АТГ-т одоогоор ажиллагаанд 98 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 216 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн. Хуульд заасан хугацаанд 156 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 314 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн байна.
Хянан шийдвэрлэсэн 216 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 198, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 8, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй байсан аж. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 10 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.