Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй Д.Эрдэнэбат болон Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох гэж байна.
Экс ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 хүртэлх жилээр хасч 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно.
Түүнтэй хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг шүүж байгаа. Ж.Эрдэнэбатыг эрх мэд л, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгаж байгаа юм.
Үүнээс гадна яллагдагч нарт Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Хэргийг эргэн сануулахад, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Доржханд, Минжбадам, Санжаадорж нарыг буруутгасан юм. Тэдэнд эрүүгийн хуулйн 22.1.1, 22.1.2, 22.4.6-д зааснаар ялах дүгнэлт үйлдээд байна.
Шүүхээс хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.