зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: Авлигын хэргүүд бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хаагдана

2019-2-11
0
ЖИРГЭХ

Хууль зүйн сайд асан, хуульч Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-ын даргыг огцруулах бойкот хоёр сар шахам үргэлжилж, шинэ даргатай боллоо. Та энэ бүх процессийг юу гэж дүгнэх бэ?

-Үйл явдал анх эхлэж байхад л ярьж байсан тэр өнгө төрх өөрчлөгдсөнгүй. Хуулиа өөрчилж байгаад гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулдаг болчихлоо. Яахав, Их хурлыг хэнээр удирдуулахаа гишүүд олонхоороо шийддэг байж болох хувилбар хуульчилагдсан. Гэхдээ манай улсын тусгаар тогтнол, улс төрийн байгуулалын тогтворт байдалыг сулруулсан алхам болчих шиг боллоо. Сая УИХ-ын даргыг огцруулах санаачилга Засгийн газраас зүгээс эхлэж, Ерөнхийлөгчийн оролцоотой дууслаа. Уг нь Үндсэн хуулиар УИХ нь Засгийн газраа хянах үүрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь УИХ-д ажлаа хариуцан тайлагнах учиртай. Энэ талаас нь харвал парламентын засаглал, Үндсэн хуулийн суурь зарчимд сөргөөр нөлөөлөхүйц практик үүсгэчихвүү гэж харсан. Үнэндээ бол МАН-ын доторх хулгайн хоёр бүлэглэлийн өөр хоорондын зодооныг Ерөнхийлөгч ашиглаад нөлөөгөө өргөсгөж байна. Төрийн алба зарах сэдэлтэй 60 тэрбумын гэх бүлэг, тэдний үр могой болсон ЖДҮ сангаас хулгайлагч нөхөд Монгол Улсын Үндсэн хуулийн байгуулалтаар тоглох хэмжээнд эрх мэдлээ булаацалдлаа. Ингэхдээ ялсан нь баатар гэдэг зарчимаар өөрсдийн хувийн шударга ёсоо хуулийн дээр зарлаж, сүүлийн нэг сард иргэдийн нэрээр Засгийн газрын мөнгөөр Их хурлын дарга, сайдын суудлын төлөөх жагсаалыг хэрхэн хийж болдогыг сайн харууллаа.   

-УИХ-ын даргыг шинээр томиллоо. Намын дотоод зодоон нь үүгээр эцэслэгдэх болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Хичнээн муу ч гэсэн өөрчлөлт бүр сайн талруугаа явж байдаг гэх үг бий. Намын дотоод зодоон нь дуусч, нэг нэгнийхээ хулгайг хаацайлж дуугуй боллоо гээд юм зогсохгүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд ямар олон гэмт хэрэг ил болсон бэ. Нэгнийхээ үйлдсэн гэмт хэргүүдийг барин тавин ярьж, хажууд нь өөрсдөө байсан гэх шахуу хэлж, бараг л гэрчилнэ гээд ам тангараг өгөөд байх шиг харагдана лээ. УИХ, Засгийн газарт хамгийн өндөр хариуцлагатай ажил хийдэг хүмүүс цуглаж байгаад л ярьцгаасан. Шударга ёсны дүр төрх болсон ардын баатарууд маань албан тушаалдаа нүд нь сохорч, ам нь үдэгдэлгүй үнэн мөнийг тогтоож, асуудлыг мухарлах байлгүй дээ.

-Мухарлах ёстой гэж ярьсных ЖДҮ-гийн талаар багахан ярилцая. Улсын Ерөнхий прокурор УИХ-ын чуулганаар ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг оруулсан боловч дэмжигдээгүй. Иргэд үүнийг “Гишүүд гишүүдээ хэзээд хамгаалах юм байна. Тиймээс томоохон өөрчлөлт хэрэгтэй. Гэхдээ энэ нь ямар өөрчлөлт байх вэ” гэж багагүй шуугилаа. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-ЖДҮ-тэй холбоотой асуудал төсөв хэлэлцэх үеэр гарч ирсэн шүү дээ. Баримтуудыг сөхөж үзэхээр өнгөрсөн 2017 оны намар 2018 оны төсвийг хэлэлцэж байх үеэр тухайн үед шинээр томилогдсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хороон дээр “ЖДҮХС нэртэй гишүүн бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн 72 тэрбумын асуудал байна. Үүнийг болиод төрийн албан хаагчдад тараах мөнгөний асуудлаа шийдчихье” гэхэд “Намын бүлэг дээр өөрөөр ярьсан. Нам дээр асуудлаа шийдье” гээд буцсан хэрнээ 2018 оны төсөв суулгаж, чуулганаар оруулсан. Үүний хамгийн сонирхолтой нь гишүүн бүрт биш. Харин тухайн үеийн Засгийн газрыг дэмжиж, хамгаалсан гишүүддээ хуваарилсан.

ЖДҮДС-ын зээлд хамрагдахаар хүсэлт өгч төсөл нь шалгарсан 360 гаруй аж ахуйн нэгжид санхүүжилт байхгүй гэх атлаа Засгийн газар,  УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамаарал бүхий 120 гаруй аж ахуйн нэгжид мэдээлэлд ойр гэх нэрийн дор зээл өгүүлчихэж. Энэ үйлдэл үндсэндээ санхүүгийн луйвар төдийгүй, албан тушаалтанд холбогдох гэмт хэрэг. Энэ гэмт хэргийг хийсэн, үнэн гэдгийг гаргаад ирлээ. Аюултай нь эртнээс төлөвлөж, хууль, журмыг нь өөрчилж, зохион байгуулалттайгаар ийм олноороо, сүрэглэн хулгайлсан, түүнд нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга ерөнхий аудитор, прокурор гээд ноцтой хамтрагч, өмгөөлөгч олон байна. Хамгийн ноцтой нь хулгайч нарын сурцтай нэг арга байдаг. Өөрийнх нь хулгай илрэнгүүт “Тэнд хүн алуулчихлаа” гэж хашгирч бусдын анхаарлыг өөр тийш хандуулж, олны дунд ороод алга болчихдог. Сая яг иймэрхүү юм болоод өнгөрчих шиг боллоо. Муу муухайн туйл болсон нэг хүн энэ байна гээд М.Энхболдыгоо мануухай болгож харуулаад, хар будаг цацаж цацаж, зөрөөд бид бол харин гэмгүй цагаан гэх ухааны юм болж, эрх баригчдын шударга ёсны тухай кино төгсчихвүү дээ. Гэтэл цагаан сараас өмнөхөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бусдад албан тушаал амлах замаар авлига авсан гэх хэрэгт холбогдож, шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл цацагдлаа. Үүнийг сонсоход 60 тэрбумын хэрэг нэг хүний асуудал биш бололтой. Нам нь нэр холбогдсон 60 тэрбум, гишүүд нь хулгай хийсэн ЖДҮ хоёр хоёулаа шийдэгдэх эсэх, хариуцлага тооцогдох эсэхээс том өөрчлөлт эхлэх байх даа.

-Энэ бүх үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх боломж бидэнд бий болов уу?

-Их төвөгтэй. Кино дуусаагүй. Миний харснаар дараагийн хийрхүүлсэн улстөржилт АТГ-ын дарга болон Улсын Ерөнхий прокурорыг өөрчлөх зүг чиглэх байх.

-УИХ-ын шинэ даргыг томилох үеэр Ж.Батзандан гишүүн хууль хүчний байгууллагад шинэчлэл хийгээрэй гэж хэлсэн?

-Ингэж хэлснийг нь анзаарсангүй. Дараагийн алхам бол маш ойлгомжтой. ЖДҮ-ээс зээл авсан гэмт хэргийн араас явж байгаа хуулийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, зогсоох, чиг баримжааг алдагдуулах алхам хийнэ. Ингэхийн тулд өнөөх л мануухайны тухай үлгэрээ ярина. “МАНАН энд байсан” гэж өмнө нь ярьсан бол одоо “МАНАН энд байгаа гэж” хуулийн байгууллага руу дайрна. Энэ бол ойлгомжтой зүйл. Хуулийн байгууллага руу дайрснаар энэ хүмүүст холбогдох хэрэг замхарна. Хэргийн араас явсан мөрдөгчдийн ажлын байр өөрчлөгдөнө. Тэгэхээр хулгайчийг хулгайчаар нь яллуулах гэж оролдохоор эцсийн дүндээ хуулийн тогтолцоо хохирч үлддэг жамтай. Энэ жамаар л явах байх.

-Улстөрчид өөрсдөдөө зориулж хууль баталдаг болох нь нэгэнт батлагдчихлаа. Хэрвээ 2015 оны Эрүүгийн хуулийн 22.2 дугаар зүйл заалт өнөөдөр хэрэгжиж байсан бол ЖДҮ-гээс зээл авсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох боломж байсан уу?

-Хуулийн нөөц боломжоороо 100 хувийн хариуцлага тооцох баталгаа бүрдэх байсан. 2013 оны намар Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль нэртэйгээр өргөн барьсан юм. Энэ хуульд таны хэлсэн зүйл заалт ямар утга агууллагатай бичигдсэн байсан бэ гэхээр “Албан тушаалын нөлөөгөө хууль бусаар ашиглах” гэсэн гарчигтайгаар “өөрт байгаа албан тушаалын эрх мэдлийг ашиглах биш харин өөрийн албаны нөлөөгөөр өөр бусдад байгаа эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсэн утгатай бичигдсэн. Өөрөөр хэлбэл, өөрөөсөө өөр этгээдээр дамжуулж, өөрийн хүсэл санааг гүйцэлдүүлдэг авлигын шинэ гэмт хэрэг хуульчлагдахаар өргөн баригдсан гэсэн үг. “Тэр үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд энэ төрлийн авлигын гэмт хэргийг хуульчилж өгөөгүй учир төрийн өндөр албан тушаалтан болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд өөрийнхөө гарыг бохирдуулахгүйгээр бусдын гараар могой бариулж байна. Энэ асуудлаа шийдэхгүй бол танай улсад авлигын гэмт хэрэг угжирна” гэдэг зөвлөмжийг гаднын болон дотоодын судлаачид байнга өгч байсан юм.

Тиймээс албан тушаалаа урвуулан ашиглах гэдэг гэмт хэргээс гадна албан тушаалын нөлөөгөө ашиглаж, бусдад нөлөөлж, өөр хэн нэнэнд байгаа эрх мэдлийг урвуулан ашиглуулж гэмт хэрэг үйлдэх боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэрвээ та бүхэн анзаарсан бол Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нөлөөлж, Тавантолгойг ингэчихлээ, хэн нэгэн албан тушаалтан Ерөнхий прокурорт нөлөөлж байна, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч бусад шүүгчдэд нөлөөлөх замаар хэргийг ингэж шийдүүллээ гэдэг яриа олон удаа гарсан. Эдгээр нь яасан бэ гэхээр тухайн албан тушаалтан шийдвэрийг өөрөө гаргаагүй. Гэхдээ ийм шийдвэр гаргуулахын тулд өөртөө байгаа боломж буюу албан тушаалынхаа нөлөөг ашиглаж бусдад нөлөөлсөн. Энэ бол авлигын гэмт хэргийн томоохон хэсэг учраас хуульд зүйлчилж оруулсан. Харамсалтай нь, Ч.Сайханбилэгийн Засгийн газар өргөн барьсан хуулиудыг эгүүлэн татсан. Ингэхдээ нэрийг нь өөрчилсөн. “Албаны нөлөөгөө ашиглах” гэдгийг “Албан тушаалаа урвуулан ашиглах” гэлүү дээ сонин болгоод өөрчилсөн байсан. Тэгэхээр нь “Наад гарчиг нь гэмт хэргээ илэрхийлж чадахгүй” гээд нэр томъёон дээр маргаан гарч байв.  Эхний эвдэх гэсэн санаархал энэ. Ингээд 2015 онд батлагдсан. 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөх гэж байтал 2016 оны сонгуулиар МАН олонх болонгуутаа Эрүүгийн хуулиас нэн түрүүнд тэр заалтыг хүчингүй болгосон. Дээр би хэлсэн шүү дээ. Өмнөх хуулиар 100 хувь хариуцлага тооцох боломжтой байсан. Харин одоо бол бараг боломж байхгүй. Яахав. Албаны эрх мэдлээ өөрөө урвуулан ашигласан гэдэг утгаараа Б.Батзоригтой хариуцлага тооцож магадгүй. Эрхэлсэн сайд нь байсан гэдэг утгаараа шүү дээ. Дээр Улсын Ерөнхий прокурор хүртэл хэлсэн биз дээ. “Үр шимийг нь хүртсэн хүмүүс чуулганы танхимд сууж байхад та нарын заавраар гарын үсэг зурж, ажилласан хүмүүс нь Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна. Энэ шударга ёс уу. Шударга ёс ярьж байгаа бол энэ танхимаасаа эхлээч ээ” гэж. Бодит байдал дээр Эрүүгийн хууль Б.Батзориг дээр очоод зогсох гээд байна. Гэхдээ мөнгө угаасан гэдэг утгаар буюу өөр гэмт хэрэгт хамаатуулах байдлаар нэр бүхий гишүүдийн асуудлыг хуулийн хэмжээнд нь шийдэх гэж оролдох л байх.

-УИХ-ын даргыг огцруулахын тулд хууль баталсан шигээ хуулийн салбарын гарыг мухарлахын тулд Өмгөөллийн тухай хуулийг батлах гэж байна гэх шүүмжлэл гарлаа. Анзаарах нь ээ, богино настай хууль батлах сонирхол улстөрчид түлхүү байдаг юм шиг. Өмгөөллийн тухай хуулийг 2012 онд хүчингүй болгож, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Гэтэл энэ хуулиар өмгөөлөгчид бие дааж ажиллах боломжтой болж ирэнгүүт дахиад хүчингүй болгож, эргээд Өмгөөллийн тухай хуулийг батлах гэж байх шиг байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Энэ МАН ажил хийхдээ муу, тархи угаахдаа дадмаг юм. Хууль тогтоогчид өөрсдийн алдааг өөр хууль руу заадаг, хуулийг гүтгэдэг байдал газар авах шинжтэй. 2016 оны хавар процессийн шинэ хууль баталсан ч харамсалтай нь, 2016 оны сонгуулийн хэт олонхи болсон МАН өмнөх УИХ эдгээр хуулийг ёсчлоогүй учир гээд буцаагаад өөрсдөө 2017 онд шинэ хууль баталсан. Энэ хуульдаа өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хангаж өгөөгүй. Үүнийхээ бурууг хаашаа чихсэн бэ гэхээр уламжлалт соц үеийн өмгөөллийн байгууллага байхгүй болсон болохоор ийм зүйл боллоо гэх ухааны юм яриад явах. Үгүй л дээ. Түүх сөхвөл, өмгөөллийн байгууллагатай холбоотой хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн маргаан үндсэндээ гурван том асуудлаас улбаатай юм. Нэгдүгээрт, 2008 оны долдугаар сарын 1-нд таван иргэн нас барж, цагдаагийн байгууллага галт зэвсэг хэрэглэсэн гэх үйл явдал өрнөж, олон иргэнийг хоморголон баривчилж, эрүүдэн шүүх замаар эрх чөлөөнд нь халдсан. Хамгийн харамсалтай нь тухайн үед тэднийг өмгөөлж ажиллах өмгөөлөгч олдохгүй байсан.

-Яагаад?

-Засгийн газартай сөргөлдөх хэмжээний зоригтой өмгөөлөгч нэг ч байгаагүй.

-Өмгөөлөл хийх эрхтэй холбоотой юу?

-Яг тийм. Хуульчдын тусгай зөвшөөрөл буюу лицензийг Хууль зүйн яам олгож, цуцлах эрхийг эдэлдэг байсан юм. Тухайн үед шүү дээ. Ингэхээр хуульчид салбар яам болон Засгийн газрын өмнөөс дуугарахаас хэзээд эмээж ирсэн. Эхний асуудал энэ. Дараагийн асуудал нь яг тэр үед буюу тухайн үеийн Хууль зүйн сайд Өмгөөллийн тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг УИХ-д өргөн барьсан юм. Гэтэл хуульчид эсэргүүцсэн. Яагаад гэвэл, өмгөөллийн байгууллага нэрийн дор нэг хэсэг хүмүүс бусад өмгөөлөгч, хуульчдын бизнесийг булааж авч байна. Цөөн хүний амьдрах арга хэрэгсэл болчихлоо. Эцэстээ өмгөөллийн байгууллага гэдэг чинь хууль зүйн туслалцаа үзүүлэх төв болж хувирлаа. Угтаа бол хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа мэргэжлийн өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий байгууллага байх ёстой байтал яаж ажиллахыг заадаг, дарамталдаг байгууллага боллоо, түүнийгээ энэ хуулиар баталгаажуулах гэж байна гэдэг асуудал яригдсан учир хуулийн төсөл буцаагдсан. Энэ хоёр бол маш ноцтой зүйл. Нэгдүгээрт, өмгөөлөгчдийн бизнес, ажлыг тэдний нэрээр өөрсдөөс нь булаадаг. Хоёрдугаарт, бие даасан байдалд нь нөлөөлж, айдас хүйдэстэй байлгадаг. Ингэж байтал гуравдах асуудал үүссэн. Энэ нь өмгөөлөгчдийн татвараар санхүүждэг өмгөөллийн байгууллага нь тэднээс авсан татвараа хуульч, өмгөөлөгчдийг чадвахжуулах, эрх ашгийг хамгаалахад зориулах ёстой атал өмгөөллийн байгууллагын нэрээр их хэмжээний өр, зээлтэй болгочихсон. Ийм гурван асуудал үүссэн учраас эдгээрийг шийдвэрлэж, хуульчдын бие даасан байдлыг хангах, мэргэжлийн өөрөө удирдах ёсыг бодитоор бий болгох, мэргэжлийн хариуцлага, нэр хүндийн тогтолцоог орчин үеийн түвшинд авчрах ёстой гэдэг утгаар нь Хуульчдын холбоог байгуулсан юм. Ингээд Хууль зүйн яамнаас олгодог байсан зөвшөөрлийг холбоонд шилжүүлсэн. Хуульчдад баримтлах ёс зүйн дүрмийг нэгдсэн байдлаар бий болгосон гээд томоохон өөрчлөлтүүдийг хийсэн. Харамсалтай нь, тухайн үеийн Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Цэцийн гишүүд гэх мэт албан тушаалтнууд нэг нэгнийхээ барьцаа, шахаанд орсны улмаас нэлээд цөөнгүй ололтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиас авсан. Гэхдээ яахав, “Оргүй ч гэсэн охинтой” гэдэг “муухай” үг шиг хуульчдын эрх ашиг, бие даасан байдлыг бага ч гэсэн хангасан хуультай болсон. Гэтэл үүний амыг нь барихаар зарим нэг эрх мэдэлтнүүд санаархаж байна.

-Тэгэхээр гол шалтгаан нь яг юу гэж ойлгох уу?

-Өмгөөлөгчдийн холбоо 12 жилийн түүхтэй их өртэй. Энэ өрөө дарах ганц гарц нь өмгөөлөгч, хуульчдын татварыг өөртөө төвлөрүүлэх. Ийм л санаархлаар Өмгөөллийн тухай хуулийг батлуулах гэж улайрч байна. Бас нэг асуудал бий. Хэрвээ энэ хууль батлагдвал хуульч, өмгөөлөгчдийн амыг хамихах боломжтой болно. Уг нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдснаар хуульч, өмгөөлөгчид бие дааж ажиллах боломжтой болсон юм. Захиргааны хууль, Цэцийн томилгоо зэрэгт бие даасан байдлаар хуульчид шүүмжлээд ирэхээр илүү шинжлэх ухаанч, ул суурьтай, хөгжил дэвшилд тохирсон шүүмжийг өрнүүлж эхэлдэг юм байна. Энэ нь эрх мэдэлтнүүдэд таалагдахгүй учраас эрх мэдлээ буцаалж олж авахын тулд тусгай зөвшөөрлийг төрөөс олгодог болгох гэж оролдох болсон. Эрх мэдлээ буцааж авахын тулд улс төрчид өрөө дарах сонирхолтой нөхдүүдтэй хамсчих шиг боллоо. Эрх мэдлийн хинээтэй, эд хөрөнгөний шуналтай хэсэг нөхөд хамтраад хуулийн хулгай хийх гэж байгаа гэх юм уу даа. Захиргааны ерөнхий хуулийг ч гэсэн ийм байдлаар хулгайлах гэж оролдож байгаа.

-Иргэн бүр хуулийн дор захирагдаж амьдардаг. Хууль ямар нэг хоёрдмол санаа агуулаагүй байх ёстой. Хүний эрхийн комиссын дарга “Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна. Өмгөөллийн тухай хууль батлагдснаар энэ эрх хангагдана” гэж хэлсэн. Үнэхээр өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байгаа юм уу?

-Бямбадорж гуай үнэхээр ингэж хэлсэн бол түүнийг мэтгэлцээнд урьмаар юм байна. Хуульч, хүний эрхийг хамгаалагч хүн мөртлөө процессын хуульд байгаа алдааг байгууллага руу чихээд сууж болох уу. Прокурорын тухай хуульд яллах үйл ажиллагааны тухай бичигддэггүй юм. Өмнөх Байцаан шийтгэх тухай хууль буюу одоогийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд л бичигддэг. Өмгөөллийн баталгаа нэг байгууллага байгуулагдснаар хангагдахгүй. Харин өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх Үндсэн хуулиар тодорхойлогдсон тэр чиг үүргийн баталгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаж өгөх тухай яриа. Гэтэл хуулийнхаа чиг үүргийг ойлгодоггүй хүн өнөөдрийг хүртэл хуульч нэрийг зүүж, Хүний эрхийн комиссын даргын албыг хашиж байгаа бол том эмэгнэл шүү.

Үүнийг харин ч хатуухан хэлмээр байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа процессын хуулиар баталгаажаагүй учраас гүйцэтгэх ажиллагаанд өртөж байна. Дээр нь өмгөөллийн нууц алдагдаж байна. Процессын хуулиар өмгөөлөл хийх баталгааг хангаж өгөөгүй учраас тухайн иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлж чадахгүй байна. Тэгсэн атал яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг сайжруулахгүй байгаа юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг, процессын хуулийг өргөн барьж байхад нь хэлж байсан.

“Та нар АТГ, цагдаа, тагнуул зэрэг төрийн хүч, хэрэгслийг ашиглаж иргэнд хүрдэг байгууллагуудын аманд унаж, тэдний эрх ашгийг хамгаалсан процессын хууль оруулж ирлээ. Наадахыг чинь өөрчлөхийн тулд 2016 оны хавар юу болсныг санаарай. Уламжлалт “байцаан шийтгэх” хуулийг “хэрэг хянан шийдвэрлэх” хууль болгож бичсэн нь нэр сольсон төдий зүйл биш шүү. Шинэ процессын хууль УИХ-д орж ирээд эцсийн хэлэлцүүлгээ хийж байхад АТГ, ТЕГ, цагдаагийн байгууллагын гурван дарга нийлж эсэргүүцсэн. Яагаад гэвэл, тэр байгууллагын дураараа тонгочдогыг нь хязгаарлаж, хүний эрхийг сайжруулсан учраас уурлаж, ил захидал бичиж, Ерөнхий сайдыг дарамтлах гэж оролцдож байсан. Гэтэл та нар олон сорилт туулж байж батлагдсан хуулийг хуулийг буцааж хүчингүй болгочихоод, тэр бүх дэвшлийг унагааж, эдгээр байгууллагынхаа аманд орсон хууль оруулж ирлээ. Цаадуул чинь өөрсдийнхөө ажлыг хялбар хийх гэж бодож байна. Хялбарчлах гэж оролдсон оролдлого бүрийн ард хүний эрх, өмгөөллийн баталгаа алга болдог шүү” гэж хэлсэн. Тэд өөрсдөө ийм гай тарьчихаад одоо тэр гайгаа өөр юм руу чихэж байна.

-Процессын хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж Дээд шүүхийн шүүгчдээс эхлээд олон хуульч, өмгөөлөгчид хэлж байсан. Ямар өөрчлөлт оруулж байж өмгөөлөх, өмгөөллүүлэх эрх хангагдах юм бэ?

-Яагаад өмгөөлөгчийн албан өрөө болон өмгөөлөгчийн захидал харилцаа гүйцэтгэх ажилд өртөөд байгаа юм бэ. Энэ чинь шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэг мөн биз дээ. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ нууцыг хамгаална, өмгөөлөгчийг өмгөөллийн үйл ажиллагаатай нь холбогдуулж тухайн хэрэгт гэрчээр асууж болохгүй гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан ч тэр нь хэрэгждэггүй. Яагаад. Эрүүгийн шүүгч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж ажилладаг. Тэр хуульд нь үүнийг тусгаж өгөөгүй бол шүүхийн үйл ажиллагаанд өртөхгүй. Өөрөөр хэлбэл, шүүх өмгөөллийн тухай хуулийг барьж, хэрэг маргааныг шийдвэрлэх эрхгүй. Ингэхээр шүүгчийн барьж шийддэггүй хуульд 1000 үг давтаж нэмээд, шинэ хууль, шинэ байгууллага байгуулаад ч асуудал шийдэгдэхгүй. Харин эсэргээрээ хуульчдын амыг барьж, дууг нь хорих эрх мэдэлтэй, хэсэг нөхөд өрөө төлөх мөнгөтэй л болно.

-Хуулийн байгууллагад иргэдийн 80 хувь нь итгэхгүй байна гэж Ж.Батзандан гишүүн хэлсэн. Бидний нүдэн дээр ил байгаачлан экс Ерөнхий сайдуудаас эхлээд төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдсон ч төд удалгүй суллагддаг жишиг тогтчихлоо. Шинэ Эрүүгийн хуулиар ийм зохицуулалттай болсон уу?

-Үгүй. Эрүүгийн хууль биш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль буюу бид хоёрын яриад байгаа өнөөх процессын хуультай холбоотой асуудал. Эрүүгийн хууль бол юуг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар ялтай байх вэ гэдгийг л шийднэ. Харин үүнийг яаж илрүүлж, таслан зогсоож, шүүхэд хэрхэн аваачих, ялын яаж оногдуулахыг процессын хуулиар шийдэгдэг. Эрүүгийн хуулиар юу шийддэг вэ, процессын хуулиар юуг шийдвэрлэдэг вэ гэдгийн ялгааг харах хэрэгтэй. Хуулиудын чиг зорилгыг мэддэггүй хүмүүс хольж хутгах нь их бий. Харин сүүлийн үед өөрсдийгөө хуульч гэж цоллох болсон зарим нэг хууль тогтоогчид санаатай санамсаргүй хольж будилуулах нь ихсэж. Ингэхээр баривчлаад, суллаад байгаа асуудал процессын хуулийн л асуудал. Ер нь бол заавал цагдан хорьсноороо гэмт хэргийг илрүүлдэг юм биш. Харин яагаад хэрэг маргаан шүүх рүү шилжихгүй байна, хариуцлагаа хүлээхгүй байна гэдэг бол асуудал. Хэргийг шийдвэрлүүлэхгүйн тулд займчуулахаас эхлээд маш олон арга бий. Үүнийг таслан зогсоохын тулд 2012-2015 он хүртэл ямар их оролдов оо. Хуулиуд болон зохион байгуулалтыг шинэчлэх гэж оролдлоо. Арга барилыг өөрчлөх гэж үзлээ. Энэ бүгдийг хамгийн их эсэргүүцсэн хүмүүс хэн гээч. Ж.Батзандан тэргүүтэй хүмүүс. Дахиад нэг асуудал. Тухайн үед МАНАН болон Ц.Элбэгдоржийн гар хөл болж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж, эрх зүйн шинэтгэлийг зогсоохын төлөө, улайрсан хүн бас л Ж.Батзандан байсан. МАНАН-гийн хамгаалагч байсан хүн шүү дээ. Тухайн үед бүх ажлыг бантагнуулсан хүмүүс өнөөдөр хуулийн байгууллага болохгүй байна гэж хэлээд сууж байна. Хөгжилтэй байгаа биз дээ. Одоогийн Улсын Ерөнхий прокурор, АТГ, цагдаагийн дарга нар намайг сайд болох үед хусагдаж байсан хүмүүс. Н.Алтанхуягын Засгийн газрыг огцруулан байж, тэднийг энэ албан тушаалд томилсон. Энэ бүх процессыг хамгаалж суусан хүн өнөөдөр тэднийгээ паа, пүү гэж байна. Ийм богино санах ойтой байж болохгүй. Ж.Батзандан хэт хожуу ухаан орж байна уу, эсвэл дүрээ солисон уу. Би үүнийг хэлж мэдэхгүй.

-Албан тушаалтанд холбогдох цөөнгүй хэрэг шүүхэд шилжсэн ч өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах ёстой гэх мэт шалтгаанаар хойшилдог. Энэ бүрэн нь таны хэлсэнчлэн тухайн хэрэг замхрах эхлэлийг тавиад байна уу гэж харагдаж байна. Өмнөх хуулиар ийм эрсдэлээс сэргийлэх боломжтой байсан уу?

-2016 онд баталсан хуулиар энэ бүхнээс хамгаалах гэж оролдсон. Гэтэл бүгдийг нь хүчингүй болгосон. Нэг л жишээ хэлье. Эрүүгийн хуульд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан байсан. Гэтэл Х.Нямбаатар тэргүүнтэй хэсэг нөхөд орилсоор байгаад өөрчилсөн. Өнөөдөр ямар зохицуулалт мөрдөгдөж байгаа гээч. Авлигын хэргүүд бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэг хаагдана.

-Харин тийм. Хөөан хэлэлцэх хугацаа дуусах дөхөж байгаа цөөнгүй хэрэг бий гэсэн.

-Яг наадах чинь. Хөөн хэлэлцэх хугацааг дуусгахын тулд хэргийг саармагжуулна, шүүх хурлаас байнга буцаана. Энэ чөтгөрийн тойрог 2016 оноос өмнө ч байсан зүйл. Үүнийг алга болгох гэж хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг зарчмыг тусгасан боловч Х.Нямбаатар гишүүн болиулсан. Үр дүнд нь маш олон хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байна. Авлигачид өөрсдийгөө хамгаалахын тулд ингэж ухаан зардаг.

-Тэгвэл процессын хуульд шинэчлэл хийгээгүй цагт АТГ, прокурор мянга ажиллаад ч үр дүн гарахгүй юм байна?

-Яг тийм.

          Үргэлжлэл бий...

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • irgen (103.212.116.218)
    ene zasag arai l denduu bsina. zunug Nyamdorj hudlaa demiireeed l, ene uvgund odoo recetluuleh hun oldoh u!?????
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (115.187.88.2)
    Энэ хаашаа юм Тэмүүжингийн сайт юм уу тэ.
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
  • дэмжиж байна (202.21.124.129)
    Угаасаа хуулийн салбараар улс төрчид арай л тоглож байна ш дээ. Энэ бүхнийг залруулах гэж оролдонгуут нь Хүүхэнтэй унтсан булай амьтан гээд Тэмүүжинг замаасаа зайлуулсан. Яг үнэндээ бол Тэмүүжинээс илүү бузар булай амьтад л түүнийг харлуулсан ш дээ. Цагаа тулахын тулд хүүхэн бавдпаггүй эрчүүд байна уу. Байхгүй л биз дээ. Бүгдээрээ адилхан бөгсний донтой юмнууд биз дээ. Тэмүүжиний хувьд хуулдийн салбарт үнэхээр шинэчлэл хийсэн. гэхдээ тэр шинэчлэл нь ууж иддэг улстөрчдөд таалагдаагүй болохоор замд нь тээг болсон. үүнийг бид засах ёстой. Хонгилын эзэн гэж хэн бээ. ууж идсэн хүмүүс яагаад шүүхээс ял сонсохргүй байна вэ гэдгийг бодоцгоо. худлаа үнэн коммеэнт бичиж суухаар тэнэгүүд минь
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
  • оо (84.244.47.247)
    За Элбэгдоржийн халаасны хуухэлдэй минь америкийн бодлогыг хэрэгжуулэх гээд улайрч бна уу.чи тороос хол бай шаар минь нудэнд орсон хог минь чи АНУ ын тагнуулын заавраар ажиллаж бгаа шуу дээ
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
    • унш заа
      Угаасаа хуулийн салбараар улс төрчид арай л тоглож байна ш дээ. Энэ бүхнийг залруулах гэж оролдонгуут нь Хүүхэнтэй унтсан булай амьтан гээд Тэмүүжинг замаасаа зайлуулсан. Яг үнэндээ бол Тэмүүжинээс илүү бузар булай амьтад л түүнийг харлуулсан ш дээ. Цагаа тулахын тулд хүүхэн бавдпаггүй эрчүүд байна уу. Байхгүй л биз дээ. Бүгдээрээ адилхан бөгсний донтой юмнууд биз дээ. Тэмүүжиний хувьд хуулдийн салбарт үнэхээр шинэчлэл хийсэн. гэхдээ тэр шинэчлэл нь ууж иддэг улстөрчдөд таалагдаагүй болохоор замд нь тээг болсон. үүнийг бид засах ёстой. Хонгилын эзэн гэж хэн бээ. ууж идсэн хүмүүс яагаад шүүхээс ял сонсохргүй байна вэ гэдгийг бодоцгоо. худлаа үнэн коммеэнт бичиж суухаар тэнэгүүд минь
      2019 оны 02 сарын 12
  • үү (203.91.118.180)
    Тэмүүжингийн үхэн хатан зүтгэж батлуулсан хууль нь өөрөө авилгын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа юмуу. Ийм л уршигтай хуулийн системийг замбараагүй болгосон хүн дээ
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
    • Эрүүгийн хуулийг оруулж ирсэн ч гэлээ, засаад өөрчилсөн хүн нь хэн бээ. Чиний өмөөрөөд байгаа одооны хүмүүс за
      Эрүүгийн хуулийг оруулж ирсэн ч гэлээ, засаад өөрчилсөн хүн нь хэн бээ. Чиний өмөөрөөд байгаа одооны хүмүүс за
      2019 оны 02 сарын 12
    • чингис
      яг унэн энэ хогийн шаарыг тороос хол байлгах хэрэгтэй
      2019 оны 02 сарын 12
    • чингис
      яг унэн энэ хогийн шаарыг тороос хол байлгах хэрэгтэй
      2019 оны 02 сарын 12
  • Зочин (182.160.35.134)
    охин бавдаг Тэмбүүжин сайн ах одоо л ухаан орж гэнэ. сайд болоод сагасан даа. сайдын өрөөнд охин чарлуулж баваад л. нөгөөх нь хар тамхичин ядаж байхад. аландаа хар тамхи нууж оруулж ирээд баригдсан.
    2019 оны 02 сарын 12 | Хариулах
    • Чи бавдаггүй юу
      Чи бавдаггүй юу. Чи бүр харин ч олныг хусч байгаа даа. тэгсэн хэрнээ үнэнч нөхөр шиг загнаж суугаа биз
      2019 оны 02 сарын 12
  • Зочин (202.9.45.244)
    sn zaluu yum shig bgaan
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • bagi (202.179.24.26)
    Sain bna.Amjilt husey.Temuujin shig huulichid olon boloosoi.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • энэ дуракаас сайн хуульчид ионголоор бий ийм худалч хуурмаг Эбэ гийн халаасны кондомнуудаас бид хол байх естой
      2019 оны 02 сарын 11
  • Зочин (66.181.178.235)
    Ene pizda amid yum uu?
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Zochin (202.9.43.180)
    Ene teneg shinetgel nereer baakhan mungu urj shuukhiig uurchiluud yasan. Terbum terbumaar shuukh ni uurchlugdsuur bgaad butsaad yag khuuchin khevendee orson. Ene tenegiin khiisen gants ajil ni kkk
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.126.89.143)
    Ээ дээ. Энэ хүн хуулийн байгууллагыг самарсан шдээ
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • өмнө нь хог байсан ш дээ.
      тэр хогийг цэвэрлэх гэж үзсэн байдаг юм даа хөө
      2019 оны 02 сарын 11
  • Зочин (192.82.66.152)
    Ярих биш тэмцэл хийдээ.Хүрэлсүх Баттулга Занданшатар Оюунэрдэнэтэй одоо тэмцэх цаг болсон ирсэн.АН-хаан тэмцэе эднараас ЖДҮ-н зээлийн хэргийг салгаж авч үнэн мөнөөр нь яллах хэрэгтэй байна.Нөгөө хөдөлгөөн тэмцэл хийсэн байгуулсан нөхдүүдийг шалгая мөнгө авсан үнэн одоо дуугарахгүй байгаа биздээ.Тэр мөнгийг хэн өгсөнг тогтооя шударга ёсыг Хүрэлсүхтэнгүүд Баттулгатангуудад тогтооё.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • ээ тэд ч дээ
      тэд ч дээ. дэмий хүмүүс биш үү. үнэхээр тййм бол яагаад хуулийг нь өөрчлөхгүй байгаа юм бээ.
      2019 оны 02 сарын 11
  • Зочин (202.179.24.233)
    ЖИЛ ГАРАН ҮЛДЧИХЭЭД БАЙХАД ИЙМ ТЭНЭГ АЛХАМ ХИЙВЭЛ ӨӨРСДӨӨ УНАХ НҮХЭЭ БЭЛДЛЭЭ ГЭСЭН ҮГ.ТИЙМЭЭС ХУЛГАЙЧУУДЫГ ЖДҮ-ГЭЭС БУСАДЫ НЬ ЭХЛЭЭД ДАРЖ БАЙЖ ДАРААГИЙН АЛХМАА ХИЙНЭ ГЭДГЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ.ЖДҮ БОЛ ДЭС ДАРААЛЛААРАА ХАМГИЙН СҮҮЛИЙН ХЭРЭГ.ТИЙМЭЭС ЭХНИЙХЭЭ ХЭРГҮҮДИЙГ ДУУСГАЖ ЦЭВЭРЛЭЖ БАЙЖ ДАРААГИЙНХАА ХЭРГҮҮДЭЭ ШИЙДНЭ БИЗ ДЭЭ.ХУГАЦАА АЛДАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ОРДУУДАА ОЛЖ ИР ХУЛГАЙЧУУДАА БАРЬЖ ХОРЬ.ӨӨР ГАРЦ БАЙХГҮЙ.
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • яг үнэнэ
      хулгайчийг хулгайчаар нь бариулах хэрэгтэй. гэхдээ энэ ярилцлагаас уншихада тэглээ гээд тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй юм байна ү дэээ. тэд өөрсдийгөө ингэж хамгаалсан байна. ямар зэвүүн новшнууд бэ. МАНАН-г устгаж байж л цэвэршинэ гэж үнэн байх аа. хуульчид нэгдэх цаг иржээ
      2019 оны 02 сарын 11
  • Omgoologch (122.201.31.80)
    Hudlaa dongosohoo bolioch, 7 sariin 1-nii hereg deer mash olon omgoologch une tolborgui ajillaj holbogdson bukh hun omgoologchtei bsan yum shuu Temuujeen chi yu meddegiin, chi 1 ch huniig omgoolj uzeegui, omgoologch hun yaj setgel gargaj ajilladag ve gedgiig medehgui baij, chi l mongo harj ajilladag baih, jinhene omgoologch nar mongonii araas hootsolddoggui yum shuu medej av chi
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • чи өмгөөлсөн юм уу
      чи өмгөөлсөн юм уу. харсан юм уу
      2019 оны 02 сарын 11
    • mungu
      umguulugch bol hamgiin novshiin 2 uzuurtei zuu.zugeer l mungunii tuluu yahaas ch butsdaggui lalaruud.zorigiin hereg deer umguulugchuur ajllasan halzan emgen araichdee, umguulugchiin ner hundiig tegj gutaah gej zavaan emgen
      2019 оны 02 сарын 11
  • Зочин (64.119.19.172)
    Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа боловсруулж батлуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гэмт хэргийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зэрэг шинэчлэлийн хуулиудын үзэл баримтлал нь тун зөв чигтэй байсан, харамсалтай нь МАН+АН-ын авилгачид нийлж байгаад шинэчлэлийн гол зарчмуудыг нь устгасан!!! Дорлигжав хүртэл Хууль зүйн сайд болмогцоо тэр шинэчлэлийг устгах ажилд идэвхтэй оролцсон!!! Одоо биеэр амсаж байна!!!
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
    • тийм байна лээ.
      Ингэж болхгүй ээ. Бид хуулийн дор амьдардаг биз дээ. гэтэл хуульчид хуулийг батлах ёстой болохоос хулгайч луйварчид батлах юм уу. УИХ-д байгаа халзан бор төлөгүүд юу мэдэж батлах юм бээ. Энэ тогтолцоог өөрчлөх хэрэгт
      2019 оны 02 сарын 11
  • зочин (122.201.19.99)
    Хуцдаг лалар вэ тэмүүжин пиздакаас эхлэж хулийн салбарын ажил нэр хүнд унаж эхэлсэн энэ хүн цагдааг утгаар нь самарсан мал. ЦЕГ дарга Баатаржав энэ малын томилож байсан дарга цагдааг сүйхүүлж байнаа
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • zochin (182.160.37.163)
    hotiin tuwd shineer shoron bairiad beldtsen baisanaa tailbarla duhaa.... uuriinhuu tolgoi deerhi buhalaa ehleed harchih
    2019 оны 02 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын гурван гишүүн хэвлэлийн бага хурал хийнэ
    16 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
    22 мин
  • Явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгнө
    27 мин
  • Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
    32 мин
  • Ашиглалтад орсон цэцэрлэг, ЕБС-ийн тавилга, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
    15 цаг 41 мин
  • Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэллээ
    15 цаг 58 мин
  • Өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 65 хувьд хэтэрсэн гэх дүн гарчээ
    16 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    16 цаг 34 мин
  • "Аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨААТҮГ-ыг татан буулгалаа
    16 цаг 58 мин
  • П.Сайнзориг: Тендерийн будлианаас болж хүүхдүүд хохирч байна
    17 цаг 43 мин
  • С.Бямбацогт: Овоолгын хулгайг ул мөргүй таслан зогсооход Засгийн газар онцгой анхааран ажиллаж, үр дүн гаргана
    17 цаг 52 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ
    18 цаг 4 мин
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    18 цаг 28 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    19 цаг 46 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    19 цаг 51 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    20 цаг 1 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    20 цаг 21 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    20 цаг 24 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    20 цаг 53 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    20 цаг 59 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Тендер: Шахмал түлш савлах 25кг-ын ШУУДАЙ худалдаж авахад 9.4 тэрбум төгрөгийг зарцуулна
  • Музейн дижитал контентыг хөгжүүлэх 6 сая ам.долларын төсөл хэрэгжиж эхэллээ
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК