УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын долоон хүнд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон ч шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Тиймээс шүүхээс тэдгээр иргэдийг албадан ирүүлж, шүүх хуралдаанд оролцуулахаар болж, шүүх хуралдааныг долдугаар сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт хоёр удаа хойшлуулаад байна.
Сэтгэгдэл (1)