Хорихоос өөр төрлийн ял авсан иргэн дахин хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан нь илэрчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс шүүхээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 15 хүнд энэ сары 3-ны өдөр сургалт зохион байгуулсан байна.
Энэ үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тус дүүргий Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран шалгахад нэг хүнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн аж. Тиймээс дүгнэлт гаргуулахаар Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)