Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: Монголд хар тамхины мафи хүчээ авч байна

2019-6-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тавдугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ.

Гэрээний төслийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа. Тэрбээр “2019 оны зургадугаар сарын байдлаар Монгол Улсад БНСВУ-ын гурван иргэн ял эдэлж байна. Харин Вьетнам улсад ял эдэлж байгаа Монгол иргэн байхгүй. Тус улсад манай улсын 71 иргэн оршин сууж, 40 орчин иргэн суралцдаг. Энэ гэрээний төсөл 22 зүйлтэй. Гэрээгээр гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөлд шилжүүлэх үндэслэл, шаардагдах бичиг баримтыг хүргүүлэх, гэмт этгээдийг шаардлагатай тохиолдолд урьдчилан саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон тул гэмт этгээд шилжүүлэх ажиллагааг амжилттай шуурхай гүйцэтгэх боломжтой болно гэж үзэ байна” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд: Монгол Улс өнөөдөр гадаад харилцааны салбарт том гэмт хэрэгт холбогдож дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ асуудлыг байнгын хороо хаалттай хэлэлцэх юм байна. Бид хулгай луйврын асуудлаа маш нууц хэмээн төрийн тамга дарж хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй. Ийн Монгол Улсын нэр төрд халсан хэргийг Монголын төр хаацайлдгаа болих хэрэгтэй. Одоо биднийг дэлхий нийт харж байгаа шүү. Хэрвээ хар тамхи зөөдөг мафийн төлөөллүүдээ Монголын парламент ил тод ярихгүй, арга хэмжээ авахгүй бол Монголын төр өөрөө хар тамхины мафын ард байна гэж олон улс дүгнэнэ. Тусгаар тогтносон Монгол Улсын эрх зүй, чадамжийн асуудал яригдана. Ингэж нууц болохгүй. Юуг нь нуудаг юм.

Мэргэжлийн хүн Гадаад харилцааны яамд ажиллах бололцоогүй болсон. Хэлнийхэн эсрэг байвал “Цааш нь харуулна, хонгилоор оруулна” гэдэг. Хар тамхины наймаачдынхаа толгойг нь илээд дахин элчин сайдаар томилж явуулаад байсан жагсаалт бий. Энэ жагсаалтыг ард түмэнд зарламаар байна.

Ж.Батзандан: Гадаад, дотоодгүй төрийн албан тушаалтнууд, дипломат албаныхан гэмт хэрэг үйлддэг, хар тамхи зардаг, хүн хулгай хийдэг, авилгал авдаг, Арбитрын шүүхтэй тохиролцож Монголыгоо ялагдуулдаг, дээрэм тонуул хийдэг гэх мэдээлэл өдөр бүр гардаг боллоо. Хар тамхины дипломат пасспорттой нөхдүүдийн хар тамхины наймааны талаар бид олон жил ярьж байна. Улам л нэмэгдээд байх юм. Тамхины наймаа хийдэг байсан тагнуул, ГХЯ-ныхан хар тамхины наймаа хийдэг боллоо. Энэ асуудлыг ил тод ярих ёстой. 2015 онд Тагнуулын байгууллага Хилийн тагнуулыг татан буулгасан. Үүнээс үүдэж хилээр орж ирж байгаа хар тамхи хяналтгүй болсон ярьж байна. Одоо ч тагнуулынхан, хууль хүчний байгууллагынхан хар тамхины наймаа хийдэг. Монголд хар тамхи хэрэглэдэг, наймаалцдаг мафи хүчээ авч байна.

Энд төрийн байгууллага оролцдог гэсэн мэдээлэл УИХ-д ирж байна. Анх удаа энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Т.Аюурсайхан гишүүн томилогдсон учраас энэ асуудлыг анх удаа ярьж байна. Хар тамхины наймааны ард Тагнуулын байгууллага байгаа. Б.Хурцын бүлэг гэж тодорхой хэлье. Б.Хурц генералын байгуулсан хар тамхины наймааны бүлэг. Варшавын шүүхийн тогтоол миний гар дээр байна. Б.Хурын ах дүү нар дандаа тамхины наймаа хийж байгаад баригдаад Варшавын шүүхээс ял авсан. Тэр ял авсан нөхдүүдийг буюу Даваадоржийг Англи руу, найзуудыг нь Хонконг, Хойд Солонгос руу явуулсан. Харин өөрт нь генерал цол өгч Монголын төр толгой дээрээ гаргаж даврааж байна. Энэ болгоныг таслан зогсоох ёстой. Тамхины наймаачдын бүлэг хар тамхины бүлэг болж хувирлаа. Монголын төр ажлаа хийхгүй юм уу.

 

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (64.119.26.176)
    Цагдаа хууль хяналт прокурор шуухийн залуучуудаар арыг даана гэж хураасан зуйлээ борлуулдаг шалгагдаж байгааг яагаад нууцлаж байна энэ хумуусээс болж олон залуус амьдралаа алдаж сэтгэл санааны хямралтай болсон шуу
    2019 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зас (150.129.142.29)
    Элбэгдоржийн балаг монголыг хорлрж дуусахгүй нь хурдан арга хэмжээ аваачээ хулгай луйвраа хийхийн тулд эрүүгийнхэнд албан тушаал өгч самруулсан эцэст нь тэр хожиж монгол сөнөлөө
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Ахмад дипломат (66.181.191.120)
    Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг байдаг. Шуналдаа автсан, эх орон, ард түмнийхээ нэрийг шавартай хутгасан энэ 2 "дипломат" үе үеийн дипломат албанд үнэнч шударгаар зүтгэж төр улсынхаа Алтан аргамжийг бэхлэлцэж явсан төрийн тусгай албаныхны нэр нүүрийг баастан дэлхийн шившиг болголоо. Салбарынхан нь харамсавч баршгүй муу нэр зүүлээ. Иймэрхүү зүйл урд нь сонсогдож, зарим нь илчлэгдэж, арга хэмжээ авахуулж байна гэж ярьдаг л байсан. Гэтэл тангараг өргөсөн үе үеийн шудрага дипломатуудынхаа нэр хүндийг уландаа гишгэж шуналын дэв шүглэсэн иймэрхүү сүгнүүд дипломат албанд маань шургалж улмаар зохион байгуулалтанд орсон юм биш биз гэх сэтгэл эмзэглүүлэм бодол төрж байна. Хайран сайхан төрийн эрхэм алба, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад үеийнхний маань нэр хүнд, алдар гавьяа хэмээн харуусавч баршгүй. Сүүлийн үед ГХЯ-ны боловсон хүчний бодлого алдагдаж шахаасны гэгдэх долдойнууд энэ албанд олширсны гай энэ биз. ГХЯ бүр сүүлдээ төрийн гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ авилгач дээдсийн дохио зангаанд хэт захирагдаж тэдний хүсэл , шаардлагыг хэрэгжүүлдэг болсон гэлцдэг нь ч оргүй биш. ГХЯ-ны удирдлага энэ байдалд эрхбиш дүгнэлт хийж эгнээгээ цэвэрлэх, боловсон хүчний бодлогоо "шахааны" гэгддэг бохир арга барилаас даруй салгаж, дипломат албанд юуны өмнө ёс зүйн болон хүн чанарын, түүнчлэн мэргэжлийн чадавхи, эх хэлний мэдлэг , гадаад хэлний чадвар , боловсролын өндөр шалгуураар ажилтан шалгаруулдаг зарчимд шилжин шударга өрсөлдөөний салхи оруулж гадаад томилгоондоо дотроо сонгон шалгаруулалтын шудрага зарчим баримтлах замаар төрийн тусгай албаныхаа чадавхийг чамбайруулж нэр хүндийг сэргээх цаг болжээ.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Ахмад дипломат (66.181.191.120)
    Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн үг байдаг. Шуналдаа автсан, эх орон, ард түмнийхээ нэрийг шавартай хутгасан энэ 2 "дипломат" үе үеийн дипломат албанд үнэнч шударгаар зүтгэж төр улсынхаа Алтан аргамжийг бэхлэлцэж явсан төрийн тусгай албаныхны нэр нүүрийг баастан дэлхийн шившиг болголоо. Салбарынхан нь харамсавч баршгүй муу нэр зүүлээ. Иймэрхүү зүйл урд нь сонсогдож, зарим нь илчлэгдэж, арга хэмжээ авахуулж байна гэж ярьдаг л байсан. Гэтэл тангараг өргөсөн үе үеийн шудрага дипломатуудынхаа нэр хүндийг уландаа гишгэж шуналын дэв шүглэсэн иймэрхүү сүгнүүд дипломат албанд маань шургалж улмаар зохион байгуулалтанд орсон юм биш биз гэх сэтгэл эмзэглүүлэм бодол төрж байна. Хайран сайхан төрийн эрхэм алба, эх орон ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад үеийнхний маань нэр хүнд, алдар гавьяа хэмээн харуусавч баршгүй. Сүүлийн үед ГХЯ-ны боловсон хүчний бодлого алдагдаж шахаасны гэгдэх долдойнууд энэ албанд олширсны гай энэ биз. ГХЯ бүр сүүлдээ төрийн гадаад харилцааг хэрэгжүүлэхдээ авилгач дээдсийн дохио зангаанд хэт захирагдаж тэдний хүсэл , шаардлагыг хэрэгжүүлдэг болсон гэлцдэг нь ч оргүй биш. ГХЯ-ны удирдлага энэ байдалд эрхбиш дүгнэлт хийж эгнээгээ цэвэрлэх, боловсон хүчний бодлогоо "шахааны" гэгддэг бохир арга барилаас даруй салгаж, дипломат албанд юуны өмнө ёс зүйн болон хүн чанарын, түүнчлэн мэргэжлийн чадавхи, эх хэлний мэдлэг , гадаад хэлний чадвар , боловсролын өндөр шалгуураар ажилтан шалгаруулдаг зарчимд шилжин шударга өрсөлдөөний салхи оруулж гадаад томилгоондоо дотроо сонгон шалгаруулалтын шудрага зарчим баримтлах замаар төрийн тусгай албаныхаа чадавхийг чамбайруулж нэр хүндийг сэргээх цаг болжээ.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.179.27.89)
    Энэ Элбэгдоржийн тарьсан балаг хэзээ эцэс болох юм бол
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • hahahah (185.39.141.4)
    tur zasag nymdorj tvvnii hhvv bvgdiig gadaadad tomilood tomilogdson ni haa saigvi barigdaad baigaa ni 65 ajilaa sakn l hiusen bn shde . zvtgeed baigaa yum bishvv . batzandaan . hahahah
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.188.217)
    хураасан хар тамхиа буцааж залуучуудаар заруулаж байсан цагдаа шуух прокурорын ажилтануудын асуудал яасан вэ хууль хучнийхэн нийлсэн мафи бий болжээ
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.3.156)
    Hurst mash auyaltai hun uym bish uu??? Ene Tagnuulyn Baiguullaga -g oorchlon undeseer ni oorchloh bugdiig ni zailuulah heregtei bn.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
    • Hu
      Khurtstai hamaa bhgui naad chin shaaj bgaan
      2019 оны 06 сарын 12
  • Зочин (124.158.111.6)
    Монголын төр хуулийн байгууллагууд нь ажлаа хийхгүй юм уу?
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.58.139.171)
    Hurts bilegt jenko sahal elbeg gesen bolobsrolgui hulgaich naraar turiin maf butejee
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (124.158.104.61)
    nuguu l jujig
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • It (124.158.104.61)
    Yumiig devergej ner hund oloh gesen arga.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • It (124.158.104.61)
    Humuusiin anhaarliig tatah geed yadtsan yumnuud.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.9.44.72)
    Sollotonguud poproh msh saihan sedevtei boljee
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (172.58.139.171)
    Mafia tai temtsehdee temtseliin hurts helber uchiggui ustga gesen duremtei
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • zochin (203.91.115.247)
    Даанч ар талтай юм шиг цэцэглэсэн юм аа
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.161.26)
    Har tamhiinii asuudlii sain hunduj erchimtei arga hemjee avah heregtei. Ene mash nuugdmal bdlaar ih tarhaj bgaa shuu. Ur huuhdee sain harj handahgui bol bidnii haalga uudend tulsan asuudal shuu !!!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • эб (202.21.113.82)
    элбэгдоржийн багийнхан дорлигжав цагаан халзан баттулга гэрэлчулуун нэргүй гэсэн луйварчид ямар орж ирээд яаж хагартлаа баяжаад гарсан бэ бас зөвлөхүүдийг нь эдэнтэй нь хамт шалга
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • zass (202.21.113.82)
    элбэгдорж дахиад 4 жил төр самруулсан бол хурц даа маршал цол өгч өөрөө бяцхан напелон болж шоронгийн түлхүүрийг нь хүүхдүүд нь авах байсан шүү тэр хулгайчыг барих хүн алга уу
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
    • Цэг
      Комиссар Каттани шиг хэрэгтэй бн
      2019 оны 06 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    12 цаг 47 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    13 цаг 13 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    13 цаг 14 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 17 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 цаг 55 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    15 цаг 12 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    15 цаг 32 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    15 цаг 35 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    16 цаг 36 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    16 цаг 46 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    17 цаг 40 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    17 цаг 43 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 0 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    18 цаг 44 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    19 цаг 31 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    19 цаг 46 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    20 цаг 27 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    20 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    20 цаг 54 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 0 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК