УИХ-ын 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшигч Н.Номтойбаярын гэм бурууг шүүх хурал сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Н.Мандах мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулж, энэ сарын 26-ны өдөр товлолоо. Улмаар цагдан хорих таслан сэргийлэх ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхээр болж байна.
Өмгөөлөгчийн хувьд Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх ажиллагааг өөрчилж өгөх хүсэлт тавьсан. Шүүх харамсалтай нь хүлээж авсангүй. Шүүхийн процессын хуульд Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахина гэж заасан ч УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг авч хэлэлцэхгүй нь тодорхой боллоо. Учир нь дараагийн шүүх хуралдаан сонгуулийн дараа товлогдлоо.
Н.Номтойбаярын өмгөөлөгч Д.Одонтунгалаг УДШ-д хандсан ч хүлээн авах бололцоогүй гэсэн хариу ирүүлсэн. Өмгөөлөгч нар хоорондоо үл ойлголцсон асуудал байхгүй. Учир нь тухайн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан ЭХХШ ажиллагаанд оролцоод явж байгаа” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)