Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/

2020-8-17
0
ЖИРГЭХ

1-р хэсэг

Шинэ хүн хорвоод мэндэлж хашааны хоёр айл баяр баяслаар бялхаж байв. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг ч амарчээ. Цэцэгээ ажилдаа явж, Энхриймаа хүүхдүүдээ харан өдөр хоног өнгөрсөөр. Хорлоо хөгшин энэ үед Энхриймаад маш их туслаж байв. Тэр нэгэн өдөр Энхриймаагийн дүү Зоригт ирэв. Тэрбээр их л гуниглангүй харагдана.

Энхриймааг эмнэлэгээс гарахад ирснээс хойш уулзалдаагүй сар болох гэж буй нь улсын наадам дөхсөн үе билээ. Энхриймаа дүүгээ ирсэнд баярлан:

-Сайн уу. Ямар сонин хүн бэ. Эгч дээрээ ирэхгүй юм аа, гомдсон шүү. Золоо \Энхриймаагийн охин дүү\ юу хийж байна. Ээжтэй уулзсан уу. Чи ингэхэд харьж байгаа хүн үү?

- Сайн сайн, гэртээ байгаа. Аавыг Бадараа ах эмчилгээнд аваад явсан. Ороёт аваачиж архинаас гаргана гээд...

-Өө тийм үү, ашгүй дээ. Ганц дүү нь анхаарч байгаа нь сайн хэрэг. Ээж сайн биз дээ.

- Өөрөө ч ачтай боллоо. Одоо энэ хар усыг больё гарна гээд уугаагүй байсаар явсан. Ээж сайн гайгүй ээ.

- Чи чинь тэгээд яагаад урвайчихаа вэ?

- Ээжийн эм нь дуусч байгаа. Санаа зовоод миний хэдэн сарын цалин буусангүй. Золоо ажил хайгаад л яваа. Сургуулиасаа гарч ажил хийх юм байхаа.

Энхриймаа нүдээ томруулан Зоригт руу хараад дүүгийнхээ нүдний гал унтарсан байгааг ажиглав.

- Золоог надтай ирж уулз. Би ажил олж өгнө гэж байна гэж хэлээрэй. Чи ер нь наад ажлаасаа гар. Одоо хүртэл цалингаа тавихгүй цаашдаа ч өгөхгүй гэсэн үг. Эмний мөнгө эгч нь аргалнаа. Ажлаа л хурдан сольж үз.

- Тэгээд бас нэг асуудал байна аа.

- Юу тэр вэ. Ямар асуудал?

-Аав архи ууан үедээ хашаагаа зарчихсан юм байна. Өчигдөр хүмүүс ирээд гэрээ үзүүлж, хэд хоногоос явцгаа гэж бараг хөөсөн ...

- Юу яасан гэнэ ээ. Зарах аа...

-Авах айл нь ирчихсэн буух гээд байна. Яаралтай нүү гэсээн....

Энхриймаа үнэхээр их цочирдов. Саяхан дүүгээ хараад баярлаж байсан ч уурлах гуниглах зэрэгцэн. Арай ч дээ. Одоо ингээд гудамжинд гарч байгаа юм байна л даа. Аав минь дээ... би очиж уулзана аа. Та нар яасан ч битгий нүүгээрэй. Нүүгээд ч хаана очихов дээ. Зоригт унтаж буй өлгийтэй хүүхдийн хажууд суун тонгойн үнэрлээд:

-Энхцэцэг \охины нэр\ минь чамайгаа ээжтэй нь аваад явах гэж ирэх байтал өөрсдөө очих газаргүй болж байх шив дээ. За ах нь явлаа гүнж минь... баяртай эгч бие бодоорой...

-Алив байж бай. Энхриймаа өөрт байх мөнгөө халаасанд нь хийгээд хацар дээр нь үнсэв. Зоригт инээмсэглэн гарч одов. Эмнэлгээс гарах үед ээж нь ирж уулзахдаа цухасхан нэг мөсөн төв рүү ойртож буугаад хүүхдүүдээ авна гэж хэлж байсан нь санаанд нь буув. Тэгэхээр ээж аль эрт мэдсэн байж таараа. Яах аргагүй нүүхээс өөр замгүй болж дээ гэсэн бодол төрөв. Зоригт явсны хойно Хорлоо хөгшин орж ирэв. Тэрбээр хоол бэлдэх хүүхэд асрахыг зааж зөвлөх гээд их л халамжилна.

- Сая зөрдөг хүү хэн бэ. Хашааны хаалган дээр зөрлөө..

- Миний эрэгтэй дүү ирээд явлаа.

- Өө тийм үү. Хүүхдүүд хаачаа вэ.

- Баярцэцэг, Урнаа эгчийн ажил руу явсан. Баянмөнх, Баянжаргал хоёр танайд зурагт үзэж байгаа биз. Дүүгээ сэрээчихнэ гээд танайх руу орж тоглодог хойно. Хорлоо эмгэн инээмсэглэн "Би доошоо дэлгүүр рүү сүү, тарганд яваад ирлээ. Чамд сүүтэй шар будаа буцалгаж өгье гэж бодоод. Охин унтаж байна уу. Хөөрхий дөө. Өлгийг нь жаахан нимгэлэхэд гэмгүй дээ. Гадаа айхтар халж байна шүү. Хөлөрчихсөн байгааг нь харж байна уу. Алив миний хүү ч бас унтаад ав".

- Баярлалаа, та минь их тус болох юм даа. Яг сайхан унтаж эхлэхээр л уйлагнадаг юм. Миний охин чинь ээжийгээ унтуулахгүй санаатай ...

- Хөөрхий минь, тэгэхгүй яах вэ. Болж өгвөл адилхан дуг хийгээд л байх хэрэгтэй шүү. Миний тус болох гэж юу байхав. Ингэхэд Бумаа орж ирэв үү?

- Үгүй ээ. Гэртээ байхгүй байгаа юм уу?

- Өглөө эрт л гарсан юм. Энэ даавууг ээ. Ус ойртуулахгүй юм байхдаа.

- Усанд явсан байхаа. Манай усны савнууд алга байна лээ. Одоо би өөрөө угааж байна аа. Та гам хийх хэрэгтэй гээд байсан. Гэртээ оруулаад Бумаагаар угаалгаад байдаг юм биш үү?

- Үгүй дээ. Одоохондоо гамтай байсан нь дээр охин минь. За би нэг будаа болгоод ирье. Чи жаахан амраад ав...

Хорлоо хөгшин Энхцэцэгийн өмнө ирэн өхөөрдсөн харцаар хошуугаа цорвойлгон инээмсэглээд гарч явав. Энхриймаа ч дуг хийн унтжээ. Орой болох үед Цэцэгээ, Бумаа хоёр хамт ирэв. Хорлоо, Бумаа руу харан:

- Чи чинь хааччихав аа. Хоёр гэрт ус алга, усанд явах гээд сав алга.

- Би аваад л явахгүй юу даа ээж минь. Ус аваад ирлээ. Амбаарт 40 бетонтой ус байгаа шүү дээ.

- Өө золиг, тэрийгээ таг мартчихсан байж. Барьсан тавьснаа мартдаг болжээ. Ямар ч байсан хэдэн даавуу базаад авъя хэмээн амандаа бувтнан шинэ хүний бохир давуунуудыг гартаа барьсаар гэрийн зүг алхав. Бумаа савтай усаа гэрт оруулж тавиад өлгийтэй охиныг өхөөрдөн инээмсэглэн:

- Чамд ах нь бэлэгтэй ирсэн шүү. Одоохон Цэцэгээ, Энхриймаа руу инээмсэглэн "Хүүхдийн тэрэг аваа даа. Бид хоёр одооноос хааяа салхинд гарч байх хэрэгтэй. Та хэдээр сонин юутай вэ. Өнөөдөр хүүхдүүд хаачаа вэ.

- Хойно тоглож байгаа байх. Баярцэцэг ирээгүй л байна. Урнаа эгчийн ажил руу яваад. Бумаа хүүхдийн тэрэг оруулж ирэн үүдэнд тавин:

- Би л ганцаараа Энхцэцэгтээ бэлэг өгөөгүй юм байна лээ.

- Баярлалаа чамд ёстой гоё бэлэг байна даа.

- Зүгээр дээ...

Бумаа гарч явсны хойно "Цэцэгээ хөөрхий минь хар элгийн хүн атал бидэнд их сайн шүү. Манай Хорлоо эгч ч гэсэндээ".

- Харин тиймээ, санаа зовоод л байх юм. Яахын зүгээрээ би өөрөө гээд өндөр дуугаар хэлчихсэн чинь дээр гомдчихсон байсан. Өнөөдөр өглөө эрт шинэ сүү тараг авах гээд явсан байна лээ. Даавуунуудаа угаалгахгүй гээд байхад аваад явчих юм.

- Хөөрхий минь, хөгшин нь өнгөрөхөд ямар хэцүү байлаа даа. Дуу шуу ч байхгүй. Харин Энхцэцэг минь төрснөөс хойш одоо л нэг инээмсэглэх царайг нь харж байна даа. Миний найз харин ч баярлах хэрэгтэй шүү. Энхриймаа охиноо хөхүүлэн инээмсэглэн суув. Баярцэцэг гэртээ орж ирэн ээж рүүгээ инээвхийлэн "Би Урнаа эгчийн ажилд туслахаар боллоо. Намайг маргааш өглөөнөөс ажилд авахаар болж байгаа".

- Өө, за миний охин тэнд юу хийх юм бэ?

- Хүмүүсийн үсийг угааж өгнө. Бас үсийг нь будаж өгнө. Цэвэрлэгээ хийнэ. Амархаан, намайг цалинжуулна гэсэн.

- Тийм үү. Шинэ газар түрээслэж байгаа гэсэн. Хол юм уу. Маргааш ээж нь цуг очьё.

- Ойрхоон. Хажууд нь нэг цайны газар байдаг юм. Тэнд бас давхар бэлтгэгч хийнэ. Цэцэгээ, Баярцэцэгийг үнэхээр баяртай байгааг хараад нууцхан дотроо бахархах сэтгэл төрнө. Миний охин ядраа байлгүй. Ээж нь хоолоо хийчхье дээ. дүү нараа дуудаад ир. Цэцэгээ хоол зэхэн бэлтгэж эхлэв. Тэрбээр ногоо арилгах зуураа. Манай ажлынхан тэгж байгаад нэг ирнэ чамайг эргэнэ гэж яриад байна лээ.

- Тийм үү. Утсаар ярьцгааж байсан. Гэхдээ ирнэ гэж хэлээгүй дээ.

- Гэнэт ирэх гэж байгаа байх аа. Төрөө хөөрхий надаас чамайг асуух юм. Миний найз нээрээ Төрөөг бүр ингээд орхиж байгаа юм уу?

- Би хэлсэн шүү дээ. Найз нь одооноос охиныхоо төлөө л амьдарна аа. Чи бас ялгаагүй. Баярхүүг хүлээж аваагүй биз дээ.

-Гэхдээ би чинь гурван хүүхэдтэй хүн. Тэгээд ч үнэхээр тийм сэтгэл надад байхгүй, чи мэднэ дээ. Харин чи залуу байна шүү дээ.

- Чи ч гэсэн залуу байна шүү дээ.

- Би ханиа алдсан хүн. Ялгаатай шүү Энхрий минь дээ... Бумаа чамд бас л сайн хандах юм хөөрхий ...

- Харин тийм ээ. Санаа зовоод л байна. Найзад нь үнэндээ охиноос минь өөр хайрлах орон зай байхгүй ээ. Цэцэгээ түүн рүү харан хэсэг бодлогошрон Энхриймаагийн зүрх сэтгэл эх хүний ээж хүний хайрын харц дүүрэн байгаа олж харан энэ харцанд төрсөн үрээс нь өөр хэн ч багтах зай үгүйг ойлгов.

2-р хэсэг

Хоол болж хүүхдүүд ч орж ирэв. Халуун бүлээрээ хоолоо идээд ороо засацгаав. Баянжаргал, Энхцэцэгийн орны урд суун өхөөрдөн "Миний дүү хэзээ надтай тоглодог болох юм бол доо. Шөнө яагаад уйлдаг юм. Айдаг юм уу, айн. Энхрий эгчээ, дүү амаа ангайгаад мөөмөө гээд байна.

- Миний дүү бас ийм жаахаан байсан юм шүү дээ. Мөөмөө нэхээд шөнө уйлдаг юм байхгүй юу.

Дүү нь өлсжээ.

-Хэзээ хоол иддэг болох юм бол. Хоол идвэл өлсөхгүй шүү дээ.

-Харин тийм ээ, хоол иддэг болтлоо мөөмөө иддэг юм шүү дээ. Цэцэгээ, Баянжаргалыг тэврэн "Миний охин мөөмөө идэх юм уу".

-Таны мөөмнөөс сүү гардаггүй биз дээ.

- Миний охин бүгдийг нь уучихсан юм. Хүүхдүүд унтан Баянжаргал ээжийнхээ энгэрт гараа хийн эрхэлсээр мөн унтаад өгөв. Охиноо оронд нь хэвтүүлээд Энхцэцэгийг тэврэн "Миний найз жаахан амар. Би тэврье. Хөөрхий минь, алив нааш нь" гэсээр энгэртээ наав. Энхриймаа босч энгэсэг хийдэг дөрвөлжин хайрцгаа уудлан ээмэг, бөгж, зүүлт гарган ширээн дээр тавин:

-Чи энийг маргааш зарчихаад ирээч тэгэх үү?

- Юу. Зарахаа, яасан юм бэ. Мөнгө хэрэг болоо юу. Ийм хайран юмаа үгүй хийж яаж болдог юм.

- Тийм ээ, өнөөдөр Зоригт ирсэн. Цалин нь буухгүй байна гэнэ. Ээжийн эмчилгээ тасалдаж болохгүй. Миний найз хэдэн төгрөг болгоод ир. Би ямар орлоготой биш дээ. Над дээр ирэхийг бодоход хэцүү байгаа бололтой. Хоолны мөнгө ч үгүй байгаа байх.

- Энийг зарж болохгүй ээ. Найз нь хэдэн төгрөг өгье өө.

- Чамаас дандаа аваад байж яаж болох вэ? Угаасаа би наадахыг чинь зүүхгүй. Бүрнээ өгч байсан юмнууд. Хармааргүй байна. Цэцэгээ Бүрнээгийн өгсөн гэхийг сонсоод юу ч хэлсэнгүй. Энхриймааг нэг л сэтгэл тавгүй байгааг ажиглан:

- Өөр танайхаар сонин сайхан. Ээж нь яаж байна, бие нь сайн уу?

- Сайн гэсэн. Ойрд харин надтай ярьсангүй. Наашаа нэг ирэх сураг гарсан юмсан.

- Аав чинь харин ... архи дарс уугаагүй байгаа.

- Аав Орос руу эмчилгээнд явсан гэнэ. Дүү нь авч явсан гэнэ ээ. Архи уухаа больчихвол сайн л байна.

- Наадах чинь сайхан мэдээ байна даа. Ашгүй дээ.

-Би баярлаад л байна. Аав минь архи уухгүй бол ёстой сайн хүн юм байгаа юм даа.

- Миний найз нэг л санаа зовсон харагдаад байх юм. Өөр юу болсон юм.

- Аавын минь л архины балаг байлгүй . Хашаагаа зарчихсан юм гэнэ. Буух айл нь нүү гээд манай хэдийг сандаргаад байгаа сурагтай. Одоо яадаг юм билээ.

- Хашаагаа юу. Хэдээр зарсан юм бол. Буцаагаад авчихаж болохгүй юм болов уу?

- Буух дээрээ тулчихсан байгаа улс зарахгүй биз. Тэгээд ч юугаараа авах вэ дээ.

- Амьд хүн аргатай гэдэг дээ. Миний найз сэтгэлээ чилээгээд яахав дээ. Бүр болохгүй бол манай хашаанд очоод гэрээ барьчихна биз. Бид ч гэсэн удахгүй тийшээ нүүнэ дээ. Ганцхан хүүхдүүдийн сургууль, миний ажил бас холдоод байх юм. Сургууль ч яахав, шилжүүлж болно биз. Ажлаа яах вэ гэж л бодоод байна.

- Чамдаа зөндөө дараа болчихоод. Одоо бас гэрийхнээ хашаанд чинь буулгаж яах вэ дээ.

- Зүгээр дээ, миний найз. Юун дараа болох. Найз нь чамайг байгаагүй бол энэ хэдэн хүүхддээ санаа зовоод ажилгүй сууж байх байсан даа. Харин ч бидэнд асар их хань шүү. Тиймхэн юманд зовоод байх юм байхгүй.

- Баярлалаа. Чамтай танилцаагүй бол би гэж хүн яах байсан юм бол доо. Ямар ч байсан миний үр. Мунхаг ээжээсээ болоод хорвоод ирэхгүй байх байсан байх даа. Охиноо харах болгондоо чамдаа баярладаг шүү.

-Харин Энхцэцэг гэж нэр өгөхөд найз нь үнэхээр их догдолсон шүү.

- Ёстой гоё нэр байхгүй юу. За унтацгаая даа.

Өглөө эртлэн Баярцэцэг босон цай чанан ажилдаа явна гэхээс сэтгэл нь догдлон "Ээж сэрээрэй. Манай ажлаар ороод явахаар та оройтчихно шүү". Цэцэгээ босон нүүрээ будан цайгаа уунгаа "Миний охин том болжээ. Ээжтэйгээ өглөө ажилдаа явдаг болох нь байна шүү дээ".

- Тэгэлгүй яахав. Надад сайхан байна. Цалингаа аваад та нарыг бүгдийг нь дагуулаад нөгөө гоё газар орж сууна аа.

- Ямар газар билээ.

- Өө та мартчихсан уу. Гоё кекстэй газар байдаг даа.

- Аан ээж нь бүр мартаж орхиж. Ганцхан ийм зорилготой ажил хийж байгаа юм уу.

- Баянжаргалдаа зөндөө гоё шинэ хувцас авч өгнө өө. Ихэнх нь миний багадсан хувцас шүү дээ. Цэцэгээ Баярцэцэг рүү инээвхийлэн "Чи өөртөө юу авах юм бэ".

- Одоогоор бодоогүй байна аа. Ээж охин хоёр гэрээс гаран хөтөлцөн алхлаа. Цэцэгээ охиноо ажил хийлгэх дургүй байвч түүний хүсэл зорилгыг нь үгүй хийхийг хүссэнгүй. Нээрээ ч нэг их хол алхсангүй. Автобусны буудлаас 200 мерт хэртэй яваад Баярцэцэгийн шинэ ажил дээр ирэв. Урнаа ирчихсэн цэвэрлэгээ хийж байв. Баярцэцэг хувцсаа солин ажилдаа шууд оров.

Урнаа:

- Манай шинэ ажилтан ээжтэйгээ ирээ юу даа. За сайн уу. Ажилдаа явж байна уу?

- Тийм ээ, сайн сайн. Миний охин ажилд орсон гээд бөөн баяр. Өглөө хар үүрээр боссон.

- Энд хүн гайгүй орж ирэх юм. Ганцаараа болохоор дүүгээрээ туслуулж байгаа юм. Санаа зоволтгүй ээ, миний хажууд байх юм чинь.

- Ах ойрд ярив уу. Хүүхдүүд хаана байгаа вэ?

- Ярьж байгаа ажлаа солиод хөдөө газар нь л байна гэж байна лээ. Хүүхдүүд аав, ээжийнд байгаа. Танай шинэ хүн яаж байна сайн биздээ.

- Өө, унтаад л, мөөмөө идээд л хэхэ

- Тэгнэ дээ. Тэгж байгаад очно оо. Манай хажуугийн хаалга цайны газар. Цаад хаалга нь зурагчин, бичиг хэрэг байдаг юм. Цайны газар нь хүн гайгүй ордог учир наашаа хүмүүс гайгүй ордог.

- Манай хүн бэлтгэгч хийнэ ч гэнэ үү. Нэг юм бас яриад байсан.

- Аан цайны газар ажиллуулдаг нэг хүүхэн бий. Одоо ирээгүй байна. Тэр л ёстой ажилтай охин. Манайд туслаж байгаарай. Эгч нь цалинжуулна гээд байсан. Ажил багатай үед уйддаг юм уу. Зүгээр суухгүй. Ийшээ орчихдог юм. Манай Баярцэцэг нээрээ ажилтай хүүхэд юм байна лээ.

- Ядарчих вий дээ. Ийшээ нэг их оруулаад яахав. Та эндээ аргалаад ажлаар уяад бай. Би явлаа. "Миний охион ээж нь явлаа шүү".

- За баяртай орой уулзая....

Цэцэгээ гарч цонхоор нууцхан харвал Баярцэцэг алчуур угаан хатаагчин дээр дэлгэж байгаа харагдана. Түүний хурдан шалмаг байгааг бахархан "Миний охин өөрөө л сурсан даа. Би ер заасан юмгүй атал сүрхий хүүхэд юм даа. Өөртөө юу авахаа бодоогүй байна гэнэ шүү. Миний муу хань өөртөө гэж нэг ч удаа хэлдэггүй хүн байж билээ. Царай төрхөөс илүү зүрх сэтгэлийг нь дуурайх нь хол илүү адилхан харагдуулах юм. Болгоомжтой ажиллаарай гээд ч хэлчихдэггүй. Охиноо үнсэх ч үгүй гараад ирчихлээ" хэмээн өөрийгөө зэмлэнгүй ажил руугаа явахаар автобусны буудал руу алхав.

Хард Билгүүн

Үргэлжлэл 

Зүрх сэтгэл-II /1-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184060

Зүрх сэтгэл-II /2-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184071

Зүрх сэтгэл-II /3-р хэсэг/https://www.24tsag.mn/a/184097

Зүрх сэтгэл-II /4-р хэсэг/ https://www.24tsag.mn/a/184146 

Зүрх сэтгэл-II /5-р хэсэг https://www.24tsag.mn/a/184164

Зүрх сэтгэл-II /6-р хэсэг https://www.24tsag.mn/a/184203

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
"Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.161.93)
    vrgeljilel n hezee oroh we munch ih hvleej bndaa
    2020 оны 09 сарын 04 | Хариулах
  • Батчулуун (202.126.88.225)
    Үргэлжлэл яасан юм бэ
    2020 оны 09 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.126.90.17)
    Зайл цаашаа. Үргэлжлэл тавьж чадахгүй юм бол яах гэж худлаа ингэдийн
    2020 оны 09 сарын 01 | Хариулах
  • D.Sarmandah (66.181.161.115)
    Bayrlalaa
    2020 оны 08 сарын 22 | Хариулах
  • zochin (202.179.24.70)
    bayrlalaa
    2020 оны 08 сарын 20 | Хариулах
  • Аагий (202.21.99.42)
    баярлалаа
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.22.132)
    баярлалаа
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • jamaa (66.181.161.46)
    vregjlen hezee tawagdah we
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Нараа (66.181.183.149)
    Баярлалаа
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Zul (122.201.21.138)
    Yamar ih udwaa bayarlalaa
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Hurlee (66.181.161.50)
    Bayrallaa bas ih huleelee shuu
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    Гоё юмоо ёстой сайхан өрнөж бна цаашаа яах бол баярлалаа
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    bayrlalaaa monch ih huleeleedee kkk
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Оюунаа (103.229.122.1)
    Баярлалаа. Их удлаа шүү. Наадмын дараа гэхээр нь наадмаас хойш өдөрт хэд хэд л хардаг байлаа. Бичээд байгаарай. Хард Билгүүн гэдэг нэрийг санаад байсан шүү. Амжилт
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (117.111.2.160)
    bayrlallaa
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.25.248)
    Yamar ikh udwaa gej unshihiig tesen yadan huleelee shu de
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Чимгээ (202.9.46.148)
    Баярлалаа зөндөө хүлээлээ сайхан байна
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.103)
    Баярлалаа их хүлээлээ дээ
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.96)
    Ингээд нэг юм өгүүллэгээ уншдаг юм бжээ Баярлалаа зөндөө хүлээлээ.
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Enhkee enhkee (64.119.25.184)
    Bayarlalaa zunduuchvleelelee
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.188.42)
    goy ogvvlleg shvb bayrallaa
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • Сувд (66.181.185.194)
    2-р бүлэг нь орчихжээ. Наадмын дараа гэхээр нь хүлээгээл байсан. Баярлалаа
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
    • Баатар
      гоя үгүүллэг үргэлжлэл нь хэдийд гарах вэ
      2020 оны 08 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    5 цаг 14 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 40 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    5 цаг 47 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 3 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 42 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    7 цаг 7 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    7 цаг 13 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    7 цаг 54 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 16 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    10 цаг 9 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    10 цаг 14 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 45 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    11 цаг 10 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    11 цаг 12 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 28 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 33 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 41 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    12 цаг 51 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    12 цаг 57 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК