Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Баясгалан: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

2020-6-23
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллага коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр ачаалалтай ажиллаж байгаа цаг үед хүний нөөцийг бүрдүүлж, нөхөн хангалт хийх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэх, шалгалт авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа  Ж. Баясгалантай ярилцлаа.


Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн  “Цагдаа”, “Харуулчин” мэргэжлээр ахлагч нарыг бэлтгэх сургалтын элсэлтийн шалгалтад орох иргэд хаана бүртгүүлэх вэ?

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтын бүртгэлийг  Улаанбаатар хотод дүүрэг дэх цагдаагийн газар, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн  цагдаагийн газарт  тухайн иргэний оршин суугаа газрын харьяаллаар бүртгэж байна.

Тээврийн цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар, Автобааз, Дотоодын цэргийн 05, 805 дугаар анги, байгууллагаас зарлагдсан сул орон тоонд тухайн алба, хэлтэс, газрын хүний нөөцийн ажил хариуцсан алба хаагч нар  бүртгэлийн ажлыг явуулж байгаа. Иргэд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn сайтаас ялангуяа бүрдүүлэх материалын жагсаалтыг авч болно.

Элсэлтийн шалгалтын бүртгэл эхлээд  байгаа. Харин бүртгэл хэзээ дуусах вэ? 

Бүртгэл 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлсэн, энэ сарын 25-ны өдрийг хүртэл явагдана. Иргэдээс материал хүлээн авч, бүртгэх үйл ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагт дуусна гэсэн үг. Бид Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран  ахлагч бүрэлдэхүүний  нөхөн хангалтыг  жилд 2-4 удаа  зохион байгуулдаг. Харин офицер бүрэлдэхүүний сул орон тоог шатлан дэвших /мерит/ зарчмаар буюу ахлагч бүрэлдэхүүнээсээ хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийдэг.

Дэлхий дахинд  коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал заналхийлж улмаар хорио цээрийн дэглэм тогтоосон, Засгийн газрын тогтоолоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хамгаалалтад авах Улсын онц чухал зарим обьектыг хамгаалалтад авсан, байгаль экологи, олон нийтийн анхаарлыг татаж буй хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн зэргээс шалтгаалан ахлагч бүрэлдэхүүний нөхөн хангалтыг зайлшгүй хийх шаардлага үүсч байна. Иймд цагдаагийн байгууллагаас хоёр дахь удаагийн элсэлтийг авч сургаж бэлтгэхээр бүртгэлийн ажиллагааг явуулж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ахлагч бүрэлдэхүүний хувьд хамгаалалтын цагдаа, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч хэрэгцээтэй байна. Ялангуяа  тусгай зориулалтын автомашин техникүүд нь ихэвчлэн механик хурдны хайрцагтай байдаг мөн хөдөө, орон нутаг, бартаа ихтэй газруудад хүрч ажиллах, овсгоо самбаа гаргах шаардлагатай учир бид энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ямар шаардлагыг хангасан иргэн бүртгүүлэх боломжтой вэ?

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад орж ажиллах иргэнд Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд заасан шалгуураас гадна албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагууд байдаг учраас үүнийг хангах нь чухал. Цагдаагийн албаны бага, дунд болон түүнээс дээш цолны албан тушаалд 30 хүртэл насны, тусгай мэдлэг, мэргэшил шаардах албан тушаалд 35  хүртэл настай,  биеийн  өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см буюу түүнээс дээш, гэмт хэрэг үйлдэж,  ял шийтгүүлж байгаагүй,  цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг сахиж, тогтвор суурьшилтай ажиллах, нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэр гаргах, багаар ажиллах харилцааны ур чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, үг зүй, найруулга зүйн зохих мэдлэгтэй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагыг хангасан иргэнийг Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Цагдаа”, “Харуулчин” мэргэжил олгох сургалтын элсэлтийн шалгалтад бүртгэж байна.  Харин олон нийтийн цагдаагаар нэг буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан бол давуу талтай.

Энэ жил сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа тохиолдолд бие бялдрын шалгалтыг яаж авч байгаа вэ?

Цагдаагийн алба хаагч  өөрийгөө болон бусдыг шаардлагатай үед аварч хамгаалах, тусламж үзүүлэх чадвартай байх ёстой гэсэн үүднээс бид бие бялдрын шалгалтыг авдаг. Гэхдээ шалгалтыг цахим  хэлбэрээр авах учир энэ шалгалтыг бид төгсөлтийн шалгалтын үеэр нь авах тул бүртгүүлж, шалгаруулалтад тэнцсэн иргэд суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч, бэлтгэх  хэрэгтэй.

Бүртгэл дууссаны дараа шалгалт  хаана зохион байгуулагдах вэ?

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад  цахим хэлбэрээр 2020 оны 07 дугаар сарын 01-03-ны  өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг тухайн иргэн бүртгүүлсэн тухайн цагдаагийн газарт заасан цаг хугацаанд очиж өгнө. Жишээлбэл: Хөвсгөл аймагт хаяг байршилтай  иргэн бол Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт очиж шалгалтаа өгнө. Би Хөвсгөлд хаягтай ч Улаанбаатарт амьдардаг гэж болохгүй. Тухайн аймгийн Цагдаагийн газар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагаас өгч буй хоёр метрийн зай баримтлах, амны хаалтаа зүүх, анги танхимын ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг зөвлөмжийн хүрээнд шалгалтыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллана.

Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн иргэдээс ямар ямар  шалгалт авах вэ?

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар  батлагдсан “Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-д  заасан шаардлага, шалгуур  үзүүлэлтээр  шалгалтыг зохион байгуулна.

Нэн тэргүүнд Эрүүл мэндийн хувьд  мэргэжлийн эмч нарын үзлэгээр орно. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-д заасан бие бялдар, гоо зүйн  шаардлага, шалгуур үзүүлэлтээр бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн  илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй,  биеийн ил харагдах  хэсэгт шивээсгүй байхыг шаарддаг тул Төрийн тусгай албанд шивээстэй хүн тэнцэхгүй. 

Биедээ шивээстэй иргэдээс  шивээсээ арилгуулаад ирсэн тохиолдолд авч болох хэдий ч шивээсээ арилгуулахад шарх болж,  тэр нь шивээснээс ялгаагүй сорви болох, халдвар авах тохиолдол гарч болзошгүй эрсдэл гардаг. Иймд  төрийн байгууллагад ялангуяа цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл тэмүүлэлтэй залуучууд шивээс битгий хийлгээрэй.

Цагдаагийн албанд тэнцэх эсэх талаар, сэтгэцийн  эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт  хэм хэмжээнд  тохирсон, оюун ухааны  хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар  буюу IQ нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байгаа эсэх талаар тус тус  эмнэлгийн байгууллагаас дүгнэлт гаргадаг.

Дээрх шаардлагыг хангасан  иргэдээс ерөнхий мэдлэгийн болон ур чадварын монгол хэл, бичгийн чадварын, сэтгэхүйн чадамж, логик сэтгэлгээний шалтгалтын тус тус авна. Ерөнхий мэдлэгийн болон монгол хэл, бичгийн  чадварын шалгалтыг тест болон эсээ бичүүлэх хэлбэрээр зохион байгуулна. Тестийн агуулга нь Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны  тухай хуулийн хүрээнд мөн Төрийн албан ёсны хэлний дүрмээс тус тус бүрдэнэ. Ур чадварын шалгалтыг эзэмшсэн мэргэжил,  мэргэшлийнх нь дагуу тест болон бусад хэлбэрээр авна.

Цахим хэлбэрээр явуулж байгаагийн давуу тал болон учир дутагдалтай талыг хэлвэл?

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, нутаг дэвсгэрийн хүн хүч,  материалаг бааз, арга туршлага дээр тулгуурлаж,  онол практикийг хослуулан анх удаа цахим хэлбэрээр шалгалтыг зохион байгуулсан нь их үр дүнтэй болсон. Мөн тухайн иргэний ажиллах газрын удирдлага өөрсдөө судалгаа, сургалтуудаа хийж байгаа учраас ач холбогдол өгч сургалтын үйл ажиллагаанд эхнээс нь анхаарал хандуулан хамтран ажиллаж  байгаа нь сайшаалтай.

Харин бичиг баримт, бие бялдарын  шалгалтыг бид энд  зохион байгуулахдаа нэг бүрчлэн биечлэн шалгадаг байсан. Гэтэл орон нутгийнхаа эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт орохдоо танил талаа ашиглаж биечлэн үзүүлэлгүйгээр тэнцүүлэх, заасан хэмжээнд өндөр нь хүрэхгүй байх, шивээстэй хүн тэнцчихсэн байх, ажлын ачаалалаас болж зарим нэгжийн сургалтыг биечлэн хариуцсан алба хаагч биеэр хийж гүйцэтгэх тухайлбал цэргийн хэргийн мэдлэг олгох алхах, гишгүүлэх хичээл сургалтыг чанаргүй зохион байгуулах  гэх зэрэг тохиолдол гарсан. Тэр байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудтай бид хариуцлага тооцно. Тэгэхээр бид тавих хяналтаа сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

Иргэд ч бас анх удаа цахим сургалтад хамрагдаж байгаа учир өөрсдийгөө сайтар дайчлан суралцах талаар анхаарахгүй бол хууль эрх зүйн шалгалтад нилээдгүй иргэд  хангалтгүй үнэлгээ авч, төгсөж чадаагүй. Эдгээр иргэд шалгалтад бэлдээгүй, өөрийнхөө боломжийг бүрэн дайчлалгүй тэнцчихвэл болоо гэсэн хандлагаар хандах тохиолдол гарсан.

Шалгалтад тэнцэж, сургалтад хамрагдсан иргэдийг сул орон тоонд томилохын өмнө судалгаа бүрэн хийгдэж үү, бичиг баримтын зөрчил байна уу, янз бүрийн байдлаар  ил харагдах сорви, шивээстэй шаардлага хангахгүй хүмүүс ирсэн байна уу гэдгийг  илүү нарийн дахин судалж, шалгасаны үндсэн дээр ажилд томилдог гэдгийг хэлэх нь зүйтэй.

Цагдаагийн албанд ажиллах зорилго тавьсан иргэдэд та ямар урмын үг хэлэх бол?

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага бол төрийн тусгай алба. Ард иргэдийнхээ аюулгүй амар, амгалан амьдрах, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр шаардлага гарвал амь биеэ үл хайрлан ажиллана  гэж тангараглан, эрсдэлтэй, хурд хүч, авхаалж самбаа гарган бусдын төлөө ажиллахыг шаарддаг учир залуу насны эрч хүчээр, сэтгэл зүрхээрээ ажилладаг алба юм.  Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалж байдгаараа  онцлогтой. Тэгэхээр манай албанд орж ажиллахыг хүсэж буй хүүхэд, залуучууд бие бялдар, эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэгтэй байхад анхаарч бэлтгэх хэрэгтэй.

Мөн таны зорьж, ажиллахыг хүсэж байгаа энэ алба Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, тогтоомжид заасан нийгмийн баталгаагаар хангагдсан, цол хэргэм, шагнал урамшил, өөрийгөө хөгжүүлэх, хүн бүрийн өмнө өсөж дэвжих боломж нь нээлттэй гэдгийг хэлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
    1 мин
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    40 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    53 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    1 цаг 0 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    1 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    1 цаг 25 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    1 цаг 26 мин
  • Оросын эмэгтэй уран гулгалтын сүүлчийн найдвар болсон Аделия Петросян
    1 цаг 33 мин
  • Оросын уран гулгагч Олимпын хөгжмөө зохиогчийн эрхийн улмаас солиход хүрэв
    1 цаг 36 мин
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
    1 цаг 55 мин
  • Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
    2 цаг 5 мин
  • Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
    2 цаг 24 мин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
    2 цаг 50 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
    3 цаг 12 мин
  • Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
    3 цаг 32 мин
  • Цагаан сарын баяраар үзэх спортын тэмцээн уралдаанууд
    3 цаг 40 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг Япон улсыг зорилоо
    3 цаг 47 мин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
    3 цаг 51 мин
  • Алба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 57 мин
  • Вашингтон алсад, Москва энүүхэнд…
    3 цаг 59 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК