Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Давхцал: Стратегийн ордыг хувьд шилжүүлдэг “хонгил” ажиллаад байна уу?

2018-12-17
0
ЖИРГЭХ

Давхцал гэсэн маань учиртай. Дэндүү ижил төстэй аргаар, нэг шугамаар өөр үйл явдлууд өрнөхийг хэлсэн хэрэг. Бид энэ удаад улсын төсвөөр хайгуул хийсэн нэгэн хувийн компани, олгирахуудын гар болсон хүмүүс страегийн орд газрыг ямар замаар,  яаж хувьд шилжүүлж авах гэж байгаа тухайг хүргэж байна.

Давхцал 1. “Эрдэнэт”, “Багануур” хоёр бол Монгол Улсын стртаегийн орд мөн

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг бүсчилвэл баруун бүсэд нэг, хангайн бүсэд хоёр, төвийн бүсэд найм, зүүн бүсэд дөрвөн орд байдаг ажээ. Ингэхээр Монгол Улсын бүс нутаг бүрт стратегийн орд байна гэсэн үг юм. Стратегийн ач холбогдол бvхий ашигт малтмалын ордуудыг ашиглалтын байдлаар нь одоо ашиглаж байгаа, ашиглалт нь эхлээгүй буюу бэлтгэгдэж буй орд хэмээн ангилдаг. Ашиглаж буй стратегийн ордуудад “Тавантолгой”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ Овоо”-гийн нүүрсний ордууд, “Төмөртийн Овоо”-ны цайр, “Бороо”-гийн алт, “Уулын баяжуулах Эрдэнэт” vйлдвэрийн зэс, молибдени ордог. Харин ашиглаж эхлээгvй буюу бэлтгэгдэж буй ордод “Төмөртэй”-н төмөр, “Оюутолгой”-н зэс, алт, “Цагаан суварга”-ын зэс, молибдени, “Мардай”, “Дорнод”, “Гурван булаг”-ийн уран, “Бүрэнхаан”-ы фосфорит, “Асгат”-ын мөнгөний орд орж байна.

Эрдэнэтийн зэс молибденийн орд. 1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтанд орсноор Монгол Улсын өнгөт төмөрлөгийн үйлдвэрийн анхдагч болох уул уурхайн баяжуулах цогцолбор ашиглалтанд орсон.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 580 орчим сая тонн хүдэр боловсруулж, 3,4 сая тонн баяжмал дахь зэс, 46 мянган тонн молибдени үйлдвэрлэн гаргажээ.
Нөөцийн хувьд: Одоогийн үлдэгдэл нөөц 2009.01.01-ний байдлаар: Хүдэр 1087.7 сая тн, Зэс 4.790 сая тн, Молибдени 131034 тн байна.

Багануурын нүүрсний орд нь Төв аймгийн нутагт Улаанбаатар хотоос 110 км, Баяндэлгэр сумаас зүүн тийш 15км, төмөр замын Мааньт өртөөнөөс  80 км зайд оршино. Ордын нийт нөөц 599.8 сая тонн бөгөөд хайгуулын зэрэглэлээр А-28048 мян.тн, В-131997 мян.тн, С1-257855 мян.тн, С2-181918 мян.тн нүүрсний нөөцтэй нь батлагджээ. Балансын нөөц нь 303.7 сая тонн, балансын бус нөөц нь 296.1 сая тонн аж.

Давхцал 2. “Монголын зэс корпораци”,  “Алтайн гянт” хоёрын захирал нь Ц.Пүрэвтүвшин байв

Хорь гаруйхан настай Монголын тэрбумтан Ц.Пүрэвтүвшин гэдэг залуугийн турхай бид өнгөрсөн жилээс мэддэг болсон. Түүнийг “Монголын зэс корпорац”-ийн захирал, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшигч гэдгээр нь мэднэ. Одоо Эрдэнэт үйлдвэрийн асуудал шүүхээр ид явж байна.

Тэгвэл Ц.Пүрэвтүвшингийн нэр дээрх бас нэг компани Багануурын орд газрын маргаанд бас л шүүх дээр үзэлцэж байна. Тодруулбал, 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Баруун хонхор нэртэй газарт хайгуул хийх 12164Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Алтай голд” ХХК-д олгожээ. Баруун хонхор бол Багануурын орд газарт  харьяалагддаг газар аж.

Улмаар үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2375 дугаар шийдвэрээр 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгочихсон байна. Ингээд “Алтай голд” ХХК ашиглалтын лицензтэй болж аваад түүнийгээ 2010 оны есдүгээр сарын 1-нд “Алтайн гянт” гэдэг ХХК-д шилжүүлсэн байна.

Ийн улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгож өгсөн. Энэ тусгай зөвшөөрлөө эзэмшигч компани нь бусдад шилжүүлсэн гэсэн үг.

Харин үүнийг нь 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хүчингүй болгожээ. Үүнээс хойш Багануурын ордыг тойрсон “Багануур” ХК ба “Алтай голд” ХХК, “Алтайн гянт” ХХК, мөн АМГТГ гэсэн талууд харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрчээ. Хамгийн гол нь маргааны гол бай болсон Баруун хонхор хэмээх газар нь Багануурын хүрэн нүүрсний орд бүхий газарт байдаг бөгөөд “Багануур” ХК-ийн 1371А, 13631А, “Алтайн гянт” ХХК-ийн  12959А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамаарч байгаа аж.

“Алтай голд” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа Багануур дүүргийн Засаг даргаас бус Төв аймгийн Засаг даргаас албан ёсны дэмжсэн санал авснаар материал бүрдүүлж өгсөний дагуу АМГТХЭГ-аас “Алтай голд” ХХК-д Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэтэл Төв аймгийн Засаг дарга  асан Ц.Энхбат нь “Багануур” ХК-д ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харьяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн” гэсэн байна. Иймд “Алтай голд” ХХК нь Төв аймгийн Засаг дарга дэмжиж зөвшөөрөл өгсөн мэтээр хуурамчаар баримт бүрдүүлж тусгай зөвшөөрөл авсан нь байж болзошгүй баримтууд нэлээд байдаг ажээ.

“Алтай голд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тухайн үеийн АМГТХЭГ-т гаргасан 2007 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 05/70 тоот албан бичигт “Алтай голд” ХХК нь манай сумын нутагт 12164Х тоот лиценз Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулан биелүүлж ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолтыг ашигласан байж болзошгүй байгаа юм.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга “Багануур” ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харъяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг нь Баяндэлгэр сумын Засаг дарга нь тухайн үед шаардлагатай лавлагаа, тодруулга хийхгүйгээр үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь харагддаг гэдэг. Баяндэлгэр сумын Засаг даргаас тодруулахад тухайн үед зохих газруудаас лавлагаа тодруулга авалгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн тухайгаа тайлбарласан.

Мөн Багануур дүүргийн Засаг даргаас “Алтай голд” ХХК нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 12164Х тоот лиценз эзэмшдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэсэн тодорхойлолтыг гаргуулан авсан байна. Багануур дүүргийн Засаг дарга АМГТХЭГ болон “Багануур” ХК-иас мэдээлэл, лавлагаа авалгүйгээр ямар ч үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. “Алтай голд” XXК нь Багануур дүүргийн Засаг даргад хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдох тодорхойлолт авахаар хандаж байсан эсэх талаар лавлагаа авах зорилгоор “Багануур” ХК нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/10 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/980 тоот албан бичгийг явуулж байсан. Багануур дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-т ямар ч албан бичиг ирүүлж байгаагүйг 2011 оны 02 дугаар сарын 4/05 тоот, 2015 оны 10 дугаар сарын 3/293 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. “Алтай голд” ХХК нь Багануурын нүүрсний ордод нэг ч цооног өрөмдөж хайгуул, нөхөн сэргээлтийн ажил, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүйг “Багануур” ХК-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа удирдлагууд, геологи, технологи, маркшейдер инженерүүд баталдаг. Иймээс “Алтай голд” ХХК нь хууль бусаар 12959А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй гэхээр ажээ.

Энэ мэтчилэн Багануурын ордыг тойрсон маргаан шүүхээр явж байна. Төр ордоо хувийн компанид алдчихсан. Тэрийгээ авах гээд шүүхдэлцэж байна гэсэн үг.

Хоёр сарын өмнө, “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун “…манай лиценз бас маргаантай байгаа. Наймдугаар сар гараад шүүх хурал болно байх. Асуудал яаж шийдэгдэх юм бүү мэд. Манайд байсан лицензийг өөр хүнд ашиглалтын лиценз хэлбэрээр шилжүүлсэн байхад итгэхэд хэцүү л юм байна. Хувьчилж авахаар санаархаж байсан хүмүүс л тийм зүйл хийсэн. Хэцүү юм билээ. Улсын үйлдвэрийг тэгж үнэгүйдүүлж авахыг санаархана гэдэг бол хэн хүний хувьд хийчих амар зүйл биш байж таараа” гэж хэвлэд ярьсан байна.

Тэгвэл энэхүү “Алтайн гянт” ХХК-ийн захирал нь “Монголын зэс корпорац”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин байгаа юм. Нэг компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг нөгөөх нь Багануурын уурхайг авахаар ажиллаж байна гэсэн үг.

Давхцал 3. “Эрдэнэт үйлдвэр”,  Багануурын ордын шүүх дээрх асуудлыг нэг л шүүгч шийддэг

Санамсаргүй байж болно л доо. Хуваарилахад нь л М.Батзориг шүүгч таарчихдаг байж магадгүй юм. Одоогоос дөрвөн сар гаруйн өмнө 2017 оны зургадугаар сарын 8-ны өдөр “Монголиан коппер корпорейшн” Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасныг Захиргааны шүүхээс бүхэлд нь хүлээж авсан шийдвэрийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг гаргасан байна. Тус нэхэмжлэлд дараах шаардлагууд багтсан ба шүүхээс Оюуны өмч улсын бүртгэлийн газарт 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорейшн”-ийг бүртгэх даалгавар өгчээ. Худалдаа хөгжлийн банкны оролцоотой явагдсан нь нэгэнт ил болсон уг худалдан авалттай холбоотой юм.

Тэгвэл Алтайн гянт ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануурын орд газрын лиценз сэргээх тухай АМГ-т холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан байжээ. Тодруулбал, 2012 оны аравдугаар сард хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан асуудлыг М.Батзориг шүүгч 2016 оны аравдугаар сард бүтэн дөрвөн жилийн дараа сэргээсэн байгаа юм. Уг нь хуулиараа бол энэ шийдэрээс хойш 30 хоногийн дараа энэ асуудлыг  нэгмөр хаачихсан байх ёстой ажээ. Гэтэл дөрвөн жилийн дараа сэргээхдээ ихээхэн марзан шалтгаанаар сэргээсэн байгаа юм. Энэ талаар сүүлд хүргэх болно.

Хар даа, хачин давхцал байгаа биз. “Эрдэнэт”, “Багануур” хоёр бол Монгол Улсын стратегийн орд газар. Энэ хоёр газрын тодорхой хувийг Цоожийн Пүрэвтүвшин хэмээх залуу авахаар ажиллаж байна. Шүүхтэй холбоотой асуудлыг нь нэр бүхий нэгэн шүүгч яаж ийгээд л шийдчихсэн байдаг юм байна. Сонин биш гэж үү. Ер нь бол үүнийг стратегийн ордыг хувьд шилжүүлдэг хонгил юм байна гэж хардахаар харагдаад байгаа юм.

Уг асуудлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх шийдэх гэж хурал зарласан ч “чадалгүй” гурван ч удаа хойшлоод байгаа юм байна. Эхнийх нь удаад “Алтайн гянт” -ын өмгөөлөгч хөдөө орон нутагт ажил нь давхардсан гэсэн шалтгаанаар хойшилжээ. Дараагийнханд нь “Алтайн гянт”  ХХК өмгөөлөгчөө солихоор боллоо гээд бас хойшлуулсан байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 29-ны өдөр  мөн л “Алтайн гянт”  ХХК өмгөөлөгчөө олоогүй байна гээд хурал хийгээгүй тухайг баримт нотолж байна. Ямартай ч тэдний гаргасан хурал хойшлуулах  хүсэлт бүрийг  Улсын Дээд шүүх хүлээн авч энэ сарын 05-ны өдрийг хүртэл дахин хойшлуулах болсон нь хачирхалтай төдийгүй нэг юм хэлээд байна. Тэр нь юу юм бол.

Ер нь Дээд шүүхийн хурал ингэж гурван удаа хойшилсон тохиолдол маш ховор байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ.  Энэ бүхнийг харвал Багануурын ордын маргааны “Алтайн гянт”  ХХК-ийн талынхан ямар нэг “зүйл” хүлээгээд байгаа төдийгүй Монголын тэрбумтан хэмээн нэрлэгдсэн Ц.Пүрэвтүвшингийн ард байдаг нууц ноёнтон хийгээд улстөрчид улсын төсвөөр хайгуул хийсэн стратегийн ордыг ямар нэгэн аргаар өөрсдийн болгохоор улайрч байна. Бид дараагийн дугаартаа хуурамч тэрбумтан Ц.Пүрэвтүвшингийн ард ямар, ямар эрх мэдэл бүхий эрхмүүд байдаг тухайг баримт нотолгоотой төдийгүй нэр усыг нь олон нийтэд ил болгох болно.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж Нийгмийн шуудан

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    6 цаг 25 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    7 цаг 8 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    8 цаг 5 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    8 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    9 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    9 цаг 32 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    10 цаг 19 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    11 цаг 48 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    12 цаг 19 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    12 цаг 48 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    12 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    13 цаг 0 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    13 цаг 3 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    13 цаг 14 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    13 цаг 30 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    14 цаг 4 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    14 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    14 цаг 38 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    14 цаг 42 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК