Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баярцогтын мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдлийг шүүхээс тайлбарлалаа

2020-7-21
0
ЖИРГЭХ

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох эрүүгийн хэргийг зургаан өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрийн талаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяагаас тодрууллаа.


-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогт нарт холбогдох хэргийг хэлэлцэж, ял оноосон. Иргэд яг ямар үндэслэлээр ял өгснийг тодорхой ойлгохгүй байх шиг. Тийм ч учраас нийгэмд талцал үүсээд байна. Ямар үндэслэлээр ял оноосон талаар тодруулж мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргасан. Уг хэрэг олон оролцогчтой, ээдрээ төвөгтэй учраас шүүгдэгч нэр бүрээр мэдээлэл өгч ойлголтын зөрүүг арилгах нь зөв байх. Харин шүүхийн шийдвэрийг тайлбарлах боломжгүйг та бүхэн ойлгож хүлээн авна гэж итгэж байна.

-Шүүх хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон. Ямар үндэслэлээр хойшилж байсан бэ?

-Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан нийт 5 удаа хойшилсон.

-С.Баярцогтын үйлдсэн гэх албан тушаалын хэргээс мэдээллээ эхлэх үү?

-Шүүгдэгч С.Баярцогтод хэд хэдэн үндэслэлээр ял оноосон. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас /Ваhamas/ аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150,000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 1,393,321.38 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент/ ам.доллар буюу 2,016,749,098.26 /хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн.

Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20,736,000,732 төгрөгийн бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэрэгт яллагдаж, анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон.

-Мөнгө угаасан гэх хэрэг яригдаад байсан?

-Тийм. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150,000 ширхэг хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж,  гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2,739,197.49 /хоёр сая долоон зуун гучин есөн мянга нэг зуун ерэн долоон ам.доллар, дөчин есөн цент/ ам.доллар буюу 3,838,903,106.31 /гурван тэрбум найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга нэг зуун зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөр худалдаж, 1,345,876.11 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан ам.доллар, арван нэгэн цент/ ам.доллар буюу 1,886,204,991.88 /нэг тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.доллар буюу 1,687,584,000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон.

-Их хэмжээний хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэж байгаа. Энэ нь ямар учиртай юм бэ?

-С.Баярцогт нь 2004 оноос 2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос 2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос 2012 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна, доторх тавилгын хамт 852.880.691 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжинд байрлах, 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан,

Мөн С.Баярцогтын нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таун хаусд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,468,885,290  төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 300 дугаар байранд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,102,863,11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс ял оноосон байна.

-Ял оноосноос гадна хөрөнгө хураах шийтгэл ноогдуулсан гэж ойлгосон.  

-Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, хувьцаа худалдан авч, зарснаас олсон мөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам доллар буюу 1,687,584,000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөг,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж бий болсон хөрөнгө буюу иргэн Д-ын нэр дээр бүртгэлтэй, 852,880,691 төгрөгийн үнэлгээ бүхий, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамжинд  байрлах 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

С.Баярцогтын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таунхаусд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай, 1,468,885,290 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө,

Түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 300 дугаар байранд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1,102,863,11 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг тус тус хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.

-Дээрх гэмт хэргүүдийг нэгтгэж хорих ялыг оноосон уу?

-Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял, мөнгө угаах гэмт хэрэгт 3 жил хорих ял, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж 3  жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсэн.

Дээрх хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн шүүхээс шүүгдэгч С.Баярцогтод нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна.

-Тэгвэл Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, тус байгууллагын газрын даргаар ажиллаж байсан Б.Бадрал нарт ямар үндэслэлээр ял оноосон бэ?

-Шүүгдэгч Б.Ариунсан нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа, шүүгдэгч Б.Бадрал нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй үйлдэлд яллагдсан.

Мөн Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд болон Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нар нь “Оюу толгой” ХХК-иас татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсангаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтад орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

Цаашлаад  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол Улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Дээрх төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэлд нь шүүгдэгч Б.Бадралд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж  1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Ариунсанд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Б.Бямбасайхан ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ?

-Шүүгдэгч Б.Бямбасайхан нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт яллагдаж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Ганболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр 1,915.25 тэрбум төгрөг,  850.5 тэрбум төгрөг, 341.3 тэрбум төгрөг, 487.90 тэрбум төгрөг, 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг тус тус бууруулсан.

Мөн дээр дурдсан “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4  жилийн хугацаагаар хорих ял оноосон.

-“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Д.Ганболд мөн дээрх хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар оролцсон уу?

-Шүүгдэгч Д.Ганболд нь 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхээс түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн.

-Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаана эдлүүлэх вэ?

-Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн.  

-С.Баяр энэ хэрэгт яллагдаж байгаад шүүгдээгүй. Ямар учиртай юм бэ?

-Уг хэргийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдааны эхний өдөр С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болсон. Шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр товлосон байна.

-Баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • зочин (202.72.240.51)
    Энэ төрөөс хугай хийсэн тэр бумтангууд хулгайч нарын бүх хөрөнгийг хурааж гэр бүлийг нь гудаижинд гаргах хэрэгтэй
    2020 оны 07 сарын 23 | Хариулах
  • Зочин (64.119.24.88)
    Албан тушаалаа урвуулж
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Шүүхийн шийдвэрийг тайлбарлаж болохгүй гэж юу яриад байгаа юм бэ?
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    Жижиг улсын эрх мэдэлтнүүд Дэлхийн томоохон компанид худалдагдахад улс орны эдийн засаг сүйрэх аюултайг Монголын жишээ харуулж байна даа. Монгол маш эмзэг улс шүү. 2000 контрабандчины 1 жилд улсад учруулсан хохирлоос 1 авилгач түшмэл ганц гэрээнд төрийн өмнөөс гарын үсэг зурснаар илүү хохирол учруулдаг гэдгийг төрд дураар дургигсад, хууль эрх зүйн мэдлэггүй, шуналт түшмэлүүд даанч мэдэхгүй юм даа. Шүүхийн мэдээллийн баримттай харьцуулахад маш бага ял авсан байна. 1-4 жил болоод л төрийн албанд орж ажиллаж болох юм байна. Хэрэг үүсгээд олон сар жил болж шүүхээс олон удаа буцаж унжирч, сунжирч, нотлох баримтаа устгаж байж л нэг шийдээд байна уу гэж хардах ч болох юм. Мөрдөгч нар нотлох чадвар муугаас хэрэг унжирч байна даа.
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.161.74)
    Мнглд төрсөн тэрбумтанууд гээд бгаа луугарууд тань бүгд л С. Баярцогтын замаар хөрөнгөжсөн хулгайчууд ... Тэдэнд үнэн зүйл гэж бхгүй . Улс төрчид , Их хуралд бсн болоод бхаа бсн хулгарууд ч мөн л хулгайч нар шүү !!! Мөн ч олон хулгайч нарын асуудлыг хуульчид, шүүгчид та нар цэгцэлэх нь дээ!!!!!!!
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.154)
    AMIDRALDAA HURZ BARIJ UZEEGUI MURTLUU ULSIIN MUNGIIG TERBUM TERBUMAAR N SHAASAN ENE HULGAICHUUDAD YAL N HUNGUDUJ BAINA OFSHOR DOH BUH MUNGIIG N AVCHRUULAH HEREGTEI
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.94)
    Ардчиллынхны яриад байдаг буянтай будагтай гээд байгаа ажил нь тэдний хийсэн зууны мянганы хулгай луйварын дэргэд нүдэнд үл үзэгдэх төдий л юм ш дээ үхсэн нохойн баас. Ардчилагч нар улсын өмчийг уралдан хувааж аваад эзэн захирал болоод биднийгээ зарц боол болгож ямарч хуульгүйгээр дураар аашилж ард олон биднийгээ халтар тролл орк боолууд хар масс хэмээн есөн шидээр нь цоллохн сайт бүрт бичин бахардан баохирах болждээ.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.94)
    Тиймээ хувьчлал нэрт хулгай луйварын аргаар улс орны хамгийн гол үйлдвэрүүдийг хувьчлан аваад нөгөө яриад байсан техник технологоо ч нэвтрүүлсэн юмгүй хамаг хэрэгтэй суурь машинуудыг нь төмрийн хаягдал нэрээр урагш нь гаргаж хямдхаан худалдаад мөнгийг нь авч хармаалаад авгай хүүхэдтэйээ жаргаж гарсандаа. Үр дүнд нь олон мянган хүн ажилгүй орлогогүй үлдээд гадаад оронд ажил хийхээр явсан даа хөөрхий.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Unen shuu (64.119.16.133)
    Omch huwichlaliig odoo ergej harsan ni deer shuu Oyunerdenee ! Ulsiin omchiig huuli busaar olj awchihsan aldaa zawhralaa arilgasan deer shudraga ni deer !
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (31.165.231.3)
    mongolchuud oilgoj baigaa .....hamsaatanuud ni toorogdyyleh gej l oroldoj baigaa biz
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (66.181.161.1)
    манай төрөөс төрсөн тэрбумтанууд ми овогт энхболд энэ тэр яах вэ
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Unen (217.30.64.210)
    Olon orond khuuli bus umch khuvchlalyg ergen kharsan baidag!!!
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.94)
    Ардчилал гараад иргэд гадаадад чөлөөтөй аялдаг боллоо л гэдэгийн АЯЛАЛ байхдаа ч яахав дээ ажиллаж байсан үйлдвэрүүдийг нь хувьчлал нэрээр хаагаад ажилгүй орлогогүй болсон иргэд гадаад улсад очиж ажил хийж амьдрагаагаа дээшлүүлэхээр л явсан юм ш дээ чааваас. Ардчиллхны бий болгосон энэ бузар ажлаас болж хичнээн гэр бүл салж сарнин хичнээн хүүхэд амьдын болон үхлийн хагцал үзэв дээ? бурхан минь.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.94)
    Үнэн үнэн ямар боловч тусгаар Монгол Улсынхаа нэрийг Хятадын Монгол гэж бичсэн нь бас үнэн юм шүү? Энэ муу ардчиллын хүүрнүүд хувийн жаргал цэнгэлтэй байх нь л болж байвал улс орноо олон түмнээ гэж даанч нэг бодохгүй шүү. Ял нь багадсаан хөрөнгийг нь хурааж малынхаа түүхий эдийг боловсруулдаг төрийн мэдлийн үйлдвэртэй болоход зарцуулж хэдэн ардаа ажилтай болгочихвол ажилгүй орлогогүй ард олон чинь гадагшаа боолын хөдөлмөр эрхэлэхээр явах нь багасах байгаадаа.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
    36 мин
  • Дэд хурандаа Д.Буяннэмэх: Сонсогчоор суралцах хугацааг төрийн албанд ажилласнаар тооцно
    49 мин
  • Б.Одбаатар: Багш хөгжиж байж  боловсролын чанар дээшилж, захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцсэн чадварлаг төгсөгчийг бэлтгэнэ
    56 мин
  • Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
    1 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 21 нэмэгджээ
    1 цаг 21 мин
  • Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
    1 цаг 22 мин
  • Оросын эмэгтэй уран гулгалтын сүүлчийн найдвар болсон Аделия Петросян
    1 цаг 29 мин
  • Оросын уран гулгагч Олимпын хөгжмөө зохиогчийн эрхийн улмаас солиход хүрэв
    1 цаг 32 мин
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
    1 цаг 51 мин
  • Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
    2 цаг 1 мин
  • Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
    2 цаг 20 мин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
    2 цаг 46 мин
  • УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
    3 цаг 8 мин
  • Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
    3 цаг 28 мин
  • Цагаан сарын баяраар үзэх спортын тэмцээн уралдаанууд
    3 цаг 36 мин
  • Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг Япон улсыг зорилоо
    3 цаг 43 мин
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • Алба хаагчид 166 иргэний амь нас, 48.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
    3 цаг 53 мин
  • Вашингтон алсад, Москва энүүхэнд…
    3 цаг 55 мин
  • Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар өнөөдөр уралдана
    3 цаг 58 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Могойн чихмэл, Р.Чойномын зурсан зурагтай “Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн олны хүртээл боллоо
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Эрүүл мэндийн салбарын бодлогыг хөгжлийн төлөвлөлттэй нийцүүлнэ
  • 658,563 сая ам.долларын өртөгтэй "ТЭЦ 5" цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
  • Монголчуудын хайртай XIV Далай ламын 90 жилийн амьдралаар аялах сонирхолтой 24 баримт
  • Дархан Могулс баг Үндэсний дээд лигт өрсөлдсөн эхний жилдээ хүрэл медалийн эзэд боллоо
  • Монголчуудын "Орос ээж" гэгддэг байсан А.И.Цэдэнбал Филатовагийн тухай 24 баримт
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Монгол эрчүүдийн амжилттай оролцож буй "World SWAT Challenge" тэмцээнийн тухай 15 баримт
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК