суралцаж, анзаарсан нэг зүйл байсан байх. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн үед Прокурорын дэргэдэх мөрдөнг байгуулах замаар цагдаагийн эрх мэдлийн зарим хэсгийг Ерөнхийлөгчийн хамааралд авчирч байсан юм. Ерөнхий прокурорыг томилдог хүнд томилогддог хүн нь ялладаг ажлынхаа өмнөх мөрддөг ажлыг нь давхар хийдэг эрхтэй байна гэдэг социализмын үеийн ерөнхий хяналттай прокурорын дайны хүчтэй болно гэсэн үг.

            Дээр нь хэргийн хувь заяаг эцэслэн шийддэг шүүхийн томилгоо гарт байхад бараг хаан сууна. Томилгоогоор дамжуулсан хааны эрх мэдэл гэсэн үг. Үүнийг Н.Энхбаяр ойлгосон байсан. Түүний үед АТГ байгуулагдсан. АТГ 2004-2008 оны парламентийн үед байгуулагдсан юм. АТГ-ыг байгуулахдаа даргынх нь томилгоонд Ерөнхийлөгч оролцдог байхаар зохицуулсан. Энэ нь АТГ бол Ерөнхийлөгчийн эзэмшлийн бус, түүний улс төрийн гол зэвсэг маягтай хуулийн байгууллага болж хувирсан. Тэгэхдээ Н.Энхбаяр энэ угсарсан зэвсгээ хараахан бүрэн ашиглаж чадаагүй байж байгаад “хаан сэнтийгээ” сонгуулиар алдчихсан. Ингээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо жинхэнэ утгаар нь төгөлдөржүүлсэн юм. Жинхэнэ утгаар нь буюу мөрддөг, ялладаг, шүүдэг гурван эрх мэдлийг гартаа авч, томилгооны системээ өргөжүүлж, сүүлдээ мөрдэстэй гэдэг шинэ зарчим гаргаж ирсэн.

Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүх, тагнуул, ШШГЕГ-ын дарга гээд бүгд мөрдэстэй хүн байна. Тэр бүх мөрдэстэй дарга нар нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний хүн болох ёстой. Гэтэл хэт өргөссөн энэ томилгоо нь нэг хүнд үйлчилдэг мөрддөг, ялладаг, шүүдэг, хорьдог хонгил болон тогтчихов. Энэ хонгил яаж ажилладаг вэ гэхээр хэнд хэрэг үүсгэж, хэнийг гэмт хэрэгт холбогдуулах вэ гэдэг зааварчилгаатай мөрдөөд хонгилын үүдэнд аваад ирэнгүүт прокурор яллаад дотогш чирээд оруулчихна. Ингээд шүүхээс шийдвэр гаргачихаар энэ хонгил руу орсон хэнбугайг ч улс төрийн ганцхан үлээлтээр хориод, нийгмээс тусгаарлаж байгаад хувь заяаг нь шийдэж, тоглох боломжтой болсон.

             Ийм л хуулийн нэртэй хүчирхийллийн хонгил үүссэн. Үүнийг задлахгүйгээр Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, хүний эрх, шударга ёсны зарчмыг хангаж чадахгүй. Үүнийг яаж хийх вэ гэдэг асуулт тавигдсан. Тиймээс Н.Алтанхуягийн толгойлсон Засгийн газар энэ хонгилыг эвдэх шийдэл хайж, Монгол улсад мөрдөх алба байгуулах замаар гүйцэтгэх эрх мэдлээс гадуур байгуулагдсан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий зохион байгуулалтуудыг цомхотгох асуудлыг хөндсөн юм.

             Өөрөөр хэлбэл АТГ болон бусад байгууллагад байгаа мөрдөн шалгах чиг үүргийг энэ алба руу шилжүүлж авах байдлаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах санаа байсан юм. Нэг дэх шийдэл энэ. Хоёрт, цагдаа болон ШШГЕГ зэрэг байгууллагын дарга нарт генерал цол өгдөг байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэж, нөлөөлдөг асуудал байж болохгүй ээ. Ерөнхийлөгч бол зэвсэгт хүчний ерөнхий командлагч болохоос биш мөрдэстэй болгоны дарга биш. Тиймээс Ерөнхийлөгч хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагын удирдлагуудад генерал цол олгодог байдлыг болиулна гэх зэргээр хонгилыг эвдэж эхэлсэн.

             Харамсалтай нь, дараагийн сонгуулиар хэт олонхи болсон МАН, тэдний байгуулсан Засгийн газар шударга бусын хонгилыг буцаагаад угсарсан. Бодвол М.Энхболд гэдэг хүн нь Ерөнхийлөгч болно гэж тооцоолоод намын даргадаа эрх мэдлээр бэлэг бэлдсэн байх. Хувь заяаны шоглоом уу, ардчилалын үр шим үү, ямартаа ч бэлдсэн бэлгийг бодож байсан эзэн нь авсангүй.

            Ингэхээр хонгилын эзэн нь хэн байхаас үл шалтгаалж “хонгил гэж юу вэ?” гэхээр мөрддөг, ялладаг, шүүдэг, хорьдог эрх мэдэл нэг хүний гарт, тэр хүний үзэмжээр хөдөлж байгааг хэлээд байгаа юм. Энэ хонгилыг шударга эсвэл шударга бус ажиллуулах тухай яригдахгүй. Нэг хүний гарт ийм олон эрх мэдэл очино гэдэг хэнийг ч “МАНГАС, шударга бусын хонгилын эзэн “ХААН” болгон гэсэн үг. Ийм хонгил шударга ажиллах тухай ойлголт хаана ч байхгүй. Өш авах зэвсэг, эсвэл өрсөлдөгчөө намнах хэрэгсэл л болно. Тийм учраас ч одоогоос гурав, дөрвөн зуун жилийн өмнө “Эрх мэдэл нэг гарт төвлөрч болохгүй. Хэрэв зээ тийм юм болвол айдас хүйдэст дулдуйдсан дарангуйлал үүснэ. Үүнээс сэргийлэх ганц арга шударга сайн хүнийг хайх биш, харин эрх мэдлийг хуваарилан тэнцвэржүүлж, харилцан хяналттай болгох” гэж Монтескье хэлсэн байдаг. Монтескье гэдэг энэ хүн орчин үеийн Үндсэн хуульт ардчиллын үзэл санааг боловсруулагчдын нэг, эрх мэдэл хуваарилах онолын зохиогч л доо. Дахин хэлэхэд АТГ-ын даргаар шударга хүн томиллоо гээд шударга бусын хонгил эвдрэхгүй. Дараагийн эзэндээ л үйлчилнэ.

-Буруу санаагүй бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгахаар болсон. Үнэхээр шалгах болов уу?

-Шалгах эсэхийг би хэлж мэдэхгүй. Аливаа хүний гэм бурууг хараат бус шүүхээр тогтоох ёстой. Харин тэр хараат бус шүүх нь Монголд байна уу. Хоржоонтой л юм. Би бол тогтолцолоо хаана эвдрэлтэй байна вэ, үүнийг яаж засч, сайжруулах ёстой вэ гэдгийг судалж, олдог бодлогын хүн. Одоо байгаа тогтолцоогоор шударга ёс тогтоно гэдэгт би итгэдэггүй байна. Ц.Элбэгдорж гэдэг хүний “оймсыг” нь гозолзууллаа гэхэд энэ нь шударга ёс ажиллаж байна уу, эсвэл Х.Баттулга гэдэг хүний өш хонзон ажиллаж байна уу гэдгийг ялгах боломжгүй. Хонгилыг эвдэж байж л ялгааг нь олж харна. Ингэхээр хэнийг ч энэ хонгил руу оруулсан ялгаагүй хохирлоо, хэлмэгдлээ л гэх байх. Хонгилоо нураахгүй бол хэдхэн жилийн дараа одоо байгаа энэ Ерөнхийлөгчид ч ийм юм тохиолдох л байх.

-Улсын Ерөнхий прокурорт Ерөнхийлөгч Х.Баттулга иргэнийхээ хувиар гээд 200 гаруй хуудас бүхий нотлох баримт өгсөн. Энэ байж болох зүйл үү?

-Их л сонин үйл явц, эргэлзээтэй нөхцөл байдал үүсэх байх. Ерөнхийлөгч иргэнийхээ хувиар өгсөн баримт дотор бусдыг гүтгэсэн зүйл байвал түүнийг иргэн хүнийх нь хувьд хуулийн байгуулага шалгах боломжтой юу гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн бүрэн эрх, хамгаалалт гэдэг хана хэрмийн цаана ороод зогсчих хүн иргэнээрээ шалгагдаж чадах болов уу. Наад захын хуульчийн асуудаг л асуулт. Иргэн Баттулга Ерөнхий прокурорт цаасаар баримт өгчээ. Энэ баримтад нь худал бөгөөд гүтгэсэн мэдээлэл байвал “Та хүн гүтгэсэн байна” гээд хуулийн хариуцлага хүлээлгэх болмжтой юу. Иргэн Баттулгын гэрчээр шүүхэд дуудаж болох уу. Шүүхэд худал мэдүүлсэн гэдгээр нь эрүүгийн хэрэг үүсгэж болох уу. Та юу гэж бодож байна.

-Хэлж мэдэхгүй юм.

-Болохгүй шүү дээ. Иргэнд хүрдэг хууль ажиллаж болохгүй юм бол иргэн Баттулга биш харин Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэсэн үг.

-Захиргааны ерөнхий хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хууль батлагдвал Засгийн газрын тогтоолоор хувьчлагдсан хувьчлалыг хууль бус гэж үзвэл шүүхэд хандах эрхгүй болох юм билээ. Ингэснээр өмч хувьчлал буруу гараар орох эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол нийгэмд үүсээд байна. Ингэн байж энэ хуулийг батлах шаардлагатай юм уу?

-2012-2016 оны Улсын Их Хурлын гаргасан хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь энэ хууль. Өөрөөр хэлбэл, төрийн дур зоргийг хуулиар хязгаарлаж, иргэнд эрхийг хангаж, түүнд үйлчилдэг болоход нь туслах үүрэгтэй гол хууль. Төрийн дур зорог гэдэгт Засгийн газрын дур зорог ч гэсэн багтана шүү. Захиргааны ерөнхий хуулийн ид шид өнөө, маргааш гэхээсээ илүүтэй нэг, хоёр жилийн дараа бүр их анзаарагдана. Уг нь шүүхийн хяналт гэдэг нөгөө талаасаа хүний эрхийн баталгаа, хэрэгжилт юм шүү дээ. Гэтэл хуулиас Захиргааны шүүх Засгийн газрын тодорхой шийдвэрүүдийг хянахтай холбоотой хэсгийг хүчингүй болгохоор Засгийн газар өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө хуулиас гадуур эрх мэдэлтэй болж тонгочих гэж хууль хулгайлж, иргэний эрхийг дордуулах гэж байна. Сая Засгийн газар парламентийн хяналтаас гадуур тонгочихын тулд УИХ-ыг хэдэн сар ажилгүй хэрүүлтэй  бужигнууллаа даа. Үүн шигээ Захиргааны хуулийг хулгайлах замаар иргэдийн хараа хяналтаас гадуур өмч хөрөнгө бужигнуулах гээд байх шиг. Хуулийн хулгайч, хүний эрхийн дайснууд Засгийн газар, УИХ-д байх аюултай л даа. Засгийн газрын төвшинд маш их хэмжээний мөнгө, маш их хэмжээний ашиг сонирхол, улс орны шинж чанартай суурь шийдвэрүүд гардаг. Энэ шийдвэрийг цөөн тооны улстөрчид шүүхийн хяналтаас гадуур гаргаж шийдвэрлэнэ гээд бод доо.

                Манай улстөрчид өөрсдөө хэр ёс зүйтэй, хуулиа хэр дагаж биелүүлдэг хүмүүс билээ. Хууль байсаар байтал ЖДҮ-гийн зээлийг хулгайлсан биз дээ. Ийм хүмүүст хуулиас гадуур тонгочих эрх өгөх нь аймшиг биш гэж үү. Гэтэл Үндсэн хуульд хууль дээдлэх нь төрийн үндсэн зарчим гэж заасан. Төр хуулийг дээдэлсэн эсэхийг хянадаг байгууллага нь шүүх. Шүүхийн хяналтаас Засгийн газар гарах нь Үндсэн хуулийн эрх мэдлийн хувиарлалтын зарчмаас ухарна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар хууль санаачлах зоригтой байна гэхээр үүнээс том хулгай хийх зориг байна гэсэн үг.

-Хуульчид яагаад энэ асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэхгүй байгаа юм бэ. Уг нь улс эх орны эрх ашигт шууд нөлөөлөх зүйл биз дээ?

-Дуугарах зоригтой нэг нь дуугарч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга хэн нь ч хуульчдийн тусгай зөвшөөрлийг мэдэх эрхгүй болохоор улстөрчдийг зоригтой, тууштай шүүмжилж, тэдний зүй бус үйлдлийг хуулиар хэмжиж, хязгаарлах гэж оролдож байна. Гэтэл нэг зүйлээс болж хуульчид болгоомжлохоос өөр аргагүй болж байх шиг. Энэ нь юу гээч.

-Өмгөөллийн тухай хууль уу?

-Яг тийм. Өмгөөллийн тухай хуулиар хуульчдын тусгай зөвшөөрлийн Хууль зүй, дотоод хэргийн яам олгох эрхтэй болно. Улстөрчид, эрх мэдэлтнүүд хуульчдыг хүний эрхийн хоточ банхар бус өөрсдийн уяаны нохой болгох мөрөөдөлтэй байна. Нохой гээд муухай үг хэрэглэчихлээ.Уучлаарай. Ер нь тэд тэнгэрт суудалтай, эзний өвчтэй болчихоороо өөрсдөөсөө бусдыг ер нь тэгж хараад байдаг муу зуршилтай. Хамгийн эмгэнэлтэй нь,  улстөрчдийн эдүүрийн тавганд хоол аваачиж өгөөд өөрсдөө идэх хоолтойгоо үлдэх гэж оролддог хуульч нэртэй гуульчид бас байна. “Чи том дуугараад байна уу. Зөвшөөрлийг чинь цуцаллаа” гэдэг яамтай, сайдтай болвол яах вэ. Хуульчдын бие даасан байдлыг ингэж эвдэж болох уу. Эрүүл ухаанаа гээсэн, мэргэжлийн мөн чанар, хөгжил дэвшлээс жийрхсэн хүмүүсийн бодол л доо. Өр ширэндээ баригдсан өмгөөллийн байгууллагаас болж хуульчид, улстөрчдийн халаасанд орох нь юунд ашигтай, хэний эрх ашигт үйлчлэх өөрчлөлт вэ. Энэ бол буруу эргэсэн салхи. Буруу эргэсэн салхийг сөрж зогсож урсгал сөрөгч шинэ үе хаана байна вэ гэдгийг эрэлхийлэх цаг болж. Хуучинсаг, соц маягын арга барилтай түүн дээрээ эдийн шуналтай болчихсон хэсэг нөхөд хуульчдын бие даасан байдал ямар үнэ цэнэтэй болохыг ойлгохгүй бололтой. Мах комбинатад байдаг улаан ямааны тухай яриа сонсож байсан уу. Улаан ямаа майлсаар байгаад хонин сүргийг нядалгааны хаалгаар оруулчихдаг тухай. Хуульчид улаан ямаа дагадаг хонь биш байх ёстой.

-Та улс төрд тэсрэлт хийсэн залуу улстөрчдийн нэг байсан. Улс төрд эргэж ирэх үү?

-Би улс төрөөс огт гараагүй. Улс төр бол миний өдөр тумтын ажил.

-Сонгуульд өрсөлдөх гэдэг утгаар нь асуусан юм л даа?

-Олон нийтийн итгэл дэмжлэгийг авахын тулд ажиллана.

-Тэгвэл ирэх сонгуульд хүч үзнэ гэсэн үг үү?

-Мэдээж хэрэг. УИХ-д байгаа хулгайчдын тоог цөөлөх ёстой ш дээ. (инээв) Нэгдүгээрт, ийм шалтгаанаар. Хоёрдугаарт, гаднаас ярьж биш дотор нь орж хийх хэрэгтэй. Гуравдугаарт, дутуу орхисон ажлаа гүйцээхгүй бол энэ улсад итгэл найдвар, эрүүл саруул хуулийн тогтолцоо бүрдэх боломж улам хумигдчих гээд байна.

 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (79)

  • zochin (202.9.40.78)
    temuujin,altanxuyag 2 bol baij bolno
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.25.1)
    goy shuu
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.25.1)
    goy shuu
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • А (103.26.195.84)
    Зөрчлийн хуульгэж нэг тэнэг хууль бичиж батлуулсан нь одоо Монголчуудыг бүхэлд нь манжийн хааны үеийнх шиг хуулиар айлгадаг, дарамталдаг хэрэгсэл болгосон. Ямар юмных нь ардчилал, ямар ч ардчилал байхгүй. Дээр нь тэр хонгилыг Элбэгдоржийнхоо заавраар хийж байгуулж байсан этгээд биз дээ
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • 247 (64.119.19.11)
    Энэ Тэмбүүжин гэж шаалтуур лалар да.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.212.117.237)
    gishuun bhdaa iu hiisen ium emnelegiig shoron bolgj zasaj bsan bizde
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Иргэн (59.153.112.237)
    Тэмүүжин энэ залуу зөв санаатай зөв зүйл хийдэг ард түмэн дэмжих хэрэгтэй . Хууль хяналтын байгуулгуудыг шинжлэх өөрчлөх гэж зоригтой үзсэн даан ч хулгайч луйварчид их хүчтэй бна даа
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.98)
    bi ene zaluug demjdeg.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • До (202.126.89.134)
    Энэ чинь залуухан охидод хар тамхи татуулдаг нөхөр мөн үү.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.1.224)
    Би хууль мэдэхгүй л дээ. Гэхдээ Тэмүүжинг хууль ярихаар л ойлгох шиг болдог. Маш оновчтой эрүүл саруулаар сэтгэдэг цорын ганц хуульч байх шүү. Тэмүүжинг ярихаар л нээрээ ингэж шийдэхгүй бол болохгүй юм байна гэж бодогддог. Бас хуулийн тогтолцоог ойлгож эхэлдэг. Тэр лүндээ мүндээг зөндөө л сонсож байсан. Түй чоорт юу яриад байгаагий нь огт юу ч ойлгодоггүй. Тэмүүжинг ярихаар л шал ондоо ондоо. Маш ойлгомжтой ярьдаг. Улс орноо эрүүл замаар хөгжүүлье гэвэл Тэмүүжинг дэмжицгээе.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Хууль мэддэггүй хүний толгой бөгс хоёрыг сайн эргүүлдэг ац байгаа юм да.
      2020 оны 02 сарын 16
  • Тэмүүжин (202.126.89.243)
    ЭНЭ ТЭМҮҮЖИН АХЫН ХУУЛЬЧ ГЭЖ ЯМАР ЮМ БАЙДГИЙН.....ХУУЛЬЧ ЭРХ ЗҮЙЧ МЭРГЭЖИЛ БОЛ МОНГОЛЫН ХОГЫН САВААР ДҮҮРЭН....ЭНЭ НӨХӨР ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХДАА ЦАГДААГИЙН ЦОЛ ХЭРГЭМ ДЭЭР ЖИНХЭНЭ ХОЛИОН БАНТАН ХУТГАСАН ХҮН ДЭЭ....АЛБАН ТУШААЛЫН ЦОЛ ГЭДЭГ ХОШИН ШОГ ЮМ ГАРГААД ДЭСЛЭГЧ ХҮНИЙГ ШУУД ХУРАНДАА БОЛГООД ...ХУРАНДАА ХҮНИЙГ ШУУД АХМАД БОЛГООД.....ОНИГООНИЙ ХҮҮР...КККККК
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • elbegdorj bi ochino za zika .. (66.181.161.33)
    ter unen baih battulga zika 2 im tolowlogo bga shu hunig bodohgu bha jenko
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Иргэн (66.181.161.43)
    АНУ.ын тагнуул байсан гээ биз дээ ийм улсаа худалдсан нөхдөд итгэх хэрэг үү айн Тэмүүжин нөхөрийг хичээл ойлгоогүй муу сурагч гэж гавъяат хуульч Нарангэрэл гуай нэг хэлж байсан байх шүү
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
    • Тийм шүү.Санал нэг байна.
      2020 оны 02 сарын 16
  • Иргэн (66.181.161.43)
    АНУ.ын тагнуул байсан гээ биз дээ ийм улсаа худалдсан нөхдөд итгэх хэрэг үү айн Тэмүүжин нөхөрийг хичээл ойлгоогүй муу сурагч гэж гавъяат хуульч Нарангэрэл гуай нэг хэлж байсан байх шүү
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • АРД (202.9.46.113)
    ТЭМҮҮЖИН ТИЙМ ШУДРАГА ХҮН МӨН ҮҮ ДАНДАА Л ХУЙСГАНАСАН ХУДЛАА ҮНЭН ЯРИСАН АН-ЫГ ХААЦАЙЛСАН Л ХҮН ЧИНЬ ШУДРАГА ХҮН ГЭЖ ХЭН Ч ИТГЭХГҮЙ БАЙХ ТЭРЭНД ШУДАРГААР АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙЖ Л БАЙСАН ТЭР ЗҮГЭЭР ДҮР ҮЗҮҮЛДЭГ БОЛХООС ЯГ ШУДРАГА ХҮН ГЭВЭЛ ТЭРЭН ШИГ ХУДЛАА ЮМ БАЙХГҮЙ.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Tuvshuu (202.9.40.40)
    Yum oilgodog, uuriin gesen bodoltoi humuus Temuujing demjdeg. Uuriin gewen uzel bodolgui, tarhia ugaalgasan mabkurtuud Temuujing eserguutsej, gutaahug orolddog
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • эбий (103.229.121.169)
    1. АНУ ын тагнуулч 2. Эбий хэлсэндээ хүрсэнгүй гээд уйлж бсан нөхөр өөрөө мөн биз дээ
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Nyamka (139.5.216.248)
    Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг энэ нѳхѳр бас тийм л нэг жирийн улстѳрч! Гэхдээ сайн нь муугаасаа арай илүү одоохондоо, цаашид хэн болж гарч ирэхийг бурхан буг хоёр л мэдэх байх! Дахиад нэг сонгоод үзэхэд буруудахгүй ч байж мэднээ! Дээрээс ойчсон залуу хүн одоо жаахан авах гээхийн ухааныг арга билигтэй хослуулах байлгүй!
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.187)
    Энэ нөхрийг тийм шударга гэж бодож байна уу? Үгүй ш дээ. Эхнэрийх нь дүү зам тээврийн осол гаргаад, хариуцлага хүлээлгэсэн албан хаагчийг үгэндээ орсонгүй гээд халж байсан нөхөр шүү. Тэгээд шударга царайлах дуртай.
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.88.43)
    Ээ нэмжргүй ээ чи
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Jama (198.86.29.21)
    salbariin medlegtei iimerduu humuusee l gargaj ireh yumsandaa mongolchuud mini
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зулаа (122.201.22.174)
    Ambaar Nyamdorj, Kazinochin Hurelsuh, ulaan mahnii Ulaan, төмөр замчин Женко, Пялдага Оюун-Эрдэнэ гээд хойшоо урт цуваа үүсгэн хонгилруу явна гэж бодохоор зөөлөн суудалдаа удаан зуурч үлдэх аргаа л өдөр шөнөгүй сүвэгчилж, өөрсдийнх нь өөг дэндүү сайн мэдэх өрсөлдөгчидөө толгой дараалан намнахаар яарч байгаа даа!!!
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.22.174)
    Ambaar Nyamdorj, Kazinochin Hurelsuh, ulaan mahnii Ulaan, төмөр замчин Женко, Пялдага Оюун-Эрдэнэ гээдхойшоо урт цуваа үүсгэн хонгилруу явна гэж бодохоор зөөлөн суудалдаа удаан зуурч үлдэх аргаа л өдөр шөнөгүй сүвэгчилж, өөрсдийнх нь өөг дэндүү сайн мэдэх өрсөлдөгчидөө толгой дараалан намнахаар яарч байгаа даа!!!
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Иргэн (122.201.22.174)
    ambaar Nyamdorj, Kazinochin Hurelsuh, ulaan mahnii Ulaan, төмөр замчин Женко, Пялдага Оюун-Эрдэнэ гээдхойшоо урт цуваа үүсгэн хонгилруу явна гэж бодохоор зөөлөн суудалдаа удаан зуурч үлдэх аргаа л өдөр шөнөгүй сүвэгчилж, өөрийнх нь өөг дэндүү сайн мэдэх өрсөлдөгчидөө толгой дараалан намнахаар яарч байгаа даа!!!
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.123.152)
    жэнко бол дараагийн хонгилын мөлхөгч шүүдээ, тэртэй тэргүй асар их хэрэг тарьсан, хар тамхичин хүүхэдтэйгээ зугатаж амьдрах тавилантай
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.177.95)
    Гурилын хулгайчийн гуя нь цагаан. Хонхыг хулгайлах гээд чих ээ дарав гэдэг чинь энэ нөхөр шүү дээ
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.177.95)
    Монголын түүхэндэх хамгийн муу сайд нарын тэргүүнд эгнээнд энэ нөхөр орно. Манай орны хуулийн хөрсөнд огт тохирохгүй олон хууль журмыг хүчээр таарулж тэнэглэж одоо нэг юм буцаж байр байрандаа орж учраа олж байна. Монгол амьдрал огт мэддэггүй сонин нөхөр байна лээ.Монгол улс, Монгол хүн гэдэг чинь хэзээнээсээ өөрийн гэсэн амьдрах хэв маягтай хүмүүс. Дахиж нэг иймэрхүү Монгол боловч гадаад болчихсон хүмүүсээр яахав. Аль нам улс төр нь хамаагүй. Ядаж Монгол оо гэсэн сэтгэлтэй. Монгол гэсэн ахуйгаа мэддэг нь байг. Энэ нөхрийг л сонгож болохгүй шүү ахан дүүс минь.
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
    • Хаха учраа олж бна ч гэх шиг. Хэзээ монгол хууль хэрэгждэг газар байсым битгий шаа
      2020 оны 02 сарын 15
    • Зочин
      Манай төрд гарсан нөхдүүд бүгд намагтаа шигдээд хувьхувьдаа 50 машигаа хөөцөлдөөд алга болцгоодог. Энэ харин цагдаа хуулийнхны мафиас ард түмнийг хамгаалах хуулийг зоригтой хэрэгжүүлэх гэж тэмцээд Жэнко, Дорлигжав Нямдорж тэргүүтэй хуулийг гууль болгогчдын хайчинд орж зайлуулагдсан хүн гнж хардаг. Тэр эмнэлгээс бусад нь хуулийн байгууллагын тогтолцоог ард түмний төлөө ажилладаг болгохын төлөө байсан учир луйварчдад таалагдаагүй. Нямдорж 30-аад жил хуулийн толгойд залрахдаа ард түмний төлөө биш төрийн болон куулийнхны төлөө хууль гаргаж байсан даа.
      2020 оны 02 сарын 15
  • Зориг (64.119.20.33)
    Еронхийлогч Баттулга Тэмүүжинг дотуур байранд амьдарч байхад нь Орон сууц олгосон байдаг Худаг гаргасан хүний ач буяныг мартаж Түгжил царайлан араас нь хутгалсан хүн чанараа уландаа гишгэсэн этгээд бүсгүй хүний хувь заяагаар тоглож албан тушаалаа ашиглан хормойн дэвтэй этгээд дээ Монголын торд бүү ойртуул хүн чанаргуй чантуу нөхөр л пм бна лээ
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Энэ Жэнко чинь эртнээс төмөр замын мөнгө идэхээ бэлдэж хуульчдыг талдаа татах бэлтгэлээ хангаж байсан юм бна л даа. Төмөр замыг тавиулахгүй заваарсаар байгаад одоо Орос Хятадын 1 номерийн нүүрс нийлүүлэгч болсон манайх одоо бүр коронагаас болж 1 машин нүүрс ч нийлүүлж чадахаа больж байна.
      2020 оны 02 сарын 15
    • Tegeed nasaaraa karmand n yawah yostoi yu erguu mal mini
      2020 оны 02 сарын 15
  • Зоригии (64.119.20.33)
    тэмуужин чиУИХ гишүүн бно гэж битгий мөрөөд
    2020 оны 02 сарын 15 | Хариулах
  • irgen (103.229.122.21)
    Чи одоо хүртэл байгаад л байна уу!!! Чам шиг худлаа гарууд монгол улсад цөөхөн байх болтугай, их олон хүнийг хоолгүй болгосон гэж харааж байгаадаа
    2019 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (66.181.161.95)
    Uls tord hemjee hyazgaariig n togtooj chadah hvn. Boldogso bol. Eronhii prokuror bolgoh umsan.
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.54)
    Тэмбүүжин хулхи гар шүү дээ. . ОЛОН УДАА ХУДАЛ ЯРЬВАЛ ҮНЭН БОЛДОГ ГЭЖ ИТГЭЧИХСЭН ЛУЙВАРЧИН. . ГАДНЫ ХУУЛЬ ХУУЛАГЧ. .ЭБИ гийн БӨГС ДОЛООГЧ ТЭНЭГ ТОЛГОЙ. . . ЖООХОН ОХИН БУРУУ ЗАМД ОРУУЛСАН БУЗАР ХУЛГАЙЧ. . .
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
    • Vhsenii chin tembvvjin gj nowsh min!!! Ydaj ih esen haaniihaa nereer n oroldoj bolkv bnuu golog chin mal bsn bol alaad idchmeer nowshuu gvv yu chi
      2019 оны 02 сарын 16
  • төгсөө (202.9.42.188)
    тэмүүжин гэдэг хүн сайд байхдаа их зүйл хийнэ гээд их үсэн дээ. яах вэ одоо бүгд л мөрдөс зүүсэн хүмүүс дуучин тамирчин гээд зөндөө хүмүүс байх юм. тэрийг цэгцлэх гэж оролдсондоо. даан ч ганцаардав. бас хүүхэнд дургүй эр хүн гэж юбу байхав өгөөш байсныг бас яаж мэдэх вэ дээ
    2019 оны 02 сарын 16 | Хариулах
    • яг монголд хэрэгтэй зүйл хийгээгүй шүү архичидыг эрүүлжүүлэгт биш эмнэлэг хүргэдэг болгож агсан тавьдаг хүнийг гэрт нь хүргэдэг болгоод эмнэлэгээр дүүрэн орилж чарласан архичид монголыг архинд живүүлхэд гарбие оролцсон хзнийг юунд ингэж магтдаг бнаа
      2019 оны 02 сарын 16
  • Зочин (122.201.31.55)
    Намдаа л үлдсэн дээр. Намгүй эсвэл нам сольсон хүн явахгзй л болуу
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
    • Эр хүн шүү мэдэхгүй хүн мэдэхгүй мэдэдэг сайн мэдэнэ шүү
      Та нар тэмүүжинг мэдэхгүйл байна даа Харинч
      2019 оны 02 сарын 15
  • Тимурлин (64.119.17.127)
    Алтан ургийн хүн одоо олдвол тэр л эх орныхоо сайн сайханы төлөө ажиллаж алтан амиа ч өргөх байх даа. Төрийн 3 өндөрлөгийг ийм удамтай хүнээр даруйхан солимоор байгаа юм
    2019 оны 02 сарын 15 | Хариулах
    • Бэхээ ах
      МАНам алтан ургийнхан гэх бүх хүмүүсийг оросуудын хонзонгоор 1937онд бүгдийг нь бүртгэлээр хядсан ш дээ. Одоо тийм хүн өвөр Монголд ө/хэлвэл Хятадад бий.
      2019 оны 02 сарын 15
  • Зочин (103.26.193.43)
    sn ah
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (64.119.25.201)
    Тэмүүжингийн баримталдаг үзэл бодлыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийн тулд эхлээд Үндсэн хуульд Англи-Саксоны эрх зүйг Монголд хэрэглэх тухай заалт оруулбал шууд биелэхэд хялбар болно. Энэ тохиолдолд Америкийн бүрэн хараат болж хувирна. Энэ ашигтай юу? Хоер хөрштэйгээ ерөнхийлөгч нарын түвшинд хийдэг уулзалтаар асуудлаа шийдээл явах нь ашигтай юу? ШХАБ-н гишүүн болоод явах нь ашигтай юу? гэдгийг судалж шийдвэрлэх нь эрхэм зорилт баймаар юм.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Ерөнхийлөгч болж байгаа хүмүүст нэг нэг бор оймс бэлэглэж баймаар юм байна.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • Сумьяа (202.9.43.113)
    Тэмуужинг дэмжиж бн тууштай байж ихийг хийгээрэй
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • a.Bilegt avgai,amarzaya,undraa, saranchimeg metiin hognuud ikh hurald suuj bhad iim huulichid gudamjind baidag ni mongoliin emgenel yum daa. (103.212.119.122)
    Iim medlegtei huulichid ikh hurald baih yostoi atal Biligt, amarzaya, undraa, saranchimeg , undarmaa, horolmaa geh avgai huuhnuud ikh hurald suuj bgaa ni mongoliin emgenel.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
    • ИРЭЭДҮЙ
      Tiimee Temuujing demjij bn eh orondoo ihiig hiih zaluu
      2019 оны 02 сарын 14
  • Сайн ах (103.229.122.157)
    Сарангэрэл хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан, чи тусалсан уу, сайн өмгөөлөгч олж өгсөн биз дээ. Сарангэрэлийг хуулийн ангид хэзээ оруулж тус болох вэ.
    2019 оны 02 сарын 14 | Хариулах
  • 123 (202.9.42.118)
    Америк элчингээрээ орсоор л байна уу????????
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.28)
    Demjij bn
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Монгол чууд (103.57.95.131)
    Сараагаа шоронгоос гаргаа бас хүний үр шүү тэмүүжиэн баахан хусаж хусажчихаад нохой шиг хаяаад байхдаа яадаг юм
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Элийдоржийн өмгөөлөгч хаанаас гараад ирвээ!!!! (64.119.18.84)
    Иргэн
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Zochin (150.129.143.199)
    Demjinee.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Sergelenbaatar (202.21.124.129)
    хүүхэн яаах вээ. МАНАН г яаах вээ. яаж энэ бүхнийг устгах вээ. хуульчдыг улс төрд оруулах хэрэгтэй. Угтаа бол ганц хүүхэнтэй л холбогдсон болохооос хуульчийнхаа хувьд сайн мэргэшсэн боловсон хүчин шүү дээ. үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
    • үнэн үг шар тос
      2019 оны 02 сарын 13
  • ганаа (43.228.130.149)
    Хүүхэнд их дуртай хүн дээ. Олон залуу охидын толгойг эргүүлсэн дээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
    • ижил хүйстэн л биш бол хүүхэнд дуртай л байж таарна шд. Чи дургүй юм уу?
      2019 оны 02 сарын 13
    • Анти
      Хулгай хийгээд явж байснаас хүүхэн эргүүлээд явж байсан нь дээрээ хө. Дэмжээрэй.
      2019 оны 02 сарын 13
  • ганаа (43.228.130.149)
    Энэ нѳхѳр Баттулга үүнээс илүү Хонгил үүсгэж байнѳ гээд байсан даа. Одоо пялдаг зан гаргаад явж байх юм даа
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • П (202.126.88.43)
    Монгол алначуудын торолууд өмхий самхай үгээрээ мянга шүршээд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй хэсгийг яаж ч чадахгүй ээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (112.72.11.110)
    Хууль ч хүн дутуу ойлголт өгөх бол бас аюул шүү дээ.Нэгэнт соц үеийн хууль тогтоц хэрэглээд байх нь өөрөө зөрчил үүсгэж холион бантан болох ч түүн дээр нь эрх мэдэл өгч хууль батлуулдаг.Хийх ёстой ажлаа хийгээгүй юм юм самраад сэлгээд гууль гаргаж байна.Төрд мөнгөтэй хүн зохихгүй,мөн үндсэн хууль ярих мөртлөө шүүхээс салгаад хаячихаар яаж хууль хэрэгжих юм.Олон эвэртэй болоод эхэлж буй биз дээ.Наад захын юмсыг харж чадахгүй бна.Инээд хүргэм юм их гаргах юм.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • иргэн (192.82.66.152)
    Тууштай тэмцэл хийж Баттулга Хүрэлсүх түүний гар хөл бологсодыг төрөөс зайлуулаачээ.Одоо жинхэнэ утгаар луйварчид булхайчид төрд үлдлээ.Үүнийг үндэсгүй тасдаж хаях хэрэгтэй байна.Хуулийнхан үүнд нэгдэж шударга иргэдийг татан оролцуулж төрөө энэ хулгайч нараас вач цэвэрлэх хэрэгтэй байна.Тууштай тэмцдээ Тэмүүжин минээ.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Монголыг эзэнгүй хотонд орсон чоно мэт дураараа цөлмөн тоносон гадны уяааны гөлөг болсон энэ БУЗАР ХҮЗҮҮГҮЙ тарвгыг шүүн таслах цаг болсон!!!! (192.82.65.56)
    Монголыг эзэнгүй хотонд орсон чоно мэт дураараа цөлмөн тоносон гадны уяааны гөлөг болсон энэ БУЗАР ХҮЗҮҮГҮЙ тарвгыг шүүн таслах цаг болсон!!!!
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.22.133)
    парламентэд сууж хууль хэлэлцэх ёстой хүний нэг дээ олон хуулиудыг хөдөлгөж чадсан хүн дээ хуульчид Тэмүүжинг дэмжих болно
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Дэмжиж бна (202.9.42.188)
    Ёстой үнэн. Дэмжиж байна
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.230)
    Хонгил гээд нэг хүн ярихаар дагаад л хонгил гээд ярих юм, одоо энэ худал нэр томъёогоо болиоч ээ, зүгээр л болохгүй юмаа дурдаач
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Гай болсон новш (115.187.88.2)
    Гай болсон новшийн балаг дуусахгүй байхад юу гээд нэмж хуцаад байдаг хар тамхичин бэ энэ Тэмка гуай
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.43.47)
    Тэмүүжинг юу ярьж хэлэхнүү гэж харж уншиж суудаг. Энэ залуу их хуралд сууж байх ёстой хүний нэг мөн гэж боддог шүү
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
    • Дэмжигч
      Дэмжиж бна
      2019 оны 02 сарын 13
    • Дэмжиж бна
      2019 оны 02 сарын 13
    • irgen
      Unen
      2019 оны 02 сарын 13
    • Иргэн
      Тийм шүү.
      2019 оны 02 сарын 13
  • зочин (202.55.188.46)
    Баасанхүү,Тэмүүжин мэт нь чоно борооноор гэгчээр гарч ирж дургүй хүргээд салахаа байлаа, новш гэж, далд ороод өгөөч, битгий стресс нэмээд байгаач.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.177.221)
    Тэмүжин чи ядарсан ард иргэдийнхээ нурууг авах зөрчилиин гэж нэртэй баян хүнд зориулсан хууль гаргачхаад битгий донгодоод бай чи улсад хэрэггүй нэг газар суман дээр хэсгийн төлөөгч хииж ч чадахгүй чадвар муутай
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
    • зочин
      Зөрчлийн хуулийг төлгөн коммунист Нямбаатар гаргаж батлуулсан юмаа хамаа юмаа мэдэж коммент бич
      2019 оны 02 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
    15 цаг 37 мин
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
    16 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
    16 цаг 12 мин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
    17 цаг 59 мин
  • Таны амралтад: Амтат броклины цутан шөл хийх
    18 цаг 29 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
    18 цаг 29 мин
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
    18 цаг 29 мин
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    Уржигдар 20 цаг 52 мин
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    Уржигдар 17 цаг 20 мин
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    Уржигдар 15 цаг 50 мин
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
    Уржигдар 15 цаг 10 мин
  • “Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Г.Занданшатар: Татварын тогтолцооны 30 жилийн гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засна
    Уржигдар 14 цаг 38 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 23 мин
  • Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа
    Уржигдар 14 цаг 07 мин
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
    Уржигдар 13 цаг 17 мин
  • Б.Энхтүвшин: Нийслэлд АИ-92, АИ-95 автобензин, дизелийн түлш харьцангуй тогтворжсон
    Уржигдар 13 цаг 02 мин
  • “Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ
    Уржигдар 12 цаг 58 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Э.Батмагнай
  • Усны Компактын тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Хэмнэсэн цагаараа...
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК