УИХ-ын гишүүн асан, “Капитал” банкны эзэн Б.Ундармааг ЖДҮХС-гаас зээл авсан хэргээр АТГ-аас шалгаж хэргийг апрокурорт шилжүүлсэн билээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж, зургаан хавтаст хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Энэ дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дөнгөж сая эхэллээ.
Гэвч уг хуралд гишүүн асан Б.Ундармаа өмгөөлөгчийн хамт ирсэн байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаах үгүй бол гэм буруугийн шүүх хурлыг товлох учиртай юм.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 10 -40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Хэрвээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс түүний гэм бурууг шүүх хурлыг товыг зарлавал гишүүн асан Б.Ундармаа нэг бол хорих ялаар шийтгүүлэх эсхүл 10-40 сая төгрөгөөр торгуулах хоёрын аль нэгээр шийтгүүлэх магадлалтай юм.
Г.Маргад
Сэтгэгдэл (2)