АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь энэ сарын 8-12-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг шалгажээ.
Өнгөрсөн долоо хоногт 24 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс гурав нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 13 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу таван гомдлыг шилжүүлж, гурван гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 40 гомдол шалгагдаж байна.
Сэтгэгдэл (2)