Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ганхуяг: Ерөнхий сайд У.Хүрэлсүх IPO гаргахыг зөвшөөрөхгүй гэсэн

2020-3-16
0
ЖИРГЭХ

Эрдэнэс Тавантолгой ХК-иас 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл хийлээ.


Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Онлайнаар буюу вэйбсайт, аппликейшнээр бүртгүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ сарын 3-наас 16-ны хооронд 825 иргэн ирж бүртгүүлсэн бол утсаар 63 мянган иргэн бүртгэлээ хийлгэжээ. Аппликейш 11 компанид ажиллаж байна. Энэ хүрээнд 100 гаруй мянган иргэн дансаа нээлгэсэн байна.

Хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулна. Хувьцаа эзэмшигчид оролцож болно. Өнөөгийн нөхцөл байдал буюу коронавирус, үнэдсний аюулгүй байдал чухал байгаа учраас энэ шийдвэрийг ТУЗ-өөс гаргалаа. Компани IPO гаргасны дараа 1072 хувьцааг зарах, худалдан авах эрх нээгдэнэ.

Мөн өчигдөр УОК хуралдсан. УОК-оос хоёрдугаар сарын 11-ээс хаагдсан хилийг нээгдсэн. Үүнтэй холбогдуулан өмнө нь уртын тээвэр явдаг байсан. Одоо Цагаан хадаас Гашуунсухайтын хилээр явах учраас жолоочид халдваргүйжүүлэлт хийлгүүлсний дараа тээвэрт явах боломж бүрдэж байна. Онцгой бүс дээр ажиллах шаардлагыг жолооч нар хангасан байна. Ингэхдээ машинаасаа буухгүйгээр энэ зохион байгуулалтыг хийх ёстой. Энэ ажлыг 90 гаруй компанийн 2000 гаруй жолооч ажиллана. Өнөөдрөөс Эрдэнэс Тавантолгой компаниас штаб байгуулан бэлтгэл ажлыг хангаад явж байна” гэлээ.   

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Сүүлийн үед Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум доллараар зарах гэж байна гэсэн зүйлийг зарим улсөрчид ярих боллоо. Энэ үнэн үү?               

-Тийм зүйл байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагуудаас Тавантолгойн  дэд бүтэц буюу төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар зөвлөмж гарсан. Тогтоол ч гарсан. Энэхүү зөвлөмж, чиглэлийн дагуу Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх асуудлыг судалж байна. Түүн дотор IPO гаргах асуудлыг судал гэсэн. Судалж байна. Өөрөөр хэлбэл, төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, усан хангамжийн асуудал зэрэг шаардлагатай төслүүдийн тооцоо судалгааг компани хийсэн.  Хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх, өөрсдөө хэдийг олж чадах, ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах,  IPO хийвэл ямар хэмжээний хөрөнгө босгож болох,  ямар хэмжээний бэлтгэл ажил шаардагдах  гээд бүх төрлийн тооцоо судалгааг бид хийж ажиллаж байна. Дахиад ч сайтар судлана. "Эрдэнэс-тавантолгой" ХК одоо ашигтай ажиллаж байгаа учраас заавал IPO гэхгүйгээр суурь бүтцээ хийх боломжтой гэж Засгийн газар үзсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ Засгийн газрын үед IPO гаргахыг зөвшөөрөхгүй” гэж тодорхой хэлсэн. Тиймээс IPO гаргах асуудал байхгүй, дээрээс нь зөвлөмжөө цуцалчихвал судалгаа ч бас зогсоно. Товчхондоо,  Эрдэнэс-тавантолгойн 30 хувийг тэрбум доллараар зарах гэж байна гэдэг ташаа мэдээлэл.

-Страто компани танайхаас хямд үнээр нүүрс авдаг, энэ компани З.Энхболдын хамаарал бүхий компани гэж иргэн Л.Наранбаатар мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Страто компани З.Энхболдод хамаатай эсэхийг би мэдэхгүй. Тэр нь Эрдэнэс Тавантолгойд  хамаатай ч зүйл биш. Нэмүү өртөг шингээх дотоодын үйлдвэрүүдээ бид дэмжиж хамтран ажиллах бодлого барьдаг. Энэ хүрээнд Страто, Их говийн илч зэрэг компаниуд манайхаас нүүрс авч угаан экспортлох гэрээ байгуулсан. Гэхдээ зах зээлийн үнээр!.  Страто компани 150 мянган тонноор хоёр удаагийн гэрээ байгуулсан. Эхний гэрээний үүргээ биелүүлж чадаагүй учраас гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг манай компани авсан. Угаасаа гэрээнд үүнийг заасан. Харин үүнийг “Страто” ХХК зөвшөөрөөгүй, шүүхэд хандсан. Иймэрхүү маргаантай байгаа зүйл.

-"Бодь Интернэшнл" ХХК-тай нүүрсний нууц гэрээ хийсэн юм уу?

-Энд нуугаад, нууцлаад байх юм байхгүй. Та бүхэн мэднэ, Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд төмөр зам барих бол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслийн нэг. Учир нь бид автозамаар нэг тонн нүүрсийг 32 ам.доллараар тээвэрлэдэг. Хэрвээ төмөр замтай болчихвол найман ам.доллараар тээвэрлэнэ. Энэ зөрүү мөнгө Монголд, Эрдэнэс Тавантолгойд үлдэнэ. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаа эзэмшигчдэд оногдох ногдол ашиг нэмэгдэнэ. Тиймээс Гашуунсухайтын төмөр замыг яаралтай барих хэрэгтэй. Улс төржилтийн сэдэв болсноос болж энэ ажил зургаа, долоон жил таг зогссон байсан. Үүнийг бид хөдөлгөсөн. Гашуунсухайтын төмөр замыг гүйцээн барихад тэрбум шахам ам.доллар шаардлагатай. Энд шаардагдах санхүүжилтийг босгох, гэхдээ манайхаас бэлэн мөнгө авахгүйгээр нүүрс аваад төмөр зам бариад өгөх хөрөнгө оруулагчийг сонгож, хамтран ажиллаж байна. Нүүрсээ зах зээлийн үнээр өгнө. Гол нь удаан хугацааны туршид тогтвортой худалдан авагч нэмэгдэж байна гэсэн үг.  Гашуунсухайтаас гадна Зүүнбаянгийн төмөр замд ч бид хөрөнгө оруулалт хийж байна. Төмөр замын ач холбогдлыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засаг, бизнесийн ашгаас гадна улс үндэстний эрх ашиг, цаашлаад байгаль экологид чухал ач холбогдолтой. Эцэст нь, нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид ажлаа тайван хиймээр байна. Ажил маш их байна. Тийм болохоор хэл ам хэрүүлээс хол баймаар байна. Худлаа ташаа мэдээллийг залруулах, тайлбар өгөх гэж явах цаг зав бидэнд үнэхээр хомс байна. Мега төсөл хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар улс төр бүү ороосой гэж хүсч байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (130)

  • Болор (66.181.181.14)
    Улстөрчид бол авилгад идэгдсэн хүмүүс. Бид өөрсдөө орж ирж энэ системийг өөрчлөхгүй бол тэд авилга авсан хэвээр л байна. Улстөрчид хамгийн адгийн хүмүүс. Бид өөрсдөө л орж ирж цус сэлбэхгүй бол адгийн хүмүүс хэвээрээ байхаас гадна адгийн хүмүүсээ татаж гаргасан хэвээр л байх болно. Оройтоогүй дээр нь бүх зүйлийг зөв замд нь хөтлөх цаг болсон тэд эрүүл мэнд, боловсрол, байгалийн баялаг, улсын төсөв, бидний ирээдүйгээр ашиг хийж болохгүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Хэдэн агаа, эгээ нар дээр суучихаад л тэтгэвэртээ гаран гартлаа шинэ залуу үеийг дээшээ гаргаж ирэхгүй бодлогоор хуйвалдан барьдаг цаг үе цаашаа болж байгаа шүү. Иргэд харьцангуй мэдлэг мэдээлэлтэй болсон одоо бид бизнесийн үйл ажиллагаанд саад болох, хувийн ашиг унагаах гэсэн санааг чинь эсэргүүцэж байна. Тавантолгойг тайван орхи.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Эрх мэдлийг хүн нэг бол өөртөө ашигтайгаар хэрэглэдэг, эсвэл бусад хүнд ашигтайгаар хэрэгжүүлдэг гэнэ. Олон жил дээр суучихаад шинэ залуу үеээ боомилж зайгаа тавихгүй зууралдаад байгаа хүмүүс яалтчгүй өөртөө ашигтай юм л хийж байгаа. Тавантолгойгоо шулуулхаас өмнө улс төрөөс салгах хэрэгтэй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.89.168)
    Мундаг удирдлагатай мундаг компани шүү амжилт хүсье ЭТТ
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.89.168)
    Мундаг удирдлагатай мундаг компани шүү амжилт хүсье ЭТТ
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.89.168)
    Uls torchid uls toriinhoo zuileer l orold
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.89.168)
    ETT bol uls toriin togloom bish shuu togloj uren taran hiih ymaaraa hiii
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Хамгийн их ярьдаг хүмүүс хамгийн бага ажил хийдэг нь байдаг гэдэгдээ хичээж байгаа хүмүүсээ харлуулаад ажилд нь саад болж олонд нэрээ таниулдаг арга чинь одоо хоцрогдож байгаашдээ. Уурхайчдынхаа ажилд битгийн саад бололдоо хөгжлөөс нь битгий хойш таталдаа улс төрчдөө.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Иргэдийг сатгал санаагаар унагаж, худал мэдээлэл тарааж, улсын хөгжил, ирээдүйтэй холбоотой асуудалд саад болоод байгаа тань вирус авчирч тарааснаас ч хор хөнөөлтэй зүйл шүү. Улс төрчид чиг үүргийнхээ дагуу ажлаа хийгээд Эрдэнэс Тавантолгойн ажлыг мөрөөр нь хийлгэ.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Хөгжиж буй орны улс төрд 2 л асуудал байдаг. Эхнийх нь гэмт хэрэгтэн, авилгачдын удирдаж буй төр, удаах нь сэтгэлтэй боловч мэдлэггүй, чадваргүй удирдагчид байдаг. Манайх аль нь гэдгийг шууд хэлж мэдэхгүй ч зах зээл гарснаас хойш улс төртэй зууралдаж бга бүлэг хүмүүс болохгүй байна гэдэг нь тодорхой. Иргэд тэдний ажилд дүн тавихаас гадна амыг нь дагаж шуурах биш хяналт тавих хэрэгтэй байна. Төр нь иргэдээ, мэргэжлийн хүмүүсээ сонсоод хэрэггүй газраа зай болоод өг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгой өөрөө төмөр замаа барингуут төмөр зам нэрээр төсвийн мөнгө завших гэж байсан төлөвлөгөө нь нурах гээд, аа бас хувийн компани нь ажилгүй болчих гээд их бүтээн байгуулалтанд саад хийгээд байх шиг байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Ямар амин чухал ашиг сонирхолтой болоод томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг гацаагаад байгаа билээ. Бидэнд Тавантолгойн бүтээн байгуулалт ажлын байр ногдол ашиг хэрэгтэй болохоос хэн нэгний халаасанд орох хэдэн цаасны төлөө хов жив хэрэггүй.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Болор (66.181.181.14)
    Ер нь энэ улс төрчид Тавантолгойг газар дор оруулчихгүй хэрнээ өөдөө бас гаргахгүй атгандаа байлгаж жинхэн өөрсдийн шахааны бизнесээ хийх гээд байна гэж ойлгож байна. Ямар азаар зөв удирдлагатай болсон юм, энэ үедээл Эрдэнэс Тавантолгойгоо цэвэрлээд авах хэрэгтэй шүү. Амжилт хүсье
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Иргэдэд үнэн зөв мэдээлэл олгож, эрх ашгийг нь хамгаалсан шийдвэр гаргах нь улс төрчдийн үүрэг биш үү. Гэтэл яагаад ийм онолын бус эсрэг юм яриад иргэдийг мунхруулах ажил хийгээд байгаа нь сонин байна. Толгой компани охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг бусуу, ногдол ашиг гэж байхгүй болно гэж иргэдийг айдаст автуулах турхирах шалтгаан нь ер нь юу вэ.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Эх орондоо түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн экспорт хийвэл хөгжлийн зам бартаа багатай болно. Та бүхэнд амжилт хүсье, Компанийнхаа эрх ашгийг төлөө бат зогссонд эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулхын төлөө шаргуу тэмцэж байгаад тань талархаж байна.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Exlel brandiig olon ulsiin zax zeeld gargaxgvi eldew tatwar patent gaali geed Mongol talaasaa l boogood bga genelee. JIjig tom geltgvi dotoodiin vildwerlel nemvv ortog shingesen bvteegdexvvniig gadagshaa gargaj walyut oruulj irex sonirxolgvi xvmvvs tord suuchixsan ymuu. Bid nar xogjmoor baina, ex orondoo bolomjiin tsalintai ajillamaar baina, gadaadad xar ajil xiij baigaa xedee ex orond n awchirmaar baina
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Төр бизнес эрхлэгчдээ дэмжээд хууль эрх зүйн зохицуулалтаа хийгээд хөндлөнгөөс хяналт тавин ажиллах ёстой биздээ Монголд болхоор эсэргээрээ бизнестэйгээ хутгалдаад шавар болоод байдаг.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Монголын төмөр зам эдийн засгийнхаа шаардлагыг хангаж чадахааргүй аль хэдийн зам засвар, ашиглалтынх нь хугацаа хэтэрчихсэн, зүтгүүрүүд нь ашиглалтын хугацаа дуусчихсан хүчин чадал нь эрэлтээ хангаж чадхааргүй. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш төрд гарсан хүмүүс энэ олон жил төмөр зам нэрээр мөнгө идэхээс сайжруулж шинэчлэсэн юм алга. Ийм байхад Тавантолгой аль болох боломжоороо санхүүжүүлээд төмөр замаа бариулах гэж байна. Нүүрсээр бартердхаар өөрийнх нэр гарахгүй болчих гээд хийж байгаа нэгнээ харлуулаад байгаа юм уу?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Улс төрчид иргэдийн төлөө, Монголын төлөө, Монголоо зүүдэлж сэрлээ л гэдэг бодит байдал дээр олны өмнө худлаа попорч хахууль, цавчааны мөнгө унагаж хөлжих гэсэн хувийн сонирхол л байдагшдээ. Олон жил энэ ард түмний хүүхдүүдийн үлгэрийг сонссоор байгаад дөжирчихлөө ард түмэн чинь, бид энэ уаг үед хамгийн бодитой тайлбар хийж үг, үйлдэл хоёр нь ямагт нэг байдаг хүмүүсийг дэмжих болно. Тиймээс одоо зайгаа тавицгаа.
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.181.14)
    Тавантолгойн 30 хүртэлх хувиар IPO гаргах талаар ЗГ, УИХ-аараа хэлэлцүүлж олон шат дамжлагыг дамжсан шүүлтүүртэй шийдвэр гаргах нөхцөл байдлыг бүрдүүлчихээд байхад энэ тогтоолыг шууд цуцлуулах гээд байгаа нь юуны учир вэ?
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.88.186)
    Ганхуяг захиралаа мундагшүү амжилт хүсье
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.88.186)
    ЭТТ хошуурч байхаар улс төрийнхөө асуудлыг олигтойхон шийдэж монгод улсаа хөгжүүлхээ бодоооч
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Amjilt husy oorin bodol oortoo zow gedg bhaaa bodson buhnee amjilttai hergjuulerei (202.126.89.146)
    9
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • zocin (202.126.89.146)
    ETT tsaashdiinhn amjiltin tolooo IPO gargh n zow gj uzej baina Gew gnthen ene company iig meddeg ymshg amnii zorgoor chalichij shiidwer gargj nytsaaah n buruuuu company oorsdooo ajlaa yaj hiine tgj l hiih hergtei
    2020 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (192.82.78.112)
    АШУИС-ийн эмнэлгийг авч үлдэх талаар яагаад дорвитой үг хэлчих гишүүн олдохгүй байна аа. Ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм сан. Мөнгө унагаах л юмруу дайрцгаагаад ганц гайгүй яваа компаниа мөрөөр нь ажиллуулахгүй хааж бооцгоогоод
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.112)
    Энэ жилийн баталсан төсвийг нь л харчих л даа цааваас гэж их хуралдаа жанхуу л зуурч хэрүүл хийдэг хүмүүс ямар юм хийх нь ойлгомжтой биздээ. Одоо ядаж Тавантолгойгоор оролдхоо зогсоочих тэгэх үү...
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.112)
    Exleed uchir utgagvi zeel teglelt, terniixee sanxvvjiltiig yax gej baina ternii talaar ingej idewxitei yrix gishvvn algaa bvr. Saaliin vnee n ashigtai ajillaad irengvvt ashiglachix geed ydaad baix ym bolioch
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.112)
    Айхтар өвчин гараад онц байдал зарласан өнөө үед улс төрчдийн турхирсан муухай мэдэгдлүүдэд цагаа үрээд яахавдээ тэрний оронд үр ашигтай мэдлэг хуримтлуулцгаа тэгээд хэний зөв хэний буруу гэдгийг эрх биш ойлгоод ирнээ.
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Болор (192.82.78.112)
    Сонгууль дөхөөд цаг уураар хүртэл PR хийх нь холгүй юм болж байна шүү. Элдэв худлаа юм дагаж шуураад яахавдээ өөрсдөө албан ёсны хаягаас нь мэдээллээ аваад эдгээр шийдвэрүүд ямар ач холбогдолтой яагаад зөв яагаад буруу гэдгийг судлаад үзье
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.78.112)
    Хувьцааны дансаа нээлгэцгээгээрэй манайхаан, 2500,000-уулаа дансаа идэвхижүүлээд улс төрөөс ангид өөрсдөө ногдол ашгаа хүртээд, компани ч аливаа асуудалд түүртэлгүй ажлаа хийхэд нь өөрсдөө хяналт тавицгаая
    2020 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    1 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    5 цаг 3 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    5 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    5 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    6 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    6 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    6 цаг 54 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    8 цаг 27 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    8 цаг 28 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    9 цаг 0 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    9 цаг 13 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    9 цаг 35 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    9 цаг 38 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    9 цаг 59 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    10 цаг 10 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    10 цаг 19 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    10 цаг 24 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    10 цаг 36 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    10 цаг 43 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    23 цаг 14 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК