Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лүндээжанцан: УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барина

2020-4-01
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


-Хаврын чуулганыг цахимаар хуралдуулахаар тоног төхөөрөмжийн хувьд асуудал үүсэх үү?

-Би хууль санаачлагчийн хувьд энэ асуудлаар УИХ-ын Тамгын газар, мэдээлэл технологийнхонтой хамтарч зохицуулах гэж байна. Хөл хорио, дэглэмийн үед хэрхэн хуралдах талаар тусгаж өгнө. Мөн Бразилын парламент хүртэл энэ дэгээр хуралдаад эхэллээ. Сая завсарлагааны хугацаанд манай ажлын хэсэг сайн ажилласан.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан 45 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Чуулганы хугацаанд амжих болов уу?

-Амжихгүй.

-Тэгэхээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж чадахгүй хуучин зохицуулалтаар явна гэж ойлгох уу?

-Тийм. Тухайлбал, Шүүхийн хууль өргөн баригдсан байлаа ч бид хэлэлцээд баталлаа гэхэд хугацаа тавьж өгөөд зохицуулах байх. Хянан шалгах түр хорооны хуулийг батлан гаргаж таарна. Хэрэгжих заалтууд нь хэрэгжээд явна. Гол заалтууд нь анхдугаар чуулганаар хэрэгжээд явна.  

-Өндөржүүлсэн онцгой байдлын үед УИХ хэрхэн үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Төрийн эрх барих дээд байгууллага ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах ёстой. Ингэхийн тулд цахим хуралдааны дэгийг батлах хэрэгтэй. Цахим хуралдаа бүгдээрээ орно, саналаа нэг зэрэг хураана. Ингэхийн тулд байршил чухал. Ардын их хурлын танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байсан. Цаашдаа дайны, онц байдал тогтсон зэрэг үед төрийн эрх барих дээд байгууллага үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй. Коронавирусний халдварт өвчин сайд, дарга, Их хурлын гишүүн гээд хэнийг ч ялгахгүй. Тиймээс онцгой нөхцөлд цахимаар хуралдах нөхцөлийг нээх хэрэгтэй. Нэг цагийн өмнө сүлжээндээ холбдогдож, үгээ хэлнэ, шийдвэрүүдээ цаг алдахгүй гаргана.

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дагалдах хуульд өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт оруулах олон хууль шил шилээ даран хүлээгдэж байна. Хөл хорионы үед ч ажлын хэсэг гарч, Шүүхийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төслийг боловсруулаад Засгийн газар оруулсан байгаа. Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг сайтад тавьсан. Одоо УИХ-ын Эрхзүйн байдлын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийг ирэх долоо хоногт өргөн барихаар бэлэн болгож байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал бий. ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлж байна.

Үндсэн хуульд оруулсан дагаж мөрдөх тухай журмын хуулийн нэгдүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана" гэж заасан. Хуваарийг нь гаргасан. Тавдугаар сарын 25-наас эхлээд Үндсэн хуулийг дагаж мөрдөнө. Шинэ Үндсэн хуулийг батлахдаа ч Улсын бага хурал дагаж мөрдөх хуулийг хуваарийн дагуу хэлэлцэн баталж байсан. Үүнтэй адил энэ хаврын чуулганаар хуваарийн дагуу УИХ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хийгээд ирэх 7 хоногт өргөн барина. Шинэчилсэн хуулиар УИХ-ын хуралдаан 39-ээс дээш гишүүнтэй байх, Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх хязгаар, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг асуудлыг тусгаж өгсөн.

-Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэхээр хуульчид маргаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хуульчид ямар ч зүйл дээр маргаж чаддаг онцлогтой. Сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөж эхэлнэ. Тэгээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг шинэчилсэн хуулиар өргөн барина. УИХ-ын шинэчилсэн найруулгыг баталж, УИХ-ын 2020 оны сонгуулийн анхдугаар чуулганаар мөрдөгдөнө.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ачит Ихт ХХК нь Монголын анхны “Нунтаг металл”-ын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ
Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    12 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    15 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК